АН-ын дарга нэр дэвшигчээ хэрхэн тодруулахыг горилогчидтойгоо ярилцжээ
2017/04/21
-Ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-ыг төлөөлж Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Л.Болд, Б.Жаргалсайхан нарын долоон горилогчийн нэг нь нэр дэвшин, өрсөлдөх нь тодорхой боллоо-

Өнөөгийн парламентад суудалтай гурван намаас өөрсдийн сонгосон нэг, нэг хүнээ удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд сойх эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН, сөрөг хүчин АН, парламентад ганц суудал авсан МАХН гэсэн улс төрийн гурван том намын аль нэгнээс нь Ц.Элбэгдоржийн халааг авах дараагийн шинэ төрийн тэргүүн тодорно. Харин МАН, МАХН-ыг бодвол АН-аас ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хэн нэр дэвшин өрсөлдөх, парламентын сонгуульд их ялагдал хүлээсэн тэд хэнийгээ сойх нь одоо ч улстөрчдийн болон олон нийтийн ярианы сэдэв, таавар хэвээр байна.
Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ суудлаа авсан даруйдаа нэр дэвших хүсэл сонирхолтой хүмүүстээ бүгдэд нь боломж олгохоо мэдэгдсэн билээ. Нэг үгээр хэлбэл, нээлттэй сунгаа зохион байгуулж, бүх гишүүнийхээ саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаа илэрхийлсэн юм. Тэгвэл эцсийн байдлаар АН-ын дарга С.Эрдэнэд Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүсэлтэй долоон горилогч бүртгүүлжээ.
Хэдийгээр квот ганц ч горилогч олон тэд хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоо хараахан шийдээгүй байгаа ч сунгаанд оролцох хүсэлтээ өгсөн долоон хүнээс аль нэг нь АН-ыг төлөөлж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нар сунгаанд оролцохоор болжээ. Тэднийг өчигдөр намынх нь дарга С.Эрдэнэ хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар АН-ыг төлөөлж Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүнийг дотооддоо ямар зарчмаар тодруулах, долоон горилогч хэрхэн өрсөлдөх зэрэг асуудлыг хөнджээ. Ингэхдээ тэд эхний ээлжид АН-ын даргын сунгаа хэрхэн өрнөж, тодорсон яг тэр зарчмаар нийслэл болон орон нутгийн намын гишүүдийнхээ саналыг авах аж. Хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчээ намынхаа VIII Их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураах зарчмаар эцсийн байдлаар тодруулахаар тохиролцсон талаар эх сурвалж өгүүллээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 26-нд болно. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан хуваарь ёсоор бол парламентад суудалтай гурван нам гурвуулаа нэр дэвшигчдээ ирэх сарын 2-ны өдөр гэхэд тодорхой болгосон байх үүрэгтэй. Үүнээс үзэхэд АН-ын VIII Их хурал энэ сарын сүүлчээр товлогдохоор дүр зураг харагдаж байна.
Тэгээд ч АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ хэрхэн сонгох, хэрхэн тодруулах журмаа өчигдөр болсон уулзалтаар ярьж, тохирсноороо өнөө, маргаашгүй гаргаж, батлах нь тодорхой юм.
Od. · 2017/04/22
Mongoliig dorivtoi setgedeg sain naimaachen l avaad yavna..eldeviin onoldogch buzar bulaitai holildson nugeduud heregui dee.. Buyan ovogt l yu boldoo . busad ni chen baihgui dee..
irgen · 2017/04/21
Jagaa baaraggui ee
ИРГЭН. Р. АМАРЖАРГАЛ БОЛ.... · 2017/04/21
ЕРӨНХИЙЛӨГЧИД ЯГ ТААРАХ ХҮН БОЛ Б.ЖАРГАЛСАЙХАН БӨЛГӨӨ АВЧ Р. АМАРЖАРГАЛ БОЛ ГАДНААС НЬ ХАРХАД ТИЙМ БОЛОВЧ ҮЗЭЛ БОДЛЫН ХУВЬД ДАН НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ДАДЛАГА ТУРШЛАГА БАЙХГҮЙ АМЕРИК ЗЭРЭГ БАРУУНЫ ҮЗЛИЙГ ХЭТ ШҮТСЭН МОНГОЛЫНХОО ОНЦЛОГО УЛАМЖЛАЛААС ХЭТ ХӨНДИЙ ЗҮГЭЭР Л НЭГ НОМЫН ХҮН ШҮҮ ДЭЭ БАС НЭГ ДУТАГДАЛ ГЭВЭЛ ХАМТ ОЛНООСОО ХЭТ ХӨНДИЙРСӨН БИ Л МЭДНЭ ГЭСЭН БАЙДЛААР МЭДЭМХИЙРДЭГ ТАЛ НЬ ОЛОНД МӨН НАМДАА ТААЛАГДДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ
ИРГЭН · 2017/04/21

Баабарын горьлого · 2017/04/21
Баабарын горьлого будаа болов оо. Тэгнээ тэр, Эрдэнэ яагаад ч Баабарыг намаасаа гаргахгүй. Нэгнийхээ булайг удлаа биз дээ, энэ хоёр. Шараа болцгоосон шүү дээ.
Баабарын горьлого · 2017/04/21
Баабарын горьлого будаа болов оо. Тэгнээ тэр, Эрдэнэ яагаад ч Баабарыг намаасаа гаргахгүй. Нэгнийхээ булайг удлаа биз дээ, энэ хоёр. Шараа болцгоосон шүү дээ.
Зочин · 2017/04/21
Жагаагаас оор МАН - тай халз узээд ялчих кандидат дээрхи нохдууд дотор байхгуй ээ !!' Яагаад бэ? гэвэл ямар нэгэн байдлаар бугд нэр тороо шавар шавхайтай хутгачихсан шуу дээ !! Ялагдахыг хусэж байгаа бол Бат - Уул , Женко, Эбигийн сул хуу Р. Амаржаргалыгаа дэмжээрэй АН- хан

Chinbaa · 2017/04/21
Амаржаргалаас өөр хэн ч нэр дэвшээд олигтой санал авахгүй шүү дээ
гал · 2017/04/21
хуцваа
Зочин · 2017/04/21
одоо хувиин амицаа дар л даа БАТУЛГА ЖАРГАЛСАИХАН БАТҮҮЛ гуравын нэгииг л сонго