АНУ-ын тэргүүн хатагтай нөхрийнхөө гараас хөтлөхийг хүссэнгүй
2017/05/24
Меланиа Трамп магадгүй энэ ертөнцийн хамгийн сайхан тэргүүн хатагтай байх. Маргах хүмүүс бий л дээ. Гэхдээ л Дональд Трампыг чимэж яваа бүсгүй мөн. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн үед энхэртэйгээ таагүй харилцаатай байгаа тухай хэвлэлүүд онцлон бичиж байна.
Трампын гэр бүл даваа гаригт Израйль улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Дональд Меланиагийн гараас хөтлөхийг оролдсон ч тэргүүн хатагтай гарыг нь түлхэж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Эндээс л тэднийг таагүй харилцаатай байна гэж хэвлэлийнхэн дүгнээд байгаа юм. Баасан гаригт Италид газардахад ч Меланиа хөтлөлцөхөөс татгалзсан. Энэ дүр төр олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж, тэдний хооронд ямар маргаан үүсч болох вэ гэж таамаглан бичицгээх болсон юм