Зун цагийн наймаа машин угаалга, өвөл цагийн наймаа дулаан гарааж
2013/11/27
Үеийн үед нохой явган гахай нүцгэн явж үзээгүй Монголчууд морьтойгоо дэлхийг хэмжсэн ард түмэн. Өнөөдөр ч гэсэн төмөр хүлэг хөлөглөн хорвоогийн явдлыг амжуулж буй.
Машингүй хэсэг нь нийтийн тээвэр, такси гэхчилэн бусад унаагаар ажил хэрэгээ амжуулна. Өдгөө их хотын иргэдийн хөл дүүжлэх унаа гэх 300 мянга гаруй авто хэрэгслэл хөдөлгөөнд ордог гэсэн тооцоо байна. Эл тоо жил бүр 20 мянгаар нэмэгдэж буй гэх бөгөөд хэдхэн жилийн дараа хагас сая автомашинтай хот болно гэх тооцоог албанынхан хэлж буй.
Үүнийг хэн ч хорих арга байхгүй. Гэтэл Улаанбаатар нь ийм их замын хөдөлгөөнд зориулж төлөвлөгдөөгүй. Сийрүүлбэл, 1990 онд хотын нийт машины тоо гурван мянга, түүний дотор хувийн машин ердөө зуу байсан. Хүн ам тоо 520 мянга орчим байсан бол өдгөө сая гурванзуун мянга гаруй болчихож. Нэгэнт хүмүүсээ хөдөө хөөж болохгүй, машинуудыг нь хурааж аваад байхгүйгээс хойш энэ шинэ нөхцөлд таарсан дүрэм журам зохицолдоох шаардлага ирчихэж. Учир нь их хотынхны хөл дүүжлэх ганц унаа гэгдэх авто машины тоо ихэдсэн нь өдөр тутам бидэнд тохиолдох зах хязгааргүй түгжрэлээс харагддаг гэхэд буруудахгүй биз. Угтаа бол хувийн, хувьсгалын хэдэн унаа хөлөглөх нь хувь хүний асуудал хэдий ч үүнийг дагаад гарч ирэх асуудал нь эл түмэн машиныг хаана, хэрхэн “орогнуулах” вэ гэдэг асуулт ургана. Нийслэл хотод хаана багтаж шингэх нь ойлгомжгүй 300 мянга орчим автомашин бий. Үүнээс гэр хороолол, орон сууцны иргэд ургын ганц унаагаа өвлийн хүйтэнд “осгохоос” сэргийлж орогнуулах газар хайх нь олон жил дамнасан энгийн үзэгдэл болжээ. Өвлийн хүйтэнд машинаа хучилгагүйгээр гадаа хонуулахыг хүсэх хүн ховор. Зарим иргэдийн хувьд дулаан гараж байхгүй, эсвэл хэтэрхий өндөр үнэтэй тул аргагүйн эрхэнд задгай талбайд хонуулах нь энүүхэнд. За тэгээд л өнөөх машинаа тэсгим хүйтэнд хонуулж, өглөө нь жаварт нам цохигдсон машинаа “амь” оруулах гэж элдвийг хийж, эрээхээрээ л халаадаг нь эгэл ардын амьдрал. Хучилгаар хучиж болох ч өглөө эртлэн босож машинаа халаахгүй л бол зооринд орчихсон юм шиг хэцүү байх биз.
Угтаа бол -25 градусаас дээш хүйтэнд асаасан машин 800-1000 км зам туулсантай тэнцэхүйцээр элэгддэг хэмээн инженерүүд үздэг. Түүнээс гадна хөдөлгүүрийн жийрэг, маслын шүүрэнд “асуудал” үүсэх магадлалтай гэдэг. Гэтэл өдгөө эгэл ардын энэ “зовлон”, хэсэг хүмүүст олз болж, хүйтрэх тусам хүдий хүүдийгээр нь мөнгө өгдөг хэрэгсэл болжээ. Уншигч авхай та юун тухай өгүүлж буйг гадарласан биз. Энэ бол өвөл цагаар хөлжих дулаан гарааж эрхлэгчид. Нийслэл хотыг нүхэлсэн “дулаан гарааж” гэх газрууд өвөлдөө бээрээд өглөөдөө асдаггүй машиныг аварч бас алж байна. Дайран дээр давс гэгчээр орон сууцны доор автомашины зогсоол заавал байх ёстой гэсэн дүрэм заалт нь ёстой л үлгэрийн төгсгөл шиг амар сайхандаа жаргачихлаа. Гэтэл өнөөдөр автомашины зогсоол дунджаар 10 сая хол давчихсан өртөгтэй байна. Хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөрөө арай гэж автомашин авсан нэгэн энэ мөнгийг төлөөд зогсоол худалдаж авах нь юу л бол. Үнэнд нийцээгүй энэ өртөг нь өөрөө зогсоол ямар их эрэлттэйг өнгөтөөр таньд ярьж өгнө биз.
