2008.7.3-нд хэн юу ярив-3: С.Баяр: Наадмаа сайхан хийх юм сан
2017/04/13
2008.7.3-нд хэн юу ярив-2: Ц.Ганхуяг: ”Өнгөт хувьсгал” хийх гэсэн оролдлого л байсан болов уу
2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай мөн оны долдугаар сарын 3-нд хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийг ямар нэг засваргүйгээр цувралаар хүргэж байна.
Н.ЭНХБАЯР: -За. Ардчилсан нам.
Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хувьсгалт намын дараа хэлье.
С.БАЯР: -Манай нөхдүүд нэмж хэлнэ биз дээ . Би товчхон хэдэн санал хэлье гэж бодож байна. Одообайгаа байдлын тухай дүгнэлт хийе, цаашдаа яах вэ гэдгээ бас анхаарах ёстой боловуу гэж бодож байна.
2008 оны 7 сарын 01 гэдэг өдөр Монгол орны нийслэл шатаж байна уу даа л гэж санагдаад байна. Бид нэгнээс хойш огт өөр нөхцөл, магадгүй огт өөр улс оронд амьдарч байгаа юм байна даа гэж санагдаад байгаа юм. Тэгээд энэ олныг хамарсан үймээн самуунаас болоод хүний амь нас эрсэдлээ, эд хөрөнгө хохирлоо, ер нь ч тэгээд яахаа мэдэхгүй талцал их гарч байна. Учраа ойлгохгүй байна. За, энэ хооронд "чоно борооноор" гэгчээр зохисгүй зүйлүүд араасаа урган гарч эхэлж байх шиг байна. Тийм учраас өнөөдөр Монголын төр, засаг, төр, засгийг байгуулж байгаа Улсын Их Хуралд суудалтай улстөрийн намууд хэд хэдэн зүйлийг санал болгох ёстой юм боловуу гэж бодож байна. Ард түмнээс хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулдаг яг ийм торгон мөч ирж байна гэж санагдаж байна. Давын өмнө бид ард түмнээ тайвшруулах хэрэгтэй байна. Ард түмнээ тайвшруулсан, ирээдүйдээ, маргаашдаа, Монголын төрдөө итгэсэн итгэлийг нь сэргээх ёстой л гэж ингэж санагдаж байна. Үүний тулд өнөөдрийн энэ уулзалтаас ямар нэгэн тийм хамтарсан хоёр мөрч байж болно л доо, гурван мөр ч байж болно л доо. Тэгээд итгэлийг нь сэргээсэн тийм уриалга байдаг юм уу, ямар нэртэй байдаг юм тийм эерэг зүйлийг гаргах ёстой болов уу гэж ингэж санагдаж байна.
Энэ бүхний эхний ээлжинд бүгдээрээ эвсч , нөгөө талаар болсон үйл явдлын халуун мөрөөр сурвалжлагчид манай намынбайр галд автчихаад ерөнхийдөө байдал хэцүү болоод, намын байрандсуухад ер нь нүд хорсоод, амьсгалдавхцаж байхтэр үед сэтгүүлчид манай байранд байсан, гарч ч чаддаггүй, тэгээд бид нар юм хэлж чаддаггүй. Тэр үеийг хүртэл би улстөрийн зарим намын талаар өөрийнхөө эерэг бодож явдаг зүйлээ илэрхийлээд сууж байсан. Энэ одоо түүх болоод үлдэж байна. Энэ бол 7 сарын 01-нээс өмнөх, 01ний хэдэн цагаас өмнөх юм бэ дээ. Тэгэхдээ тэр бол арай нөхцөлд, арайөөр улс орон байсан. Тэр үзэл бодолдоо бихатуу итгэсэнхэвээрээ байгаа. Хэлэх барихдаа альнэг улс төрийн хүчнийгнь ийм юмандхүргэхээр юм зохион байгуулсан гэж бодохгүй байна. Том гэгддэгч нам, жижиг гэгддэгч нам тэр. Тийм учраас улс төрийннамууд бие биенээ ямар нэгэн байдлаар буруутгасан тийм зүйлийг хэлэхгүй байх нь зүйтэй гэж бодож байна.
Болсон үйл явдлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Хүний амьнас хохирсон байна, эд хөрөнгө сүйдсэн байна. "Чоно борооноор" гүйсэн байна. Тэгээд энэ ажлыг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа. Энэ ажлыг богино хугацаанд, гэхдээ хуулийн дагуу бүх процедурынх нь дагуу хийж дуусах ёстой гэж бодож байна. Олон түмний хүлээж байгаа зүйл бас энэ байгаа байх. Хамгийн гол зүйл монголчууд бид өөр хоорондоо хэл ам зөрөх, үл итгэх байдал юм аа гэхэд хөндлөнгийн нөлөө орчихсон байдаг юм биш байгаа даа гэсэн ийм бодол монголын олон иргэдэд байх шиг байна. Түүний дотор би Монгол Улсын нэг иргэн нь, гаднын нөлөө байж байдаг юм биш байгаа даа гэж бодогдохоор нэлээн олон зүйл ажиглагдсан. Тийм биш байвал их сайн байна. Тийм мөнүү, бишүү гэдгийг хуулийн дагуу шалгаж байжл тогтоох учиртай боловуу гэж бодож байна, хоёр дахьзүйл.
Гурав дахь зүйл бол энэ сонгуулийнхаа учрыг нэг тийш нь болгохгүй бол горьгүй ээ. Ер нь нэлээн олон тойрог дээр хуудуутай, булхайтай болсон, луйвар орсон гэж ярьж байгаа. Манай намын гишүүд ч гэсэн намынхаа удирдлагад хандаадэнэасуудлааргомдол, санал тавьсаар байгаа.
Тийм учраа сүүнийг яаж шалгах юм, зүгээр Ерөнхийлөгчийн дэргэд тийм юм байгуулах нь хэр одоо хуультайгаахэр нийццэг бол? Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан байгууллага, Монгол Улсын сонгуулийг зарласан байгууллага нь Улсын Их Хуралюм. УИХ-ын түрүүчийн сонгуулиар сонгогдсон бүрэлдэхүүн бүрэн эрхээ эдэлсэн хэвээр байгаа. Магадгүй эндээс улс төрийн намуудыг оролцуулаад, тодорхой ажлын хэсэг гаргаж, хичнээн тойрог дээр гарсан будлиануудыг шалгах ёстой байх гэж бодож байна. Хичнээн тойрог дээр байгаа юм. Миний ойлгож байгаагаар нэг, хоёроор биш байхаа, нэлээдхэсгээрээтоологдохбололтойл юм шиг. Хөдөө орон нутагт сонгуульд оролцсон манай намын гишүүд ирж байна. Бас л баахан гомдолтой, шүүмжлэлтэй л байна. Тийм учраас үүнийг нягтлахёстой байх. Хэдэн тойрогдээр ийм юм байгаа юм? Тэгээд зүгээр эрх зүйн талаас нь сайн нягтлах ёстой. Тэр будлиантайбайгаа тэр тойргууд дээр дахин санал хураахад болохгүй гэх газаргүй гэж бодож байна. Харин будлиантай тойрог нь хэт олон байгаад ингэх юм болвол бараг шинэ сонгууль дахин хийх нь зүйтэй юм биш байгаадаа гэж бодогдох юм. Тэгэхдээ мэдэхгүй байна, одоо тэр шинэ сонгуулиа хийхдээ ямар хуулиар хийх ёстой юм байгаа юм. Үүнийг олуулаа л ярьж байж шийдэх ёстой байх. Миний байр суурь бол тодорхой. Хагас жилийн өмнө, хагас жилээс ч өмнө байна уу даа, сонгуулиас нэлээн өмнө, сонгууль ер нь мөнгөний оролцоо багатай, ялангуяа гаднын мөнгөний оролцоо багатайгаарсонгууль хийх магадлал тийм ихбиш байгаа учраас сонгуулийн тогтолцоогоо өөрчилье дөө гэж Улсын Их Хурлын хүндэт индэр дээрээс илтгэж байсан. Тийм учраас энэ асуудлыг аль ч хувилбараар нь шийдэхэд МАХН бэлэн байгаа, бүх юм хуулийн дагуу л явах ёстой. Үүнийг нягтлах, шалгах, Сонгуулийнерөнхийхорооны үйл ажиллагаанд ч гэсэнби хувьдаа сэтгэл дүүрэн бишбайгаа. Сонгуулийн сурталчилгааны явцад ч би үүнийгээ илэрхийлж байсан.
