Насны зөрүү их болохоор эргэлзээд байх юм
2013/12/06
Сайн байна уу танай сайт таалагдлаа хэрэгтэй зүйлээ олж уншиж чадвал мэдлэг мэдээлэл ихтэй юм. Надад хэрэгтэй зөвөлгөөг эндээс авч чадах юм шиг санагдаад та бүхэнд хандаж байна.
Би одоо 22 настай жирийн бүсгүй. Саяхан миний амьдралд насаар надаас нилээн ахимаг нэгэн залуу орж ирээд байгаа юм л даа 29 настай. Бид анх их сонин танилцаж танилцсанаасаа хойш захидлаар харилцан уулздаг болсон юм. Тэр залуутай анх уулзахад жирийн нэг яриа хөөрөөтэй нүдэнд дулаахан царайтай санагдсан. Уулзаад л гэр бүлийнхээ тухай мөн оюутан ахуй насаа ярьсан. аавынхаа тухай бараг мэддэггүй, мөн анх хөдөөнөөс оюутан болж ирээд очих газаргүй нааш ир гэсэн танил бүр дээрээ л очиж хонодог байсан тухайгаа.. ингэж амьдарч болохгүйн байна гэж бодоод ажил хийн хөдөлмөрлөж өөрийн хүчээр хашаа байшинтай машинтай болж чадсан одоо ээжтэйгээ амьдардаг тухайгаа ярьсан ерөнхийдөө өөрийнхөө амьдралыг товч бөгөөд нилээн тодорхой ярьсан. Мөн өмнө нэг бүсгүйтэй олон жил үерхсэн нөгөөх нь 2 жилийн өмнө гадаад яваад сураггүй алга болсон түүнээс хойш бүсгүй хүнтэй уулзахгүй явж байгаа гэнэ дээ. Миний хувьд өөрийгөө амьдрал мэднэ гэж хэлэхгүй л дээ аав ээжийн нөмөр нөөлгөн доор дутагдах юмгүй явдаг жаргалтай хүн тийм ч учраас энэ хүн надад их л мундаг чадалтай хүн санагдсан юм өөрийн хүчээр бүхнийг хийсэн гэдэг нь.
Анх уулзаад л их л мундаг хүн мэт санагдаж эхэлсэн болхоор ч тэр үү захиа ирэх бүрд нь хариу бичээд л их л дуртай харилцаж эхэлсэн. Бичиж байгаа захианаас нь харахад яг жаахан хүүхэд шиг санагддаг уулзаад ярилцаад үзэхээр их л ухаалаг яриатай тэгсэн мөртлөө тулаад уулзхаараа догдлоод л онгироол надаас ичээл тийм үйлдлүүд гаргахаар нь өөрийн үеийн юм шиг л санагдах юм. Гэтэл саяханаас уулзахдаа надад их л анхаарал халамж тавиад л найзынхаа зааж өгсөнөөр үнсэх тактик хэрэглэж мэрэглээл тэврэх нтр янз бүр болоод л 2уулаа илүү дотно байя тэх үү гэж гуйх боллоо. Миний хувьд үнэндээ юу ч үзээгүй энэ тал дээр мэдлэггүй юм. өмнө нь үеийн залуутай үерхэж байгаад салаад жил гаруй л болж байгааан гэхдээ тэр нь хүүхдийн үерхэл л байсан ямар нэг юм болоогүй гэсэн үг лдээ. Холбоотой байх тусам дасаад л, холбоогоо таслая гэхээр тэр хүний өмнөх бүсгүйтэй адилхан муухай хүн болох гээд байгаа юм шиг санагдаад байх юм тэгсэн мөртлөө уулзхаас чадах ядахаараа л зугтаагаад л уулзхаараа тэвчээр алдчих гээд л байх юм. Уг нь надад их сайн хүн юм шиг санагдаад байгаа юм гэхдээ би нэг л алдвал дахиж засч чадахааргүй тийм байдалд орно гэдгээ мэдээд хаширлах юм яах ёстойгоо мэдэхгүй боллоо, дотны сайн найздаа хэлэхээр тийм хөгшин хүн байхдаа яадгийн өөр сайхан залуучууд зөндөө байна тэнэг гэх юм… Надад бол хүний гаднах сайхан муухай нь чухал биш тэр хүний дотоод сайн сайхан л чухал санагддаг. Тэр хүн намайг хайрлаж халамжилж чадах хүн ч юм шиг санагдах болсон. Гэхдээ л насны зөрүү их болохоор эргэлзээд байх юм. Замбараагүй бичсэн бол уучлаарай та бүхэн санал бодлоо хуваалцаж шийдвэр гаргахад минь туслаарай.
