Байр суурь: Хамгийн олон удаа томилолтоор явсан гэх тэд тайлбар хийлээ
1 цагийн өмнө

УИХ 126 гишүүний 2025 онд гадаад томилолтод зориулж, хоёр орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ мөнгөний 90 орчим хувийг эхний хагас жилд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, эхний хагас жилд 1.7 тэрбумыг гадаад томилолтод зарцуулсан гэсэн үг.
Хамгийн олон удаа гадаад томилолтоор хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн 22 удаа явжээ. Мөн УИХ-ын гишүүн П.Батчимэг, А.Ундраа нар 19 удаа,
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 18 удаа,
- УИХ-ын гишүүн Ч.Номин 16 удаа ,
- УИХ-ын гишүүн Д.Энхтуяа 12 удаа,
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 10 удаа,
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 9 удаа,
- УИХ-ын гишүүн Р.Сэддорж 8 удаа УИХ-ын чуулганы үеэр гадаадад томилолттой байжээ.
Энэхүү томилолтын мэдээлэлтэй холбогдуулан зарим гишүүд тайлбах хийсэн юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн П.Батчимэг: 2024 онд гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш гадаад руу төсвийн мөнгөөр гурван удаа томилолтоор явсан. Харбинд албан томилолтоор, хоёр дахь нь БНХАУ-д ажилласан, гурав дахь нь Ерөнхийлөгчийн Итали улсын Ром хот дахь албан айлчлалд хамт явсан байгаа. Гишүүн болоод гурван удаа л төсвийн мөнгөөр гадаад томилолтоор явсан гэдгээ хэлье.
Ил мэдээллэж буй бол өнөөдрийн миний гурван удаагийн тайланг баталгаажуулаад авчихаарай гэж хэлье. Би Нийслэлд ажиллаж байхдаа ганц ч удаа гадаад томилолтоо төсвийн мөнгөөр явж байгаагүй. 19 удаа явсан гэсэн мэдээлэлд эмзэглэсэн. Аль нь хувийн зардлаар явсан, хэдэн төсвийн мөнгөөр явсан эсэхийг сайн судалж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөөсэй гэж хүсье. Ар гэрээ асран хамгаалах хувийн асуудлаар гадагшаа явдаг. Би сая ар гэрт эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр гадагшаа яваад ирсэн энэ нь бас гадаад томилолт гэдэг орсон байх.
УИХ-ын гишүүн Цэнгүүн: Миний хувьд гадаад дахь томилолт энэ жил нэлээн их байлаа. УИХ-ын тамгын газрын төсвийн зардлаар биш олон улсын байгууллагын урилгаар үйл ажиллагаануудад оролцож явсан. Хамгийн залуу гишүүнээр сонгогдсон учраас залуу эмэгтэй парламентчдын холбоо гэж байдаг. Мөн залуу улс төрийн манлайлагчдын хөтөлбөрүүд бий. Энэ хөтөлбөрүүдэд хамрагдаад явахад 15 улсын эмэгтэй парламентын гишүүд тухайн сэдэвт асуудлуудаар өөр өөр улсуудад очиж ажилладаг. Дараа жил манай улсад ирэхээр би бас хүсэлтийг тавьсан байгаа. Маш олон гадаад томилолтуудын урилгууд байсан ч гэлээ би өөрөө очиж илтгэл тавихгүй, үг хэлэхгүй л бол тэр бүр хүлээн авч яваагүй.







Зочин · 37 минутын өмнө
BOOB XXI BOOW DOLPOJ80955877ANUSN