Ер нь "мордохын хазгай " б олсон доо . Сонгуульд оролцсон хүмүүс тодорхой баримтаар ярьж байна. Үүнийг ч өөрчлөхөд болохгүй гэх газаргүй. Шулуухан хэлэхэд сонгууль ийм болсонд аль нэг намыг буруутгахыг болвол харин би намын даргын хувьд зөвшөөрөмгүй байгаа юм.
Би тэр гал дүрэлзэж байх үед Ардчилсан нам үүнийг зохион байгуулсан гэж үзэхгүй байгаа. Ардчилсан нам Монголын төрийг барилцсаар ирсэн, цаашид ч барилцах учиртай нам гэдгээ илэрхийлж байна гээд, тэнд түс тас болоод, утаа уугиад л ингэж байсан.
Дараагийн хэлсэн санаа юу вэ ? гэхээр МАХН энэ сонгуулийн дүнг хулгайллаа, луйвардлаа гэдэг ийм байдлаар харин ч энэ дээр санал нийлэхгүй, тойрог, хэсгийн хороодод олон мянган хүн ажилласан. Түүнийг Улаанбаатараар нь ч аваад үзсэн, тойрог, хэсгээр нь ч аваад үзэхэд МАХН үсрээд гуравны нэгийг бүрдүүлж байгаа. Тоогоороо аваад үзэх юм бол нэлээд хэсэг газар Ардчилсан намын ажиглагчид оролцож, Хувьсгалт намынхаас илүү байгаа юмл даа. Бусад намын төлөөлөл бол тэр бие даагч нарын төлөөлөл нэмэгдээд гуравны нэг, түүнээс арай илүү л болж байсан. Барин тавин тоо авч орж ирээгүй.
Тэр миний хэлж байсан тоо папкатайгаа хамт намын байртайгаа хамт, миний компьютертэй хамт ингээд үгүй болсон. Би тэр тоог олоход амархан байх аа. Ийм үед аль нэгэн нам энэ сонгуулийг луйвардлаа, хулгайллаа, ялангуяа эцсийн мөчид тэдэн цаг болтол эвтэйхэн явж байсан юм, тэдэн цагаас хойш тэгчихсэн юм шиг ийм болгоё гэвэл энэ нэг намын хийсэн гэдэгтэй бол аль ч талаас нь хараад хэлж чадахгүй байгаа гэдгийгээ энэ хурал дээр дахин давтан хэлье. Энэ бол гурав дахь асуудал.
Дөрөв дэх асуудал бол ард түмнээ нэг тайвшруулаад, итгэлийг нь сэргээгээд, монголчууд зундаа нэг сайхан наадмаа хийдэг. Наадам хийхэд долоо хоног л үлдэж байх шиг байна. Энэ бүх асуудлаа түүний өмнө чадахыг нь цэгцлээд, чадахгүйг нь цэгцэлж байна гэдгээ ард түмэндээ хэлээд, наадмаа эвтэй аятайхан явуулах нь монгол хүн , монголын төрийн үүрэг гэж бодож байна. Монголын төрийнхөө 800 жилийг бид хоёр жилийн өмнө ёслол төгөлдөр, чадах ядахаараа л бүгдээрээ оролцож хийж байсан. 802 жилийн ойгоор бид үймчихсэн, сэтгэл алдарчихсан ийм байдлаар тэмдэглэж болохгүйээ . Монголын түүх, монголын төрийн түүх бичигдсэн хэвээр байгаа. Бид ч энэ хэсэгт бичилцэж байгаа хүмүүс. Тийм учраас наадмын бэлтгэлийг хангах комисс Засгийн газар дээр түрүү түрүүчийн тогтсон уламжлалаар хийгддэг. Энэ наадмыг зүгээр нэг тийм техник, зохион байгуулалт гэхээсээ магадгүй монголчуудын бас итгэлийг сэргээх тийм зохион байгуулалт, ёс суртахууны зохих хэмжээнд хийх ёстой.