ОУВС-гийн 38.6 сая ам.долларын санхүүжилт Монголбанкны дансанд орлоо
2017/05/25
ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран мэдээлэл өгсөн.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай, хөтөлбөрийг ОУ-ын түншүүд дэмжиж, Азийн Хөгжлийн банк болон Дэлхийн банк, Япон, Солонгос улсуудаас урт хугацааны, хөнгөлөлттэй, бага хүүтэй төсвийн санхүүжилтээс гадна БНХАУ-ын Төв банкны хэлэлцээрийн үр дүнд 5.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Зөвхөн ОУВС-гаас гэхэд 314.5 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих юм. Эхний ээлжний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирнэ" гэсэн юм.
Тэгвэл дөнгөж сая Монголбанкны дансанд эхний ээлжний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар орсон байна.