Анод банк дампуурсныг нэг талаас банкны удирдлагуудад тохдог ч тэдний зүгээс дампуурлын эсрэг боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан байдаг. Тус банкны дампууралд  том зээлдэгчид газар, байр зарьцаалан  их хэмжээний зээл авсан ч түүнийгээ төлөөгүй явдал ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Банкнаас их хэмжээний зээл авсан томоохон зээлдэгчдийн зарим нь зээл, зээлийн хүүгээ  банкинд эргүүлэн төлөөгүйгээр барахгүй, хууль зөрсөн  луйварын шинжтэй үйлдлүүдийг гаргаж байсныг  дараах баримтууд нотолж байна. Энэ хэрэгт тухайн үеийн хотын дарга, газрын албаныхан оролцсон байх магадлалтай. Товчхондоо тухайн үед Б.Наранхүүгийн захирлаар нь ажиллаж байсан “Мон-Уран” ХХК нь  өөрийн эзэмшилд байхгүй газрыг байгаа мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн  Анод банкнаас их хэмжээний зээл авсан, мөн дутуу баригдаж байгаа барилгыг барьцаалан зээл авсан байддаг ч, түүнийхээ гэрчилгээг  эрх бүхий газруудаар давхардуулан гаргуулж бусдад худалдан шилжүүлсэн, бусдын батлан даалтаар Анод банкнаас  авсан  их хэмжээний зээлээ төлөөгүй  зээл, хүүгийн өр хуримтлуулсан зэрэг баримтуудыг   та бүхэнд хүргэе.

 

 

БАРИМТ 1. 

Албан бичиг 1

Ийм хүсэлтийг Анод банкнаас 2006 оны 3 сарын 17-ны өдөр Анод банкны зүгээс Нийслэлийн газрын албанд хандан гаргаж, үүндээ дараах хариултыг  албан бичгээр  мөн оны 4 сарын 4-ны өдөр  хүлээн авчээ.

gazar hariu

 Эндээс харахад  ”Мон-Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүү Үндэсний соёл амралтын хүрээлэнг  шинэчлэх ерөнхий төлөвлөгөөг батласан Нийслэлийн Засаг даргын А/129 тоот шийдвэрийг Анод банкинд газар эзэмших эрх хэмээн итгүүлж их хэмжээний зээл авсан байна.

Баримт 2. 

Мөн Б.Наранхүүгийн захирлаар нь ажиллаж байсан “Моннүүр” ХХК   Оросын Шинжлэх ухаан мэдээллийн төвийн баруун талд дутуу баригдаж байгаа барилгыг газрын хамт Анод банкинд 1.1 тэрбум төгрөгөөр үнэлүүлэн  барьцаалж зээл авсан байдаг. Гэтэл тухайн газар дах  ”Моннүүр” ХХК-ийн    газар эзэмшлийн эрхийг Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр 2004 онд цуцалж, “Монгол глобал” ХХК-д шилжүүлчихжээ. Үүнийг нь Анод банк 2 жилийн дараа буюу 2006 оны эхээр мэдсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Наранхүү Анод банкинд барьцаалсан газраа тухайн үеийн хотын  удирдлагуудтай нийлж бусдад шилжүүлэх зэргээр зарж борлуулсан байх магадлалтай нь илэрхий харагддаг.

Албан бичиг 3

medegdelБАРИМТ 3.

Б.Наранхүү дээрх мэт луйврын гэмээр аргаар  Анод банкнаас их хэмжээний зээл авсан байдгаас гадна Алтжин компанийн захирал Г.Алтангийн  батлан даалтаар мөн л Анод банкнаас 2005 оны  3, 4 сард нийт 2.8 сая ам.долларын зээлийг 2 жилийн хугацаатай  авсан байдаг ч зээл болон зээлийн хүүгээ төлөлгүй, банкинд их хэмжээний өр үүсгэн, банкийг алдагдалд оруулах нөхцлийг  2006 оноос бүрдүүлж байжээ.

Altan2

Altan

Моннүүр ХХК Б.Наранхүүд

 Эдгээр баримтууд юуг өгүүлж байгааг эрхэм уншигч ба бүхэн надаар хэлүүлтгүй анзаарч харсан  бизээ. Энэ бүх хууль бус үйл хэргийг Б.Наранхүү хэрэгжүүлж, Анод банкнаас их хэмжээний зээл авах боломжийг тухайн үед Анод банкны Том харилцагчийн газарт  эдийн засагчаар ажиллаж байсан, Б.Наранхүүгийн  ”хүн” Б.Ариунболд гэгч гаргаж өгч байсан нь дараах баримтаар батлагддаг. Энэ Б.Ариунболд 2008 онд Б.Наранхүүгийн  ”Инвекс” компанийн ажилтнаар давхар ажиллан цалин авч байсан, эдүгээ Дүнжингарав худалдааны төвийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байгааг бид өмнөх цувралд баримтаар харуулсан билээ.

ariunbold2

Dugnelt RMU Dugnelt RMU1

Эдгээр баримтуудаас харахад Б.Наранхүүгийн байх ёстой газар нь халдашгүй эрхтэй  УИХ-ын гишүүн биш, харин арай л өөр газар байх нь тодорхой байгаа юм. Магадгүй түүний эрх мэдлийн төлөө зүтгэж УИХ-ын гишүүн болсон нь энэ  бүх булхай луйвар нь хэзээ нэгэн цагт илрэх бий гэхээс болгоомжилсон хэрэг биз.

naran ariun.13jpg

10 мянган  төгрөг хулгайлсан этгээд шоронд,  хэдэн арван тэрбумаар хуссан эр УИХ-д.  Үүнийг Ардчилал гэх үү, шударга ёс гэх үү, ариун явдал гэх үү?

Та “Анод банкны хэргийн мөрөөр…”  цувралын

нэгдүгээр хэсгийг http://news.dorgio.mn/society/sejigtei/7227

хоёрдугаар хэсгийг  http://news.dorgio.mn/society/sejigtei/7228

гуравдугаар хэсгийг http://news.dorgio.mn/society/sejigtei/7229 дарж үзнэ үү

А.Тамир