ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
1 цагийн өмнө
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ЖААХАН ХҮҮГЭЭ ХӨДӨӨЛҮҮЛЧИХЭЭД ИРЛЭЭ. ОХИНД МИНЬ ЯМАР ХЭЦҮҮ БАЙГАА БОЛ ГЭЖ БОДОХООР ЗҮРХ ШИМШРЭХ ЮМ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Баттулгын гэрт энэ сарын 2-нд ахуйн түймэр гарч,17 настай Б.Сүхбат, 11 настай Б.Амин-Эрдэнэ нар галд өртсөн тухай мэдээлэл гарсан. Галын улмаас 17 настай Б.Сүхбат дүүгээ галаас аварч байхдаа өөрөө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 11 настай охины биеийн байдал ямар байгаа талаар эмээгээс нь тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүүгийнх нь буяны ажил дууссан уу. Охиных нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Бидний хувьд санаанд багтамгүй аймшигтай явдал тохиолдлоо. Нөхөж баршгүй уй гашуу гэж үүнийг хэлэх байх. Бид жаахан хүүгээ өнөөдөр /өчигдөр/ хөдөөлүүлчихээд ирлээ. Ээж нь ГССҮТ-д охиноо сахиж байгаа. Ээж нь охиноо аваад хот руу явахдаа хүүтэйгээ эцсийн удаа салах ёс гүйцэтгээд явсан. Харин аав нь охин дээрээ очиж чадахгүй хүүгээ хөдөөлүүлж, буяны ажлыг нь дуусгачихаад сууж байна. Энэ хоёрт минь ямар хэцүү байгаа бол гэж бодохоор өр зүрх шимшрэх юм. Охины биеийн байдал хэвэндээ, унтуулгатай байгаа гэсэн.
-Охинд нь ГССҮТ-ийн эмч нарын зүгээс ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Охины шагайнаас дээших бүх бие нь түлэгдэлтэй байгаа. Эмч нар 90 хувийн түлэгдэлтэй гэж оношилсон байна лээ. Охины түлэгдээгүй үлдсэн шагайных нь арьснаас авч шуунд нь нөхсөн гэсэн. Одоо охинд минь бусад биеийг нь нөхөх эрүүл арьс үлдээгүй. Арьс нөхнө гэдэг чинь нэг удаа хийгээд эрүүл болчихдог юм биш гэнэ. Олон удаагийн давтавжтай нөхөж байж түлэгдсэн хэсэг нь нөхөн төлждөг гэсэн. Охины минь түлэгсдэн бусад биеийг нь нөхөх шаардлага гарвал хаанаас ямар арьс авч нөхөхийг нь мэдэхгүй байна. Одоогийн байдлаар өдөрт дөрвөн сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаа. Хүчтэй эм, тарианы ачаар л тэсэж байгаа байх. Мөн уушги нь цоорч, толгой, нуруу, нүүр, нүд нь битүү боолттой аймгийн эмнэлгээс явсан. Одоо ч боолттой хэвээрээ байгаа. Би өөрөө охиноо сахиж, нүдээрээ хараагүй болохоор нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна.

-Цаашид гадаадад эмчлүүлэх эсэх нь тодорхой болсон уу?
-Цаашид хаана ямар эмчилгээ хийлгэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Уг нь, Солонгос Улсад эмчлүүлэх яриа гарсан ч бүрэн шийдэгдээгүй байгаа. Биеийнх нь байдлыг харзнах байх. Бид буяны ажлаа бүрэн дуусгахчихаад охин руугаа явна.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ








Зочин · 9 минутын өмнө
um maani badi hum