Нэгнийгээ зодож танхайрч буй өсвөр насны охидын бичлэг өчигдөр цахим орчинд цацагдлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Уг асуудлыг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт Баянгол дүүрэгт гарчээ. Тодруулбал, БГД-ийн нутаг дэвсгэрийн ...... дугаар байрны 6 давхарт болсон гэнэ. Хэрэгт холбогдогч Г нь найз болох Ү-гээ өөрийнх нь "Найз хөвгүүн Т-д захидал бичсэн" гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдсан байна. Ингэхдээ найзууд А, А, Т, А, Т нартай хамтран үйлджээ.

Г-г бусдыг зодон танхайрч байх үед найз А нь гар утсаар бичлэг хийж, "Ugaasaa huurhun za" цахим хуудаст нийтэлснээр уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Сануулахад, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж