Мафижсан махны ченжүүд-2 буюу хохирогч нэгээр дуусахгүй
2013/11/29
Малчин айл малаа хамгийн хямдаар зарж нэг хохиров. Харин хоёр дахь хохирогч хэн бэ. Төв аймгийн Өндөрширээт сумаас өвлийн идшээ араас хааяа нэг "нудчих" жижигхэн дөрвөлжин чиргүүл дээрээ ачаад буцаж явлаа.
Хот ортол 150 гаруй километр зам туулна. Энэ зуур хоёр ч удаа төв зам дээр эргүүлийн цагдаа нартай тааралдаж шалгуулав. Өвлийн идэш бэлтгэх цагаар малын хулгай гаардаг болохоор аймгууд руу явах төв замуудаар хөдөлгөөнт эргүүл гаргаж байгаа аж. Аль нэг цэгээс нөгөө цэг рүү мал болон махыг шилжүүлэн тээвэрлэхдээ заавал сумынхаа багийн болон засаг даргын тодорхойлолт, мал эмнэлгийн шинжилгээний бичиг, тухайн харьяаллынхаа цагдаагийн бичиг зэргийг хавсарган авч явах ёстой.
Эс тэгвэл хувь хүнийг 50 хүртэл, аж ахуйн нэгжийг 250 хүртэл мянган төгрөгөөр торгож, авч яваа мал, махыг нь хураах заалттай. Өдөр нар хэвийсэн хойно гарсан болохоор шөнөдөө багтаж орвол их юм болов. Ачаатай чиргүүл чирсэн унааны маань хурд цагт 30, заримдаа 40 километр л хүрнэ. Үнэхээр ч оройн 23 цагийн алдад Эмээлт сууринд дөхөж ирлээ. Эндээс хамгийн эхний "дайралт" эхэлсэн гэж болно. Хоёр жижиг тэргээр "Г" хэлбэрийн хашилт үүсгээд биднийг замаас гаргаж орхив. Айсан, гайхсан гэдэг тоймгүй. Хамгийн түрүүнд "дээрэм" гэсэн бодол толгойд зурсхийв. Авч явсан ганц хутгаа баруун халаасандаа сандран шургуулж амжихуйд нэхий дотортой өвлийн зузаан хувцас, эсгий гутал өмссөн том биетэй нөхөр ирээд машины цонх тогшиж байна. Цонхоо багахан доошлуултал "За сайн явж байна уу, наймаа байна уу хө" гэх нь тэр. Хэрэг улам л бишдээд байгаа мэт. Нэг л болохгүй зүйл зөгнөөд байх шиг. "Сайн. Сайн байнауу"хэмээн хариу баригчаан аядав. Гэтэл нэг нь аль хэдийнэ чиргүүлийн маань дэргэд очсон, бүтээсэн гялгар уутыг сөхөж байгаа харагдах нь тэр. "Хөөе та нар яах гээд байна аа" гэж орилохтой минь зэрэгцэн, үхрийн мах юм уу хө, үнэ тохироод авъя, гайгүй өндөр үнээр авна шүү" гэх юм. Овоо тайвширсан хэдий ч болгоомжлох сэтгэл төрсөөр. "Үгүй ээ, хувийнхаа идшийг бэлтгээд буцаж байна, зарахгүй" гэсэн ч сэжигтэй нөхөд шалгаасаар. Намайг махаа зарах гэж яваад итгэлтэй байх шиг. Машинууд нь хөдлөх боломжийг маань хааж зогссон хэвээр. Килограмм үхрийн махыг 4500-д авъя гэнэ.