Сийрүүлбэл, өдгөө дулаан гражийн хоногийн төлбөр нь тухайн машин, гараажийн байрлал, зэрэг, дулааны градусаас шалтгаалаад хамгийн багадаа 6000 төгрөг. Байрлал сайтай, халаалттай граж бол хоногийн 15-20 мянга хүрэх нь ч бий. Иймдээ ч 20 машины багтаамж бүхий дулаан граж нэг өдөрт 120-150 мянган төгрөгийн ашигтай ажиллаж, зарим хүмүүсийн сарын цалин хоёр шөнийн дотор олдог учраас эл бизнес хөлжих нь аргагүй. Мэдээж хүйтний эрч чангарах тусам түрээсийн үнэ улам л нэмэгдэнэ. Сардаа зургаагаас найман сая төгрөгийн ашигтай ажилладаг түрээслэгч ч байх юм. За тэгээд хүйтний ес эхлэхээр бүр нэмэгдэнэ гэхээр идэр өвлийн жавартай гурван сараар хүдийнийхээ хэрээр хөлжинө гэсэн үг.
Тэд урин дулааны цагт гражаа машин угаалга болгон ашиглах нь элбэг. Өнөө жил ч эл байдал үргэлжилж, бас болоогүй хэдэн төгрөг нэмсэн ханштай үргэлжилж байна. Дулаан гараажны бидний мэдэхээр хотын А, Б гэх зэрэглэлээс шалтгаалж, харилцан адилгүй үнэтэй. Хотын төвийн ойролцоо байрлах байрны хагас подвалийн 25 машины багтаамжтай гарааж гэхэд нэг машиныг 25 мянган төгрөгөөр хонуулах бөгөөд өдөрт 625 мянга, сард 18 сая долоонзуун мянгыг олдог аж. Өвлийн гурван сард машинаа хонуулна гэвэл ямар их мөнгө иргэдийн халааснаас гардаг нь харамсалтай. Харин хотын захын гараажууд төвд байрлах гараажуудаас харьцангуй хямд өдрийн 6000-15000 хооронд боловч бас л чамгүй ашигийг эзэндээ хэдэн өдрийн дотор олж өгнө. Угтаа бол анхнаасаа үлгэрийн төгсгөл шиг жаргасан дулаан гараажтай барилгуудаа бариулсан бол өдгөө шар нар, бор хоногийг дөнгөн данган өнгөрүүлж, хуруу хумсаа баран олсон хэдээ “подвалын наймаачдад” өгөхгүй баймаар. Эрхэм төрийн түшээдүүд минь элдэв зүйлд хөрөнгө зарахын оронд хэрэгтэй салбарт нь төсөв хөрөнгөө харамгүй хайрламаар санагдах юм.
Б.Есүй
InduConsulting · 2014/02/20
ГЕРМАН ТЕХНОЛОГИ – УГААЛГА ХИЙХ ҮҮНЭЭС САЙН АРГА ҮГҮЙWashTec машин угаагч нь ухаалаг технологиудаас бүрдсэн, хөдөлмөрийн бүтээмж сайтай, хамгийн сайн материалаар бүтээгдсэн. Энэхүү технологийн давуу тал нь дээд зэргийн гүйцэтгэл, үр бүтээмж сайтайгаас гадна засвар бага ********ддагт оршино.Мөн угасан усаа 100 хувь **********лэн шүүж ашиглах төхөөрөмж AquaPur төхөөрөмж санал болгож байна.Дэлгэрэнгүйг 99058457 -с авна уу
Зочин · 2013/11/28
яг ш дээ,юу гэж 25000 төгрөг байхав дээ.үнэн юм бичээч.голомт хотхоны граш сарын 300 мянган төгрөгийн түрээстэй л байна ш дээ