Ц.Ням-Осор: Эрдэнэтийн захирлуудын цалинг нэмэхийг би зөвшөөрсөн хариуцлагаа өөрөө хүлээнэ
2017/04/05
Төрийн өмчийн бодлого зохицулалтын газрын дарга Ц.Ням-Осор Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүд болон дарга нарын цалин хөлс, бусад цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд хэвлэл мэдээлэл нээлттэй байх ёстой. Хэвлэл мэдээлэл соён гэгээрүүлэх ажлаа хийгээч ээ гэсэн юм.
Түүний тайлбарыг хүргэж байна.
"Өнгөрсөн оны 12 сарын 13-ны өдөр хуучин төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс албан тоот ирсэн. Уг бичигт хоёр санал байсан. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын цалин хуучнаар 20-25 мянган доллар сар болгон авдаг байсан. Би 10 мянган доллар болгох санал гаргасан. Зөвшөөрье гэсэн. Дэлхийн хэмжээний үйлдвэрийн захирал цалингийн жишгээр бодож өгсөн. Монгол улсыг олон жил тэжээсэн энэ үйлдвэрийн захирал ар гэртээ санаа зоволтгүйгээр ажлаа хийх ёстой гэсэн үүднээс баталсан. Эмчилгээнд зарцуулах зардлыг өгдөг байсныг болиулсан. Жилд нэг удаа гэр бүлийн гишүүний хамт амрах, аялах зардлыг даах саналыг зөвшөөрөөгүй.
Улаанбаатар хотод 4-5 өрөө байрыг үйлдвэрийн зардлаар авахыг болиулсан. Нэг хүүхдийг гадаадад сургах зардлыг компани даах саналд үгүй гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар 14 саналаас мөнгөтэй холбоотой 1, унаа зардал гээд 4 саналыг зөвшөөрч, 10 саналыг зөвшөөрөөгүй. Гэтэл үүнийг буруу тайлбарласан. Цалинг бага зэрэг өндрөөр зөвшөөрсөн. Энэ үнэн. Би үүнийг хариуцна гэдгээ хэлж байсан. Өмнөх захирлууд маш их хэмжээний хангамж эдэлдэг байсан ч энэ нь олон улсын гэрээний дагуу нууц байсан. Өмнө нь 240 мянган долларын цалинг ТУЗ-ийн гишүүдийн цалингаар хуваарилдаг байсан. Үүний 120 мянга нь ОХУ-д явдаг байсан. ТУЗ-ийн гишүүний цалинг 4,000 доллар болгоогүй. Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ийн гишүүний цалинд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг олгодог. ТУЗ-ийн гишүүдийн цалинг өөрчлөх тогтоох бол Засгийн газрын тогтоол дахин гарах ёстой. Би Засгийн газрын тогтоолыг л дагана.
Нийтдээ 14 нөхцлийн зарчмын хувиар зөвшөөрсөн. 10 шийдвэрт үгүй гэж хэлсэн. Манай хэвлэл мэдээлийнхэн буруу тайлбарласан. Би 14 нөхцлөөс 3-г зөвшөөрсөн. Цалинг нь нэмэхийг зөвшөөрсөн. Энэ асуудлыг би өөрөө хариуцна. Үе үеийн захирал олон улсын гэрээний журмаар хоёр улсын хоорондын гэрээгээр Монгол Улсын бүх үйл ажиллагаа явуулна. Эрдэнэтийнхэн зөв ойлгоорой. Яагаад энэ олон компаниуд өнгөрсөн жил яагаад олон нийтэд цацаагүй юм. Шударга байх хэрэгтэй.
Би олон хүний цалинг хэмнэсэнд эсрэгээрээ хулгайч нэр зүүсэн. Би худалч биш, хулгайч биш, хумслагч биш, чадахгүй гэвэл төрийн ажлыг хүлээлгэн өгнө. Буруу зүйл хийсэн байвал хариуцлагаа хүлээнэ" гэв.
Зочин · 2017/04/06
Хар толгойгоороо хариуцна гэсэн С.Баяр, Баярцогт, Сайханбилэг нарын толгойг нь авмаар байна
тт · 2017/04/05
Хөөе новшоо чи ямар хариуцлага хүлээх юм бэ. Чи муу хулгайч монголчуудын өмнө хариуцлага хүлээх ямарч чадамжгүй новш. С. Баярын хар толгойг авч чадаагүй байхад чам шиг юмны толгой бидэнд хэрэггүй. Бушуухан Монголоос зайл..
иргэн · 2017/04/05
Энийг хариуцна гэж томорч байхад ард түмэн ямар байгааг хар лдаа...Энэ одоо юугаараа хариуцах гээд бгаа юм..С.Баяр толгойгоороо хариуцна гэдэг шиг л болох нь...Дандаа ууж идэх л санаа зорилготой хүмүүс бие биенээ дээш гаргах юм даа. Эх орон, элгэн олноо гэсэн эрмэлзлэл даанч алга.. тэгээд би хариуцна гэж том том дуугараад... ёстой юу нь тэгж үнэд хүрэх юм бол доо их том санаатай амьтан..
Зочин · 2017/04/05
Наад дарагтай дараггүй үйлдвэр ажилдагаараа л ажилна.Юү хийсэн гэж ийм өндөр цалин аьч баыгаа юм бэ
Зочин · 2017/04/05
Наад дарагтай дараггүй үйлдвэр ажилдагаараа л ажилна.Юү хийсэн гэж ийм өндөр цалин аьч баыгаа юм бэ
Зочин · 2017/04/05
Энэ хүн овоо юүм авч дээ
Зочин · 2017/04/05
Захиралын цалин хөлс нэмэгдлээ.одоо тэгвэл үйлдвэрийн ажилчдын цалин хөлсийг нэмэх юм биш үүү
Зочин · 2017/04/05
үе үеийн идээч уугаач нарын модны үг хариуцлагаа би өөрөө хүлээнэ гэж сайхан шаацгаах юмаа . хаа байна тэр с.баяр нар . инэж хэлээд харицуцлага хүлээсэн хүн байна уу