Ч.ЗОТОЛ

Хаврын  хаварт улс төр буцалж, жагсаал, цуглаан тоогоо алдаж, улстөржилт хэрээс хэтэрдэг уламжлалтай. Гэхдээзөвхөн Монголд гэж тодотгох нь зүйтэй байх. Энэ удаагийн хаврын чуулган  бүр  ч онцлогтой байх юм.  Төсвийнтодотголыг хэлэлцэнэ, ОУВС-гийн хөтөлбөрийг батална, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна,Казиногийн хуульбатална,  Ерөнхийлөгчийн сонгууль явуулна гэхчлэн хэлэлцэх асуудлын жагсаалт хөвөрч байгаа.  Нийтдээ 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх учиртай. Гэтэл хаврын чуулган эхлээгүй байхад сөрөг дайралтууд хэдийнээхэлчихэж.

 АН-ын бүлгээс төсвийн тодотголд татвар нэмэгдүүлсэн атлаа эрх баригчид зардлаа нэмэгдүүлсэн. ОУВС-гийнхөтөлбөрт тусгахын тулд гэсэн нэрийдлээр ард түмнийхээ халаас руу орсон. Мөн энэ хөтөлбөрөөр халхавчлан иххэмжээний зээл хийж, өр нэмэгдүүлэх гэж байгааг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Нөгөө талд нь иргэний нийгмийнбайгууллага, парламентад суудалгүй зарим нам хамтран “Эдийн засаг хүнд байгаа юм бол оффшорт нуусанмөнгийг оруулж ирж, хүндрэлээс гарга. Оффшорчдод хариуцлага тооц” гэж байна. Оффоршчдын эсрэг Ард түмнийонц зөвлөл гэхэд л саяхан төв талбайд жагсаал хийж, гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Оффшорыг хамгаалж, олонхийн дарангуйллаар ажлаа явуулж байгаад бүхий л шатанд ард түмний дургүйцэл дээдцэгтээ тулав.

Ардын нам  “Ард түмнээ сайхан амьдруулна. Амьжиргааг нь дээшлүүлнэ. Жаргалтай хотыг бий болгож, та бүхнийгжаргаана” гэхчлэн элдэв амлалтаар гарч ирснээс хойш жил тойрлоо. Өнөөдөр эргээд харахад  биелсэн юмүнэндээ алга. Татвар нэмэв, тэтгэврийн насыг уртасгав, ажлын байр нэмэгдүүлсэнгүй, ард түмний амьжиргаадээшилсэнгүй,  амлалт нь эсрэгээрээ хэрэгжив. Иймд иргэд ууртай байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн төрийналбанаас гэхэд л ойролцоогоор 2500 хүн ажлаас халагджээ. Ажлаас халагдсан бүсгүй өөрийгөө шатааж, улстөрийн шалтгаанаар ажлаа өгсөн Засаг дарга амиа хорлолоо. Сүхбаатар аймагт л гэхэд төрийн албанаас 60 хүнхалагдсан, ИТХ-д иргэдийн сонгосон төлөөлөгчийг МАН баталгаажуулахгүй байгаа учраас УИХ-ын дарга, МАН-ындаргад хаягласан улс төрийн суулт, жагсаалыг  эхлүүлээд байна.

Энэ их жагсаал, тэмцлийн дундуур УИХ хууль хэлэлцэж  батлаад амар амгалан сууна гэж байхгүй л болов уу. Улс  төрийн  халуун өндрөө авч, “галзуурах”  ийм цаг үед Ерөнхийлөгчийн  сонгуулийн төсөл батлах,  сурталчилгааг эхлүүлэх, иргэдийн уулзалтууд шилээ даран хөвөрнө. Гэтэл болохгүй бүтэхгүй бүх асуудлын эзэн МАН, тэмцэгчдийн гол бай нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нар  руу чиглэж  байна. Нөгөө талаас УИХ өөрөө эвийн хэрэм шиг байж чадаж байна уу  гэвэл бас л үгүй. АН-ын бүлгийн есөн гишүүн дээр Ардын нам дотроос Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд  сөрөг байр сууриас асуудалд хандсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганы халуун +360 хэм хүрч буцлах дүр зураг ийм байна. УИХ тэсэх үү, тэсрэх үү?