Ж.Эрдэнэбатын Засгийн Газар 2020 он хүртэл ажиллаж чадах уу?
2017/04/21
УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгуулж, парламентад нийт 65 суудалтай болсон билээ. Сонгуулийн дүн гарсны дараа иргэдийн бүү хэл МАН-ын зарим гишүүдийн ч таамаглаж байгаагүй хүн буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон юм.
Мөн МАН-ынхаа гишүүдийн дунд ч бараг танигдаагүй, намын удирдлагын түвшинд бол огт ажиллаж байгаагүй, улс төрийн туршлага багатай Д.Ганбат, А.Цогцэцэг, П.Сэргэлэн, П.Ганхүү гэх мэт хүмүүс Засгийн Газрын гишүүн, сайдаар томилогдсон. Тэр бүү хэл зарим сайд нарыг хэн нэгний худ ураг, мөн авилга өгч албан тушаал худалдан авсан гэх яриа хүртэл иргэдийн дунд гарч байлаа. Мөн л хачирхалтай нь эдгээр ярианд албан ёсоор няцаалт хийсэн сайд байхгүй. Байгуулагдаад нэг жилийн ч хугацаа өнгөрөөгүй байгаа боловч Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрын нэр хүнд тун тааруу түвшинд хүрээд байна. Сангийн Сайд Б.Чойжилсүрэнгийн эргэж буцсан мэдэгдлүүд, Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнэ ба Тавантолгой сургалтын төвд болсон осол гэх мэтчилэнгээр асуудал ар араасаа хөвөрч буй бөгөөд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэл "гал дээр тос хийж" орхив.
Тэрээр Засгийн газар "МАК" компанид илтэд үйлчилсэн шийдвэр гаргаж байна гэж дүгнэсэн бөгөөд энэ тухайгаа : "Би үүнийг ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна гэж хараад байгаа юм. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Засгийн газар бүх концессыг зогсоосон. Бараг л ийм гэрээ хийхгүй гэж гарч ирсэн байх шүү. Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг санал би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Түүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү, хэрвээ ийм ажил хийгээд эхэлбэд АН-аас ялгагдахгүй шүү гэдгийг Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол алдаагаа засах хэрэгтэй, Засгийн газар. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.
...УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Асуудал ил тод байх ёстой, алдаа гарсан бол засах ёстой гэдэг гишүүдийн байр суурь зөв. ОУВС-тай тохиролцчихоод ар хударгаар нь өөр юм хийгээд байвал бид нартай хэн хамтрах вэ. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан. Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байгаа юм. Учир нь өмнөх Засгийн үед цөөнгүй сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр эхлүүлээд гацчихсан зүйлүүд байна. Нисэхийн 300 хүүхдийн эмнэлгийн барилгыг гэхэд л концессын гэрээнд орчих гэж яригдаад байгаа юм. Хэвлэл дээр гарсан үний дүнг харахад аймшигтай өндөр төсөв харагдаж байна. 20 тэрбум төгрөг гэнэ. Би. Цагдаагийн Ерөнхий газрын барилгыг 10 тэрбум төгрөгөөр бариулсан юм шүү дээ. Төрөх эмнэлэг энэ барилгаас томгүй гэхээр 20 тэрбум юу л бол. Ямар ч гэсэн ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүнгнэлт гаргах байх." хэмээн тайлбарласан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших магадлал маш өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулж мэдэх тухай яриа улс төрийн орчинд бодитойгоор яригдаж эхэлжээ. МАН-ынхан "Алаагүй баавгайн арьсыг одоохондоо хуваах хэрэггүй" гэсэн зарчмаар энэ тухай ил тод ярихаас түр түтгэлзэж байгаа ч Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газар 2020 он хүртэл ажиллаж чадах эсэх нь маш эргэлзээтэй болоод байна.
П.Энхмандах
sonin.mn
зочин · 2017/04/23
МАН НАМ СОНГУУЛИЙН АМЛАЛТАА ХЭЗЭЭ БИЕЛҮҮЛЭХ ВЭ. АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ АМАЛСАН ХЭЗЭЭ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ЮМ БЭ. СОНГУУЛИЙН БАРАГ 1 ЖИЛ НЬ ӨНГӨРЧ БАЙХ ШИВ. ХЭДЭН ОНООС ЯГ ХЭДИЙНЭЭС АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЖ ЭХЛЭХ ЮМ БЭ. ЭНЭ АМЛАЛТЫГ ЧИНЬ ДЭМЖИЖ МАШ ОЛОН АХМАДУУД ТА НАРТ САНАЛ ӨГСӨН ЮМШ ДЭ ОДОО ТЭГЭЭД ЭНЭ АМЛАЛТАА ХЭЗЭЭ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР ГАНЦ Ч ҮГ ГАН ХИЙЖ ДУУГАРАХГҮЙ ЮМ. ЭНЭ ТАЛААР АХМАДУУДДАА МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ ТУН САЙН БАЙНА
Зочин · 2017/04/21
Энэ. ЗГ -ыг тийм ч муугүй ажиллаж байна гэж бодож байна Янз бүрийн үл ойлгогдох ажилдаа тайлбар хийж мэдээлж байгаач Хүмүүсийн_ ойлголт жигд биш учир шүүмжлэлд өртөх нь их байна.Хэвлэлийн өлбаа сайн ажиллуул.
Зочин · 2017/04/21
ГУРАВХАН САЯ ХҮНИЙГ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ЯМАРЧ ЗАСГИЙН ГАЗАР СОЛИГДСООР Л БАЙХ БОЛНО ЭНЭ ТОМ ГАЗАР НУТАГ ИХ БАЯЛАГ, ОЛОН МАЛТАЙ БАЙЖ ХҮНЭЭ ТЭЖЭЭ ЧАДАХГҮЙ ТЭНЭГ УДИРДЛАГУУД ТӨРД ГАРААД ХЭРЭГГҮЙ ЯДАЖ ИТГЭЛТ БАЯН ШИГ СИЙРЭГ УХААНТАЙ ХҮН ХЭРЭГТЭЙ
zochon · 2017/04/21
Nomtoibayraa zailuulaach .huviin kompani shig ym bolj b.na sh dee
zochon · 2017/04/21
Nomtoibayraa zailuulaach .huviin kompani shig ym bolj b.na sh dee
ЗОЧИН · 2017/04/21
ТЭГЭЭД ОГЦРУУЛААЧ, ГЭХДЭЭ ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА БОЛОХ БАЙХ.МАНЫН М. ЭНХБОЛД СОНГУУЛЬД УНАНА, ДАРАА НЬ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ГЭЖ ҮЗЭХ БАЙХ, ТИЙМ БОЛОХООР ЭРДЭНЭБАТЫН ЗГ 2020 ОН ХҮРТЭЛ БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.
зочин · 2017/04/21
ee medehgui
зочин · 2017/04/21
unen bichjee man namiin ajild ner ni yostoi ogt duulddaggui baisan nohod said nar boltsgooson ene ni mash tom aldaa barag zarim ni tord ajillaj bichig tsaas bolovsruulj uzsen yum uu ugui yuu buu med
зочин · 2017/04/21
Ene huviin tom tom kompanitai nohduudiig zasgiin ajlaas holhon bailgah heregtei nomtoibayar choijoo oyunhorol geh met
зочин · 2017/04/21
Ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амлаж гарч ирсэн одоо хаа байна энэ талаар нэг ч үг дуугарахгүй байна энд тэндээс өчнөөн мөнгө зээлдэж авч байж төрийн данхар бүтцээ ч хасаж танахгүй байна, хэзээ ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлж амлалтаа биелүүлэх юм бэ, ахмадын тэтгэвэрт орох насыг сунгачихлаа, хүүхдийн 20-ийг хасаад хаячлаа, ард иргэдийн жаахан хуримтлалаас татвар авна гэж байна тэхээр МАН-ыг амлалтаа сайн биелүүлж байна гэж ойлгох уу, нөгөө офшортон энэ тэрээсээ юу ч л аваагүй байна тэгсэн төртлөө ийм ч татварыг нэмнэ энийг ч хасна тэр ч боломжгүй үүнд ч мөнгөгүй л гэх юм ядаж төрийн захиргааны яам агентлагын орон тоогоо жаахан танаж болно шүү дээ, үнэхээр тэтгэвэрийг нэмнэ гэж байгаа бол хаанаас ч бага багаар танаад хэмнэлж гаргаж болно шүү дээ их удаан байна энэ засаг, ард түмэн ийм засгийг хүсэж сонгоогүй байлгүй
Зочин · 2017/04/21
Чойрын дэд станцын өргөтгөл МАК-ийн шугамын тал үнэд ч хүрэхгүй шүү үнэндээ урд нь улсын төсөвт 24,5 тэрбумаар сууж байсан нь үнэн гэхдээ энэ үнэ ч гэсэн маш өндөр үнэ шүү дээ үнэн хэрэгтээ
Зочин · 2017/04/21
Засагаар оролдоод хэрэггүй дээ түүний оронд алдааг нь засч залруулаад сайн шахаад ажиллуулах хэрэгтэй. Ц.Нямдорж даргаа яагаад МАК, 300 ортой эмнэлэгийн концесс гээд бусдыг нь ярихгүй байнаа. Чойрын дэд станцын өргөтгөл гэж 78,7 тэрбум төгрөгийн концессыг яагаад хэн нь ч ярихгүй байнаа Ч. Хүрэлбаатар даргаа, Ц.Нямдорж даргаа, М.Энхболд даргаа!!!!!!! Энэ ямар үнээр хийгдэх вэ, үнэтэй байна уу үгүй юу, урд нь улсын төсөвт хэдээр сууж байсан талаар тодруулж болдоггүй юм уу Сайдаас нь. Урд нь улсын төсөвт 24,5 тэрбумаар сууж байсан ажил одоо яахаараа 78,7 тэрбум болж байнаа энэ хэний компани авсан юм бэ гэх мэт