2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарч байгаа билээ. Гурван намын нэр дэвшигчдийн авсан саналын тооны одоогийн байдлаар нэг нэр дэвшигч нь нийт сонгогчдын 50 хувийн санал авч хүрэхгүй байдалтай байна гэж зарим ажиглагч нар үзэж байна. Хэрэв ийм тохиолдол гарвал хамгийн их санал авсан эхний хоёр нэр дэвшигч хоёр дахь шатны санал хураалтад өрсөлдөх билээ. 

Өөрөөр хэлбэл намууд нэр дэвшигчээ өөрчлөх боломжтой бөгөөд сонгуулийг 0бүр эхнээс нь эхлүүлнэ гэсэн үг юм. Тиймээс дахин санал хураалт болох уу дахин сонгуулт болох уу гэдгийг харах л үлдэж байна

105 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах

 

105.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.

105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.