Ченжүүдэд дээрэлхүүлж, даапаалуулж, дорд үзэгдэж явдаг хүмүүс зөвхөн малчид гэвэл өрөөсгөл болно. Наад зах нь өвлийн идшээ бэлтгэж яваа над мэтийн хүмүүс байна. Харин "нэг зоосны адилхан хохирч суугаа хүмүүс бол худалдан авагчид. Жилээс жилд үнэ нь нэмэгддэг мах гээч түүхий эд уг нь Монголд хамгийн элбэг, хямдхан байх ёстой. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-нд мал тооллогыг орон даяар зохион байгуулдаг. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 40.4 сая толгой мал тоолсон. Өмнөх онд 36.3 сая мал тоолсноос 4.1 саяар өссөн аж. Мал, хөдөө аж ахуйн гаралтай ноос, ноолуур зэрэг түүхий эдийг дэлхийн бусад оронтой харьцуулхад хамгийн хямдаар худалдан авах боломжтой хүмүүс шүү, монголчууд гэдгийг өгүүлээд байх шиг. Энэ жил харьцангуй хямд байгаа гэлцэх боловч "Дэнжийн 1000"-ын "Хүчит шонхор" зах дээр үхрийн ястай мах кг нь 8500, цул нь 9500 төгрөг гэж байна. Худалдан авагчдын олонхийг бүрдүүлдэг жижиглэнгээр авагчдад мах очихдоо ийм өртгөөр ирдэг гэсэн үг. Cap бүр авдаг цалин нь өргөн хэрэглээний бараа, тэр дундаа монголчуудын гол хүнс болсон мах гээчийг дийлэхгүйд хүрсэн харагдаж байгаа юм. "Хүчит шонхор" захаас худалдаж аваад жижиглэнгийн лангуун дээрээ зарахдаа 1000-2500 төгрөг нэмдэг гээд л бодчих. "Меркури" зэрэг баячуудад зориулсан гэж хэлж болох газарт бол үүнээс ч илүүг нэмнэ. Ийм л дүр зураг харагдаж буйг худалдан авагчид тэр бүр мэдэхгүй. Олонхи нь "Цаанаасаа үнэтэй ирж байна шүү дээ" гэсэн ч енжийн үгэнд хууртана.
Ийнхүү хот руу орж ирэхээс өмнө гурван удаа "гэнэтийн дайралтад" өртлөө. Тухай бүртээ замаас шахуулж гараад, хашуулж зогсч байгаад авч яваа идшээ дээрэмдүүлчих шахна. Санаа зовно гэсэн ойлголтгүйгээр, эрээ цээргүй хүний авч яваа махыг үздэг юм билээ. Тэр ч бүү хэл зарна гэж хэлээгүй байхад л "мяалж" эхлэхийг нь яана. "Ямар их цустай янзлаа вэ" л гэнэ, "Турж үхсэн мал шив дээ" гэж хүртал эгдүүцэл төрүүлж байсан. Эмээлт суурины цаанаас авахуулаад 22-ын товчоо харагдтал ийнхүү гурвантаа зогсч дарамтлуулав".
Үүгээр зогсохгүй. Замдаа цагдаагаас гадна ченжүүдэд шалгуулж хаширсан болохоор чиргүүлтэй машинтай төв замаар явахаасаа зүрхшээж, холуур тойрдог ч харьцангуй хөл хөдөлгөөн багатай баянхошууны замыг сонгосон маань буруудсан байв. Энэ нь жинхэнэ махны ченжүүдийн зам аж Тэд Баянхошуугаар явж байгаад "Дэнжийн 1000" руу араас нь орчихдог болохоор сонгодог биз. Таван минут ч хүрэлгүй нэг нөхөр "Наймаа байна уу хө, зарах мах байна уу" хэмээн машины цонхоор хашгирна. Шөнийн хоёр цаг шүү дээ. Яасан ч унтаж амардаггүй улс гэхээр ийм болчихдог юм. Өдөр шөнөгүй л мах ярьж явдаг шинжтэй. Явсаар арай гэж Баянбүрдийн тойргоор орж ирлээ. Гэтэл тойргоос Бөмбөгөр" худалдааны төв ордог замын автобусны буудлын зайнд дахин, гэхдээ бүр "П" хэлбэрийн хашилтад орчихдог юм байна. Эгц ард нэг машин, урд нэг машин. Гарах замыг минь хааж зүүн гар талд бас машин. Энэ бол сүлжээ хэлбэрт орсон, зохион байгуулалттай мафийн гэмээр тогтолцоо мөнөөсөө мөн. "Зарахгүй" гээд байхад гурван талаас хашиж зогсчихоод явуулдаггүй. Сүүлдээ хэрүүл уруул болж цагдаа дуудахдаа хүрэв. Ийнхүү 102 гэсэн дугаар руу залгаж тусламж дуудахаар утсаа чихэн дээрээ автал нэг секундын дотор тэнд хэн ч үгүй болчихов. Гурвын гурван машин эргээд харах хооронд алга болчихсон нь илбэдүүлсэн мэт. Иймэрхүү зүйл үзэж туулаад ирсэн чинь "Даварсан ченжүүдийг хулхинд нь" гэдаг арга хэмжээ зохион байгуулж, тарвага хулхиддаг шиг "амин газар"-ыг нь онож цохих арга хаймаар бодогдов. Махны ченжүүдээс болж шат шатанд нь хэчнээн хүн хохирч байгааг хараад зүгээр сууж боломгүй. Малчид болоод худалдан авагчдыг ойртуулах өөр аpra юу байна. Тэдний дунд ийм ёс суртахуун, энэрэх сэтгэлгүй болчихсон "Эвдэрхий гүүр" байх учиргүй.
