“Монгол нохой” үзэсгэлэн болов
2013/03/09
“Монгол нохой” үзэсгэлэн, наадам энэ сарын 9-нд буюу өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 11 цагт эхэллээ. Таван цаг үргэлжилэх энэ арга хэмжээнд зөвхөн монгол нохойнуудыг цуглуулжээ.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь монгол нохойг сурталчилж, үүлдэр угсааг нь сайжруулахаар зорьсон юм. Мөн нохой үржүүлгийн газрууд нэгдэж, монгол нохдыг бүртгэлжүүлж, дэлхийд данстай болгохоор төлөвлөж байгаа. Тиймдээ ч сонирхсон хүн бүхэн энэ наадмыг үнэгүй үзэж болно.
Өнгөрсөн жилийн “Монгол нохой” наадамд 140 гаруй нохой оролцож байсан бол энэ удаад “Их монгол”, “Асар Басар”, “Хоточ”, “Хас”, “Говийн халтар”, “Дорнод монгол” нохой үржүүлгийн газар болон “Арслан” клубээс 20 гаруй нохой бүртгүүлжээ.