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан явж байна. Би гараад ирлээ. Тэр наадмаа хийхэд соёл урлагийн байгууллагууд оролццог. Нэмэлт хөрөнгөөр морин хуур, бусад зүйлийг нь авах асуудлыг одоо ингээд шийдэж байна. Соёл урлагийнхан нэлээн бухимдсан байгаа. Их сайхан наадам хиймээр байна. Энэ дээр бол ёстой хамтраад ажлын хэсэг байгуулаад, талбай д ээрээ, цэнгэлдэх дээрээ их сайхан наадам хийгээд, ер нь хар дарсан зүүд шиг юмнаас, үүний дараа нар цэлмээд, бороо ороод сайхан болдог, түүнийг нэг сайхан угаамаар байна л даа. Үүнийгби үнэхээр энд суужбайгаа төр, засгийн удирдлагуудад, улс төрийн намуудын удирдлагуудад би журмын нөхрийн хувьд бас уриалж байна, хүсч байна аа. Наадмаа сайхан хийх юмсан. Энэ одоо хийгдэх асуудлуудын талаар зүгээр ерөнхий санаа юм. Цаашдаа яах ёстой вэ? гэдэг дээр бид бас бодмоор байна. Цаашдаа хийх юм зөндөө байна л даа. Монгол Улс л байгаа юм хойно монголын төр, засаг байх ёстой. Тулчихсан, хэд хэдэн асуудлууд байгаа юм, тулчихсан хэд хэдэн асуудал байгаа, шийдэхгүй бол горьгүй. Сонгуулийн үр дүн яаж ч гарлаа гэсэн монголын төр, засаг шийдэх ёстой тэр хөгжлийн асуудал.
Тухайлан хэлэх юмбол энэ уул уурхайнасуудал, маш их хүлээлт үүссэн. Гаднын зарим хэвлэл, мэдээллийн агентлагууд энэ саяын болсон зүйлийг энэ ашигт малтмалын асуудал дээрээ хоёр том нам зөрөлдсөнөөс боллоо гэх ухааны юм, ухвар мөчид тайлбарлаж байна билээ. Тэр бол тийм биш шүү дээ. Бид бүгд л мэдэж байгаа. Энэ дээр тэгж хүрээд байхаар зөрчил, улс төрийн хоёр том нам ч байлаа, хэний ч хооронд бол байхгүй.
Зүгээр асуудлыг яаж шийдэх вэ? гэдэг дээр хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг нь үнэн . УИХ-ын гишүүд ч бас тийм байгаа . Тэгээд үүнийг Монголд ашигтайгаар шийдэх дээр одоо бид бас нэг том ойлголцол, зөвшилцөл тавьж л, одоо ижил мэдээлэлтэй байж байр сууриа нэгтгэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Хоёрдахь асуудалбол энэ цаашдаа Монгол Улсын эдийн засгийн байдал, үнийн зохицуулалтын асуудлаарганц Монголд биш, дэлхий даяараа болжбайгаа юм. Үүндээр тохиролцсон ойлголт, төсөөлөлтэй байх хэрэгтэй.
Гадаад бодлогын асуудлаар бид түрүүчийн аль хавар болж байсан хурлуудаараа ч бид ярьж байсан. Энэ дээр бас нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. 1994 онд баталсан "Гадаад бодлогын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" байдаг. Сайн бичиг баримт . 14 жил бидэндээ бас хэрэг болсоор ирсэн зүйл. Тэгэхдээ тэнд одоогийн нээгдээд байгаа шинэ бололцоонуудтай уялдаад гадаад бодлогын асуудал дээр , ялангуяа энэ уул уурхай дээрээ, магадгүй гадаад бодлогоо чухам яаж авч явах вэ? энэ бол хөгжил дэвшилтэй ч холбоотой, аюулгүй байдалтай ч холбоотой. Тэнцвэртэй оролцоог хангах, аль нэг улсорон давамгайлаад унахгүй байх тийм нөхцөл байдлыг бий болгохын тулд улс төрийн намууд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ивээл дор гэдэг юм уу нэгдсэн ойлголцолд хүргэх шаардлагатай байна гэж бодож байгаа юм.
