Эрдэмтэд сүүлийн хэдэн жил бүх насны хүмүүсийг болон хүүхдүүдэд чипс идэхээс татгалзахыг уриалж байгаа билээ. Тэд чипсийг олон тооны гай зовлонгийн эх сурвалж хэмээн үзэж байгаа юм.

Чипс нь зүрх, судасны тогтолцоонд муугаар нөлөөлж, илүүдэл жинг үүсгэхээс гадна харшлыг өдөөдөг гэдгийг тогтоожээ. Саяхан хийгдсэн шинэ судалгаагаар өмнөх бүх судалгааны ажлыг ач холбогдлоороо давж гарсан байна. Тодруулбал, 3-4 насандаа чипс идэж байсан хүүхдүүд оюуны хөгжилдөө асуудалтай болох нь их байдаг нь тогтоогдсон  аж.

Бристолийн их сургуулийн эрдэмтэд хүүхдийн хоолонд чипс багтвал уураг тархины үйл ажиллагаа зөрчигддөг болохыг олж мэджээ. Үүний улмаас ой санамж муудаж, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болоод зогсохгүй сэтгэн бодох чадвар мууддаг хэмээн мэдэгдлээ. Мөн чипс ихээр идэж байсан хүүхдүүд сурлагадаа муудан, сахилга батын асуудалтай болсон байна.

Чипсэнд агуулагддаг баяжуулсан өөх тослог нь уураг тархины хэвийн хөгжлийг саармагжуулдаг бөгөөд үр дагавар нь хамгийн аюултай эрсдлийг дагуулж буй. Тиймээс эрдэмтэд хүүхдүүдийг 3-4 настай байхад нь чипс идүүлэхгүй байхыг эцэг, эхчүүдэд уриалав.

Д.Ана