ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдсан. Хурлаар Монгол Улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Түүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.доллаоын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр" нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. 

Сангийн яамнаас ммэдээлэл хийсний дараа бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.