Тэгээд эцэстээ бол ер нь бид цөмөөрөө Монгол Улсын иргэд. Монгол Улс маань аятайхан байхын ту лд монгол төр маань чадалтай, чадавхитай, иргэддээ ээлтэй, итгэлийг ньх үлээсэн ийм л байх учиртай л даа. Саяынхэдэн өдрүүдэд бол үнэхээр бас хүчин мохосдох, туршлага дутах, онц байдлынн өхцөлд ажиллаж үзсэн хүн, байгууллага Монголд нэг ч байхгүй. Тэгээд магадгүй одоо тэр тохиолдолд хүч дутах, туршлага дутах, мэдлэг дутах, цараа дутах, ухаан дутах ийм юмнууд дээрээ ч, дороо ч, дундаа ч гарсан л байх.
Бич гэсэн Ерөнхий сайдын хувьд нэг их олон зүйлийг яадаг юм бол доо гэхээр тийм юм хуульд нь ч тодорхой заалтгүй юм байна, тодорхой журамч үгүй байдаг юм байна. Муу ёрлоод тийм юм бичээд сууж байсангүй л дээ манай хууль тогтоогчид. Гэтэл өнөөдөр их олон асуудал зохицуулалтгүйгээс дор байгаа хүмүүс яахаа мэдэхгүй, дээрээс үүргээ өгөхдөө тэр нь хуулийн хүрээнд байна уу, үгүй юу гээд л мань мэтээс авахуулаад бодоод байдаг. Тэгснээс болж цаг алддаг гэх мэтийн бэрхшээл зовлон, бид нийтийн л юм ярьж байна. Ингээд цаашдаа яах вэ? гэдэг асуудлаараа бид нар хоорондоо учраа олох ёстой байх аа гэж ингэж бодож байна. Ингээд давтан хэлэхэд өнөөдрийн энэ уулзалтын талаар иргэд, олон түмэндээ их эерэг мэдээлэл хүргэмээр байна аа. Түүнийгээ ямар хэлбэрээр гаргах вэ? гэдгээ та бүхэнтэйярья. Ийм л зүйлийг хэлье. Манай нөхдүүдээс нэмэх зүйл байнауу?
Н.ЭНХБАЯР: -За Идэвхтэндарга.
Д.ИДЭВХТЭН: -Тэгэхээр өнөөдрийн ярианы гол чиглэл бол нэгдүгээрт сонгуулийг тойрсон асуудал байна . Сонгуулийн одоогийн нөхцөл байдал ямар болов, түүний үр дүнг яах юм бэ? гэдэг асуудал байна. Үүнтэй холбогдуулаад санал нэмэрлэхэд, одоогийн энэ сонгуулийн системийг манайхан янз бүрээр ярьцгааж байна. Нэг хэсэг нь сонгогчидтой холбож ярьж байна. Сонгогчдыг зөөсөн, сонгогчдод мөнгө тараасан . Үүний цаана бас өөр нэг зүйл гэвэл энэ сонгуулийн байгууллагуудад томилогдсон хүмүүсийн ажлыг бид нар эмхэлж цэгцлэх явдал онцгой чухал болсон байна. Энэ бол монгол төрийг бүрдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй хүмүүс. Эдгээр хүмүүс төрийн том ажил хийж байна. Монгол төрийг бүрдүүлэхэдби хариуцлагатай үүрэг хүлээж байна гэдэг ухамсар байхгүй, зөвхөн тэр даргын нөлөөн дор ямар хүн болох төлөв асуудлыг шийдэж байна.