Ji · 2024/07/02
Zugeer
Зочин · 2013/12/27
Manai emeeg 18-tai bhad uvuu 40-tei bsan gedeg. hehe
HI · 2013/12/17
SHUUD SH.AALTSAACHEE
28-20=8 · 2013/12/10
манай эхнэр надаас 8 дүү. Гэхдээ сайхан л амьдарч байгаа гэж бодож байна...Тэгэхээр хайрлаж л чадна гэж үзээд,зөв хүн гэж бодвол сайхан амьдрах л байх....Тухайн хүнээ сайн ажиглаарай...Хамт унтаад үзсэн ч болно....Хамт хэвтэхэд чинь л хэн гэдэг нь өглөө нь мэдэгдэх байх л даа.....тэгээд л шийдвэрээ гарга...гэхдээ хамт ганцаар тогтохгүй хонож үзэх хэрэгтэй шүү...бэлгэвч хэрэглэээрэй...хэд хэдэн удаа хамт хоноод ажиглаад...гэхдээ ажиглаж байгаагаа мэдэгдэж болохгүй шүү....за тэгээд амжилт...тэр нас бол зүгээр л тоо...энэ бол үнэн.минйи амьдрал батална.
29-22=7 · 2013/12/10
7 насыг хэн зөрүү гэх вэ, дээр үед эрэгтэй нь 25, эмэгтэй нь 18 -тайдаа суувал хамгийн сайн зохицол гэдэг байсан.
хандаа · 2013/12/10
29 тэй юу нь хөгшин байх вэ дээ. 7 ах чинь хөгшин бишээ. Харин ч эмэгтэй хүн хэд ах хүнтэй найзлавал сайн ш дээ. Тэнэг байна даа дүү минь. Өмнө нь хүнтэй амьдарч хүүхэдгүй л юм байна ү дээ.
Зочин · 2013/12/10
chinii zuun tarhi denduu ih ajillah yum aa 1 udaa bolovch baruunaa ajiluulj uzeech
Зочин · 2013/12/09
dotood setgel zun bilgee chagna Ter hun chamaig hairlaj chadah ch chi az jargaltai bj amidraliig tuulj chadah uu gedeg ni gol ni shuu Ehleed uuriiguu hairla uuriiguu hairlaj chaddag hun hunii hairlaj urt udaan hugatsaag hamt tuulj chadna Uurtuu l ezen bai
Зочин · 2013/12/09
eooe yamar yumniih n nasnii zuruu ve ugaasaa eregtei n ah baih estoishdee bi awgaigaasaa 10aad nasaar ah zugeer l bdag
Зочин · 2013/12/09
Чи өөрөө тэр залуудаа хэр зэрэг талтай юм бэ. Чи үнэхээр өөрөө сайн бол өөрийнхөө гаргах гэж буй үйлдэлдээ сэтгэл дүүрэн байх ёстой. Нэг ёсондоо гаргасан шийдвэртээ эзэн болох ёстой.
Зочин · 2013/12/08
hghh
zugeerdee · 2013/12/07
tiim ch hol zoruugui l yum bna tegeed ch hun n c***al uu nas n c***al uu setgelee daga
Зочин · 2013/12/07
ER EM HUNII BIOLOGIIN NAS EREGTEI NI 4-6 AH BAIVAL TOHIRNO GEDEGIN BNA LE. EM HUN ER HUNEES TURUULJ HUGSHIRDUG. HARIN 50 AAS DEESHEE ER NI TURUULJ HUGSHIRDUG GENELEE. ER NI AH BH NI AMIDRALIIN JAM SHU.
Зочин · 2013/12/07
vnen vnen
bbk · 2013/12/07
Yun ih nasnii zoruu gj harinch baga Bn nasnii zoruu ymarch hamagui shd oorinho az jargalig l bod