Ах дүү нарынх нь дансаар тендерийн мөнгө орсон гэгдэх Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юу?
2017/04/25
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлж буй. Гэвч түүнд тийм эрх ёс зүйн хувьд байгаа юу гэдэг асуудал анхаарал татаж байна. Учир нь түүний төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат нарын хүмүүсийн хувийн данс руу тендерийн мөнгө орсон гэх асуудлыг хуулийн байгууллагын эх сурвалжууд хэлж ярьж өдийг хүрэв. АТГ ч Н.Алтанхуягийг шалгаж буй. Тэгэхээр түүний хувьд хууль зөрчсөн гэм буруугийн асуудлаа нэгмөр шийдэж, цэгцлээгүй байж Ерөнхийлөгчийн суудал руу үсрэх гээд байгаа нь нийтэд тийм ч сайхан санагдахгүй л байгаа болов уу.
Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман ярихдаа “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.” гэсэн байдаг. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь “Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг “нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд “Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан “MGL SB”, “MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.
Munkh · 2017/04/25
Altamhuygaa chi odoo bolichihvol yasiin be.bi chinii orond bsan bol unendee ichij uheh gj bgaa.Getel chi bas boloogui erunhiilugch bolno gene uu.bas tend ochood ger buleeree tamgiin gazraa duurgej avaad dahiad hulgai hiij husch zavshih nuu.yasan idej uuj hanadaggui lalar geheeree iim bdag bna aa.
Ёстой болохгүй · 2017/04/25
Ёстой болохгүй хүн чинь Алтанхуяг шүү дээ. Дандаа ах дүү, танил тал, арын хаалга гэж байдаг. Улсын мөнгийг мөн ч их зувчуулсан даа.
Ёстой болохгүй · 2017/04/25
Ёстой болохгүй хүн чинь Алтанхуяг шүү дээ. Дандаа ах дүү, танил тал, арын хаалга гэж байдаг. Улсын мөнгийг мөн ч их зувчуулсан даа.
igen · 2017/04/25
Altanhuyag ichideggui l ym bh da demjihguiee