Үүнийг яг өнөөгийннөхцөлд хамгийнгол гогцоо асуудал нь сонгуулийн байгууллага. Өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхийхороо гээд голдуу ерөнхий яриад байна. Сонгуулийн тойргийн хороо гэж нэг байгууллага байна. Түүний доод талд сонгуулийн санал хураахажлыгзохионбайгуулдагхэсгийнхороо гэж байдагюм . Хуулиараа бол төрийн албан хаагч байна гээд заачихсан байдаг. Түүний цаад агуулга нь чи төрдөө үнэнч зүтгэ, тангараг өргөсөн хүн шүү, чи энэ сонгуулийг сайн зохион байгуулаарай гэж ингэж гуйж оруулсан хүн шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш, дээд дарга нь хэн байна түүндээ үйлчилдэг, эсвэл хэн нь илүү мөнгө төгрөг төлнө тэр хүндээ үйлчилдэг, үүнээс үүдээд сонгуулийн үр дүн будлиантуулдаг ийм үзэгдэл түгээмэл байна. Тэгэхдээ үүнийг "Эрүүгийн хууль"-д хаахаар заасан юм байна. Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйл: "Сонгуулийн дарга, ажилтан нар сонгуулийн үр дүнг санаатайгаар будлиантуулсан болвол хариуцлага хүлээлгэх"-ээр заасан. Тэгэхээр одоо энэ төрийн механизмтай яримаар байна. Сонгуулийн үр дүнг зориуд будлиантуулсан тэр хэсэг, хороодын ажилтан, сонгуультангууд, үүрэг хүлээсэн хүмүүс, тэр чинь төрөөс цалин авч байгаа шүүдээ тийм хүмүүст хариуцлага хүлээлгэхажлыгяаралтайярих. Ингэж цаашдаа сонгуулийг зөв зохионбайгуулдагтийм уур амьсгалыг бүрдүүлэхгүй болвол сонгогчидтойгоо холбоод яриад байдаг. Сонгогчдыг мөнгө өгч байна, юм тарааж байна, зөөж байна гэдгийн наад талд нь ийм асуудал байна. Үүнтэй холбогдуулаад "Эрүүгийн хууль"-д байгаа тэр заалтыгхэн хэрэгжүүлэх, хяналт тавих ёстой юм бэ? гэдгийг бодмоор байна. Миний ойлгож байгаагаар Эрүүгийн цагдаа тэр тойргийн хороод, хэсгүүд сонгуулийн дүнг зөв гаргаж уу, буруугаргаж уу? гэдгийг авч үзэх үүрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Үндсэн хуулийнЦэц хийхгүй, Дээд шүүх хийхгүй, мөрдөн байцаах ажлыг одоо тэнд лхийхёстой.
Төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж бараг тооцож болохоор юм шиг. Иргэдийн санал хураалтын дүнг өөрчилж байна шүү дээ. Ажиглагчдыг ингээд тойруулж суулгачихаад, саналыгнь тоолчихоод. За, ийм, ийм юм боллоо шүү гэж зарлачихаад, тэгээд л ажиглагчид санаа амраад гараад явчихлаа, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь зарим нь бүрнээрээ, зарим нь хагасаараа сууж байгаад нэг хэсгээс нь саналыг нь хасдаг, нөгөө хэсэг дээр нь нэмж бичдэг, тэгээд тойргийн хороондоо өгчихдөг. Тойргийн хороо нь болохоор хэсгийн хорооноос ийм бичиг ирсэн, энэ одоо ийм асуудал орж ирсэн. Энэодооөөрчлөхарга байхгүй, тоолох ч хэрэг байхгүй гээд ингээд гэдийчихдэг. Гол гогцоо асуудал энд байна. Энэ бол төр анхаарах ёстой юм. Хэрэв үүнийг анхаарахгүй бол манай Монголын төр оршин тогтноход хэцүү байдалд орлоо. Сонгууль хийж байхынүр дүнгүй байх ньээ . Пропорционалиар ч хийсэнэнэ хүмүүс ийм байдлаар ажиллах нь байна, м ажоритараар хийсэн ч мөн ийм байдлаар ажиллах нь байна. Гол гогцоо асуудал энэ дээр байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн сургамж болгоод хэсгийн хороод , түүний ажилтан дарга, нарийнбичгийндарганардээрхаана сонгуулийгбудлиантуулсангэсэн гомдолгарч байнатүүнийгЭрүүгийнцагдаагийнбайгууллага, нэг бол Цагдаагийн ерөнхийгазрын даргыг дуудаж ирүүлэх юмуу, эсвэл холбогдох хүмүүст төрийн байгууллагуудын дарга нарыг өнөөдөр дуудаж ирүүлээд чиг үүрэг өгдөг юм уу, эндээс шууд оролцох хэрэгтэй. Одоо энэ төрийн ажил, сонгуулийн ажил, би эрүүгийн ажил хийдэг хүн гэмт хэрэгтэй л тэмцэнэ, нэгийгээ хулгай зэлгий хийсэн, алж хядсан, бусад юманд хамаагүй гэж Эрүүгийн цагдаагийнхан хэлмээргүй байна. Энэ бол төрийн эсрэг эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Төрийн эсрэг гэмт хэрэг. Тэр утгаараа үүнийг одоо онцгой ач холбогдол өгч анхаармаар байна. Манай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн байна. Бусад намуудын төлөөлөл байна. Энэ дээр анхаарлаа төвлөрүүлээч гэж би өөрийнхөөүгийгхэлэхбайна, нэгдүгээрасуудал.
