Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт улс даяар 22:00 цагт дууслаа. СЕХ-ноос 23:00 цагаас ирцийн тухай мэдээлэл хийхээр товлосон байгаа.

Мөн улсын хэмжээнд авсан саналыг СЕХ-ноос 22.00 цагаас хойш дэлгэцээр секунд тутамд харуулж, мэдээлнэ. Аймаг, нийслэлийн нийт 1983 санал авах байрнаас ирж буй дүнгийн мэдээллийг шууд дэлгэцээр дамжуулах юм.

СЕХ-ноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтын ирц улсын хэмжээнд нийлбэр дүнгээр 45.57 хувьтай байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд санал хураалтын ирц 44 хувьтай, аймгуудын ирц  дундаж нь 46.89 хувьтай байлаа.