Эрчим хүчний салбарт хүлээгдэж байгаа аварга төслүүдийн нэг нь “Шивээ энержи”. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр манай улс эдийн засгаа богино хугацаанд өсгөх боломж бүрдэх юм. 

Төслийг хэрэгжүүлэхэд 10.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд энэ хэмжээний валютын урсгал дотоодын эдийн засагт орж ирнэ. Төслийн үр дүнд 3500 ажлын байр шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо бий. ингэснээр одоо бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийн тоо энэ хэмжээгээр багасна гэсэн үг.

Өртөг өндөртэй цогцолбор төслийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч хоног хугацаа алдсаар энэ оны хоёрдугаар улиралтай золгож буй. “Шивээ энержи” төсөл нь дэлхийн хамгийн томд тоо цог дох дулааны цахилгаан стан цыг монголдоо байгуулах амбийц тай.

Эрчим хүчний үндсэн худалдан авагч нь урд хөрш

Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ өмнөд хөршид экспортлох зорилготой уг төслийн техник, эдийн засгийн үндэслэл урьдчилсан байдлаар тодорсон.

Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих уг эрчим хүчний цогцолбор төслийг “Эрдэнэс Монгол” компани удирдаж ирсэн.

Төслийн бүтээн байгуулалтын ажил ойролцоогоор таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цахилгаан станцыг ашиглах хугацааг 25-30 жилээр зураглажээ. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ дотооддоо нийлүүлэхээс гадна БНХАУ-руу цахилгаан дамжуулах шугамаар экспортлох юм. Цогцолбор төсөл үндсэн гурван хэсгээс бүрдэж байгааг дуулгая. Төсөлд жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, 5280 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, станцын нийт хүчин чадлын 15 хувьтай тэнцэх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний станц багтжээ.

Өмнөд хөршийн “Стэйт Грид” компани төслийн ТЭЗҮ-ийг хийж байна. Уг нь өнгөрсөн онд ТЭЗҮ эцсийн байдлаар бэлэн болох ёстой байсан ч өдийг хүргэжээ. Төслийн барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг олон улсын түвшинд нээлттэй зарлаж, сонгох шалгаруулахаар төлөвлөж буй. Дэлхийн хамгийн том эрчим хүчний хангамжийн төрийн өмчит компанийн нэг нь “Стэйт Грид”. Тус компани БНХАУ-ын нийт газар нутгийн 88 хувийг эрчим хүчний сүлжээгээр хангадөг бөгөөд 26 мужийн 1.1 тэрбум хэрэглэгчтэй. “Стэйт Грид” 1.8 сая ажилтантай, 330 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээрээ Fortune сэтгүүлийн 2016 оны Global 500 жагсаалын хоёрт бичигдсэн.

  • Өмнөд хөршийн “Стэйт Грид” компани төслийн ТЭЗҮ-ийг хийж байна.
  • Үйлдвэрлэсэн эрчим хүчээ дотооддоо нийлүүлэхээс гадна БНХАУ-руу цахилгаан дамжуулах шугамаар экспортлох юм.
  • Хөрөнгө оруулалт бүрдсэн нөхцөлд ордын геологийн нөөцөө 70-80 хувиар өсгөх боломжтой.

Манай улс хүрэн нүүрсний нөөцийнхөө тодорхой хэсгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, улмаар экспортлогч орон болохоор зорьж буй. Гэвч цаасан дээр буулгасан зорилтоос алхам ч урагшилсангүй. Энэ үед “Шивээ Энержи” төслийг хөндөж байгаа нь энэ. Дулааны IV цахилгаан станцаас 20 дахин хүчин чадалтай байхаар төлөвлөсөн “Шинэ Энержи” төслийн эцсийн бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь БНХАУ. Тодруулбал, цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний үндсэн худалдан авагч нь урд хөрш гэж тодотгож болох юм.

Хятадын талаас төслийн усан хангамж, нүүрсний уурхай, цахилгаан станцын урьдчилсан инженерийн төлөвлөгөө болон бусад судалгааг үндэслэн хамгийн тохиромжтой гэсэн саналаа манай талд ирүүлсэн нь бий. Цогцолбор төслийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол ажилчид байх юм. Ингэж урьдчилсан ТЭЗҮ-д тусгалаа олсон. Монгол Улс эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болоход “Шивээ Энержи” цогцолбор төсөл чухал үүргийг гүйцэтгэхээр байна.

Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан нар, салхины цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Эрчим хүчний салбарт шинэ эрин үеийг эхлүүлэх мега төсөл Шивээ-Овоогийн уурхайг түшиглэх бөгөөд ордын нөөцийг нэмэгдүүлэхэд нэмэлт хайгуул хийх шаардлагатай болж байгаа юм. Ордын Ногоон тойром болон Өехий цагаан хэсэгт ойролцоогоор 9.1 тэрбум төгрөгийн нэмэлт хайгуулын ажил хийхээр төлөвлөөд буй. Хөрөнгө оруулалт бүрдсэн нөхцөлд ордын геологийн нөөцөө 70-80 хувиар өсгөх боломжтой аж. Тодруулбал, ордын өнөөгийн үнэ цэнэ 50-60 хувиар нэмэгдэнэ гэж “Эрдэнэс Шивээ Энержи” компаниас мэдээллээ.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