За, хоёрдугаар асуудал сонгуулийн тухай яригдсан. Сонгуулийн нийт дүнг харах ёстой гэж. Тэгэхээр биднар энэ үр дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй болвол Улсын Их Хурлынхууль тогтоогчид өөрсдийгөө, намуудодоо байцгааж байгаад байна, яриа хэлэлцээрт ороод сонгуулийнхаа системийг өөрчилье, тусгайлан оруулъя. Тэгээд 9, 10 сард одоо дахин хийж болох талтай, не йтральный өөрчилье гэж байгаа бол. Тэгэхдээ лтэр нөгөө сонгуулийн байгууллагууд, тойргийн хороод, хэсгийн хорооднь хариуцлага хүлээж байгаа хүмүүст үнэхээр хариуцлага хүлээлгэдэг, чаддаг бүр ийм баймаар байна. Сонгууль тойрсон асуудлаариймсаналыгхэлье.
Гуравдугаарт, өнөөдрийн энэ бид нарын ярианы сэдэв бол жагсаал, цуглаан, тэр нь цаашаа өргөжөөд нийгмийн эмх замбараагүй байдал. Тэгээд цаашаа одоо фундаментализм гэж хэлэх юм уу юу гэж хэлэхээр байна, галдан шатаасан, нийгмийн дэг журмыг зөрчсөнэнэ асуудалбайна . Үүнтэй холбогдуулаадхэлэхэд юуны түрүүнд зохион байгуулагчдыг нь тогтоох ажлыг хиймээр байна. Үүндэнд суужбайгааулстөрийннамууд, сонгуульд оролцсон намууд саад болмооргүй байна.
Манай сонгуулийн сурталчилгааны штабт ажиллаж байсан тэр хүнийг аваачаад байцааж байна гэнэ. За энэ бол улс төр боллоо гээд. Ингээд нөгөө зохион байгуулалтгүй ажлыгзохионбайгуулсанхүмүүсийгтогтоох ажилдхүмүүс асууж, лавлаж таарна. Түүнийг намууд эсэргүүцэхгүйгээр хэвийн байдлаар хүлээн зөвшөөрөөд, хэн зохион байгуулсанюм, ямар ажил болсонюм бэ? гэдгийг тогтоох ажиллагаагэж энэ улс төрд орж байгаа намууд, үүнийгтөлөөлж байгаа хүмүүс ингэж ойлголцож болох уу, үгүй юу? Өнөөдөр яахав энэ бол намын асуудалбиш, Монгол төрийн асуудал болж байна шүүдээ. Монголын оршин тогтнох эс оршин тогтнохын үндсэн асуудал болжбайна. Тийм учраас энэ зохион байгуулагчдыг олж тогтооход улс төрийн намууд саад болохгүй байх, тохиролцоонд хүрэх боломжбайнауугэдгийгбизориудсаналболгожбайна.