Р.СЭЛЭНГЭСАЙХАН
Зочин · 2013/12/01
Махны үнэ өсөж байгаа 3 шалтгаан л байгаа үүнд малаа хэт үнтэй зарах гэсэн хөдөөний ххудлаа зовлон ярьсан хотын биднээс илүү муу санаатай малчид тэгээд болж өгвөл маш хямд дарж аваад гайгүй сайн нугалаад зарчих бодолтой ченж гэсэн гоё нэртэй наймаачид дараа нь лангууны түрээсээ хүссэнээрээ бодит үнээсээ хэд дахин нэмдэг лангуу түрээслэгч захын эзэд энэ бүх дамжлагын ханатлаа үнээ шингээж зарсан махыг бид худалдаж авдаг
Зочин · 2013/12/01
Ийм ченжүүд хаа сайгүй дээ. До********ын зах гээл ялгаагүй хажуугаар нь хүн зүгээр гарах гээл явж байхад явээлахгүй шалгаагаад. Махыг бүр ийм байдалд оруулоод их удаж байгаа шд. харин ч хөндөж тавьсанд баярлалаа. Хэдхэн хүний гарт махны үнэ орчоод удаж байгаа юм биш үү
Зочин · 2013/11/30
Чи өөрөө махны ченж байх аа тэ. Та нар шиг хүмүүс л махны үнийг өсгөж байгаашдээ уг нь бол. Дэнжийн 1000 дээр үхрийн мах бөөний үнэ нь 5000-5800 уу??? хаха ёстой жинхэнэ бага сол иороорой л байна. Чи эхлээд үнээ сайн судалчихад дараа нь олон юм онхолд. Бичиж байгаа байдал нь яг архаг махны ченж арьсаа хамга******** гэж оролдож байгаа чинь илт байна шдээ. Малчид махаа ченжэд биш шууд жижиглэн худалдаачдад өгдөг байсан бол харин чиний наад хэлээд байгаа үнээр чинь худалдаж болох л юм. Үүр цайгаа ч үгүй байхад ченжүүд нь бөөнөөрөө зах дээрээ овоороод хэдэн малчдын махыг нь хэмх мяалж байгаад хямдхан авж жижиглэн худалдаачдад шахдаг гэдгийг чинь Дэнжийн 1000д амьдарж байгаа захын бацаан ч хэлнэ. Ченжүүдэд тэгж махаа өгөхгүй шууд жижиглэн худалдаачдад өгдөг бол махны үнэ буух нь зүйн хэрэг. Тэхдээ тийм боломж байхгүй. Жижиглэн худалдагч шууд малчнаас мах авах юм бол тэгээд л ченжийн шүдэнд зуугдана. Дахиж мах өгөхгүй, өөр ченжүүдээ ч гэсэн мах өгөхгүй байх тал дээр ажиллана. Нэг удаа малчнаас хямдхан мах авлаа гээд тэр малчин дахиад хэзээ ч ирээ билээ ерөөсөө л бүх мах ченжүүдийн гарт. Энэ нийтлэл яг үнэн нөгөө хэдэн ченжүүд нь 24 цагаар махны төлөө бараг л дээрэм хийх нь холгүй мах олно авна хулхидана за бараг дээрэм хийдэг ч биз дээ бид яаж мэдхэв. Арга ч үгүй биз дээ тэдний амьдрах арга гэр бүлээ тэжээдэг арчаагүй адгийн ажил юм чинь. Яагаад ченжүүд махаа зүгээр лангуун дээр тавиад зарж болохгүй гэж? Бусдын л адил.........
