Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  иргэний үнэмлэхгүйгээр саналаа өгч болох уу  гэсэн иргэд сонгуулийн санал хураах байранд цөөнгүй ирж байна.


Хэрвээ иргэн та иргэний үнэмлэхээ гээсэн эсвэл хөдөө орон нутаг руу явуулсан, ямар нэг шалтгаанаар үнэмлэх байхгүй бол санал өгөхдөө ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар сонгуульд оролцож болох юм байна. Тиймээс иргэний үнэмлэхгүй ч санал өгөх боломж байна.