ХУУЛЬ: 2026 онд нэмэгдэх цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй танилц
3 цагийн өмнө

2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн дагуу багш нар болон ахмадуудын тэтгэвэр, онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлд ажилладаг нэмэгдэл нэмэгдэхээр болсон билээ. Тэдгээрийг хэрхэн нэмэгдэх болсныг танилцуулж байна.
-БАГШ НАРЫН ЦАЛИН 50 ХУВИАР НЭМЭГДЭНЭ-
Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх бол 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг суулгасан юм. Өөрөөр хэлбэл, ирэх онд зөвхөн багш нарын цалин л нэмэгдэнэ гэсэн үг.
Харин боловсролын салбарт ажилладаг тогооч, галч, үйлчлэгч, жижүүрийн цалин нэмэгдэхгүй гэдгийг онцолсон юм. Боловсролын салбарт ажиллагсдын цалин нэмэхэд дахин 400 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон тул УИХ-ын төвшинд 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулж, зохицуулалт хийх хүрээнд зөвхөн багш нарын цалингшат дараалалтай нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох эх үүсвэрийг суулгаж өгчээ.
-АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР 80 МЯНГААР НЭМЭГДЭНЭ-
Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна.
Энэ хүрээнд ахмад насны тэтгэвэрийг ирэх оны нэгдүгээр сараас тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх юм. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” хэмээж байв.
-ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН НЭМЭГДЛИЙГ 10 ХУВИАР НЭМНЭ-
Түүнчлэн Засгийн газрын түвшинд хэд хэдэн чухал тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан байна.
Тодруулбал, "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж, мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.
-36 САРЫН ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОНО-
Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буюу 36 сарын тэтгэмжийг олгох эсэх асуудал удаан хугацаанд маргаантай байсаар ирсэн. Тэгвэл Засгийн газар төрд насаараа зүтгэсэн албан хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхгүй нь тулд тэдгээр иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалтыг засгийн газраас хэрэгжүүнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Уг хууль мөн л ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих эхэлнэ.







Зочин · 37 минутын өмнө
хүүхдийн мөнгөө нэмээчээ. юмны үнэ өсөөд байхад хүүхдийн өсөлтийн нэг ч тэтгэмж халамж нэмэгддэг гүй шүү. жирэмсний 40к ерөнхий дөө болиод хүүхдийн мөнгөө л нэммээр л байгаа юм даа.
Зочин · 37 минутын өмнө
Ард түмэндээ ивээлгүй мөхөж буй төр үхэж буй монгол
Зочин · 55 минутын өмнө
тэтгэвэрийг 80000-р нэмэх нь шударга тэгш гэнэ ээ Харин ч шударга бус байна. Өндөр шимтгэл төлж байсан нь тэгээд хамаагүй юм уу Шударгаар шимтгэлээ төлөөд тэтгэвэрээ тогтоолгосон ахмадуудыг сүүлийн 5 жилээ өндөр төлөөд тэтгэвэрээ өндөр тогтоолгосон ахмадуудтай хольж хутгахаа боль.
Зочин · 1 цагийн өмнө
үзэн ядаж бна,ахмадууд ЗАНДАНШАТАР,ЗГ гишүүдэд ад үзэгдэж амьдарч бна,яагаад БИДНИЙ НДС хадгалуулсан мөнгө хаагуур хэний гараар ороод алга болов,ингэж шийдэж байхдаа сэтгэл нь өвдөхгүй бна уу,яаж чадав ЗАНДАНШАТАРАА зүгээр л төрөөс зайл ЗГ огцор өөр хэлэх үг алга