2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн.

Визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болголоо.

Ингэснээр БНСУ-ын иргэд манай улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог байдал дахин нэг жилээр сунгагдаж байгаа юм.