Дөрөвдүгээрт, учирсан хохирлыг нөхөн төлөх, яаралтай арилгах ажлыг монголын төр бодмоор байна. Хохирлыг арилгах ажил бол нийгмийг консолидацид (эв нэгдэлд) ороход онцгой ач холбогдолтой ийм юм. Нэг нь хохирчихсон, нөгөөдөх нь хохироочихсон юмшиг ингээд хуваагдаадбайж болохгүй. Хохирсон байгууллагыг чи өөрийнхөө хөрөнгөөр үүнийгээ янзал гэж хэлэхэд хэцүү. Нийгмийн сэтгэл зүйг эрүүл болгоход одоо энэ хохирлыг арилгах, эвдэрсэн, өмхөрсөн зүйлийг буцааж сэргээхэд Монголынтөр шууд шийдвэр гаргаж оролцох хэрэгтэй. Үүнд парламентад суудалтай намууд, энд оролцож байгаа хүмүүс сэтгэл нэгтэй дэмжих хэрэгтэй байна. Энэ бол нийгэмд бүрэлдсэн хоёр тийшээ болсон уур амьсгалыг эргүүлж нэгтгэхэд чухалач холбогдолтой байх аагэжингэжбодожбайна.
За, яахав тэгээд тэр дараачийн асуудал бол нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, эв нэгдлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд бүгдээрээ чармайгаарай. Тэр утгаараа би Ерөнхий сайдыг дэмжиж байна. Наадмаа аятайхан хийчихье ч гэдэг юм уу тийм ээ гэх мэтчлэнгийн, одоо үйлдвэрүүдээ сэргээх, ажлын байр бий болгох, хүмүүсийг ядуурлаасаврах, хүмүүсийг бүгдийг нь ажилтай болгох, завгүй байлгах энэ ажлаа хийцгээхгүйбол улс төр яриад давхиад байдаг. Нам, нам өөрийнхөө хашаан дотроо л юм ярих гэдэг энэ байдлаас одоо түргэн гармаар байна. Ийм агуулгаар асуудалд ойрынүед ажиллахболов уу гэсэн саналыг би тавьжбайна.
Н.ЭНХБАЯР: -За. Отгонбаярдарга.
Ё.ОТГОНБАЯР: -Би олон үг хэлмээргүй байна. Ерөөсөө хоёр, гуравхан санаа байна. Нэгдүгээрт, сонгуулийн одоогийн энэ тогтолцоо дутагдалтай байна гэдэг тухай өмнө нь хөндөж байсан. Тэгээд энэ хугацаанд бол алдаа дутагдал гарсан газруудыг шалгаж, түүн дээр нь засч залруулж авах, цаашдаа сонгуулийн тогтолцоогоо зөв болгох ийм ажлыг хийх хэрэгтэй. Хүний амины үнэтэй сонгууль, хүний амины үнэтэй Их Хурлын гишүүний суудал гэж энэ Монгол Улсад байж болохгүй ээ. Тийм болохоор энэ нийгэмд үүсээд байгаа эвгүй уур амьсгалыг зөөлрүүлэхэд улс төрийн намууд, энд байгаа парламентад суудалтай намууд ч гэсэн, парламентад суудалгүй нь ч гэсэн идэвх санаачилга гаргаж, уриалга гэнэ үү? юу гэнэв нэг юм гаргаж, түүн дээр тус тусынхаа саналыг нэгтгэж, эв санааны нэгдлээ илэрхийлэхэд зориуд хүсэлт тавих гэсэн юм . Нэг байшин шатсандаа юм уу, асуудал нь тэндээ биш юм байгаа юм. Хандлага нь өөрөө их эвгүй байна уу даа гэж ингэж бодогдоодбайгаа учраастөр энд одоо байна уу, үгүй юу. Олноороо нийлээд дарвисан нөхдүүд дуртай газрааочиж шатааж , дуртай байгууллагаа тонон дээрэмдэж болдог гэдгийг энэ хүмүүст төрүүлж болмооргүй, ингэх төр байгаагийн шинж болно. Саяын 4 жил энэ байнга үргэлжилж байсан. Цаашдаа ийм үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар ил, далд хүмүүнлэг бус үйл ажиллагаахаана ч явагдаж болохгүй гэдгийгаль аль талдаа анхаармаар байна. Хууль хяналтын байгууллагууд буруутай этгээдүүдийг заавал олж тогтоох ёстой гэж би хувьдаа бодож байна.
Үргэлжлэл бий..