Зочин · 2013/11/30
huurhii ene hunii bichsen zuil zuv harin ter jijig len biluu languu baixaa gazariin turees aimar undur yum bna lee 1miter languu yu vee say tavanzuu gesen baixaa tegxeer ter xun yaj maxaa zarax ni oilgomjtoi bizdee 25 honog gexer udurt yu ve 60000 tugrug dald xiine aimar yumaa udriin 60 gexeer minii tolgoon sain oroxgui l bna aan tiin maxaa a****d zaxruugaa yvax baix ochood bas yadag yum boldoo uuruu evdeg yum boluu esvel xuneer evduuldeg yum boluu tegeed bodxoor ter xun ai xizuu yumaa yaj bolgood baidg yum boldoo bodood tolgoon oroxgui too garj bna tegxeer yu gej xelgeed bnaa gevel tureesee bagasguul yadaj maxhii une buux boluu gej bodoj bna daa
Зочин · 2013/11/30
тэнэг, ийм юум бичиж суухаас ичээч Р.Сэлэнгэсайхан малын їнэ ямар байна, махны їнэ ямар байна тэгээд нэг бодоод їз Хэн махны їнэ єсгєж байна эр хонь 180000-250000 гэж чи боддоо тэндээс аваад ирэх зардал ямар болох билээ эр хонь 25 кг 30кг гэж бод арис 10000 тэгээд толгоо гэдэс 1000 гэж байг юм тэгхээр нэг хонь хэдэн тєгрєг болж байна Дэнжийн Мянга зах дээр бєєны їнэ 1кг 4800-5000 хооронд байна лээ тэгхээр 30 кг мах хэд болж байна чи тоондоо сайн бол бодоод їзээрээ за аан бас Хєєрхий тэр малчид гэлїї Очхоор миний мал дандаа сайн гэж дуграх ум байна лээ Жижиг їхэрээ юу гилээ 900000 гэж байна лээ тэрийг нь авсан чинь юу вэ махны жин нь 120 кг болж байгаа юм даа тэгээд нэг боддоо 1 кг 7500 тєгрєгий їнтэй болж байгаа биздээ тэгээд хаа байсан 400 км газараас шїї эрж очихийн 800 юум байна тэрэн дор бараг тэр ******сайн ченжїїд гэдгээс нь авсан дээр байгаа биздээ Дэнжийн 1000 дээр їхэрийн мах бєєний їнэ шдээ 1кг нь 5000-5800 хооронд байна лээ 120кг*5500 бодоод авхад юу вэ 660000 болох юм байна лээ Харин тэр хєєрхий гээд байгаа малчид чинь харин хэлээд байгаа тэр їнийг чинь єсгєєд байгаа юум бишїї дээр нь чам мэтийн дєрвєлжин єрєєнєєс гарж їзээгїй хїмїїсийм утагїй зїйл бичхээр яаж махны їнэ доошоо болох юм бэ їнэн зєв мэдээлэл ядаж бичилдээ тэгїїл тэр хїлээд байгаа махны їнэ чинь доошлох болно шдээ юу гилээ дээ ТВ доогуур махны їнэ хонь мах 6500 кг їхэр мах кг 7500 гэж гарж байгаа юм тэгхээр хєдєєний малчин малаа яаж дуграх нь ойлгомжтой ш дээ ядаж аймдралд ойрхон зїйл бич
Зочин · 2013/11/30
uhriin mahiig 1 kg iig in 4500 aar avna gene uu arai dendenee bas kg deeree ajillana.luivarchid bna daa