Франц, Швейцарь, Канад, Герман, Япон, АНУ-д суух элчин сайд нарыг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв. 


Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг 60.4 хувийн саналаар, Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөрийг 88.2 хувийн саналаар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбатыг 78.4 хувийн саналаар, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг 96.1 хувийн саналаар, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаярыг 100 хувийн саналаар, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарийг 96 хувийн саналаар тус тус томилогдлоо.