Охидууд минь битгий архи уугаачээ!!!
2013/12/09
Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргий. Охидууддаа сургамж болох болов уу гээд өөрийнхөө тухай бичлээ. Энэ сайтыг их олон охид уншиж сонирхдог байх.
Одоо үед охидууд их архи уух болжээ. Архи ууснаар хүн яаж алдахыг та бүхэндээ сургамж болгон бичий. Би анх 19 настай байхдаа архи ууж баранд орж үзсэн. Тэр үед найз охиныхоо найз залуугийн найзтай танилцад орой нь баранд орсон. Тэгээд архи уугаад тасарсан. Ингэж л харамсалтайгаар охин биеэ алдсан даа. Өглөө нь ганцхан уулзсан залуугийнхаа өвөрт нүцгэн сэрээд үнэхээр шоконд орсон. Өмд минь урагдаж хамаг бие минь хөндүүр болсон байсан. Бодвол тэр намайг хүчиндсэн байх. Тэр залуу надаас салахгүй хэсэг зовоосон. Харин би тэр хүнийг үзэн ядаж байлаа. Ингээд бараг 2 жил шоу энэ тэр гэлгүй явсан. Тэгээд дахиад л нэг ууж тасраад бас л асуудалд орсон. Би ер нь их амархан согтдог. Туранхай болохоор даадаггүй байх гэж боддог. Надад багаасаа найзалсан байрны маань 2 эрэгтэй найз байдаг. Ёстой хамт шороо идэж өссөн. Тэр 2-н нэг нь жаахан зальтай, тиймэрхүү зантай. Нөгөөх нь их сайн залуу байдын. Тэр сайн залуу маань 5, 6 ангид байхаас л миний араас гүйдэг байсан. Тэр үед яагаад ч юм согтуу байхад тэр 2 залгаж таараад намайг гэрт хүргэж өгөхөөр ирж авсан юм байна лээ. Би нэлээн согтсон болохоор тэр үед юу болсныг мэдээгүй. Өглөө сэртэл нөгөө зальтай гээд байгаа залуутайгаа буудалд сэрлээ. Дахиад л шок. Юу болсныг асуулаа. харин тэгтэл нөгөөх чинь чамайг согтуу болохоор гэрт чинь оруулж чадаагүй. Тэгээд 3-лаа энд хоносон. Үнэндээ би ч гэсэн чамд сайн. Бид 2 эр хүн шиг хуруудаад би дийлээд чамайг авсан. Одоо чи минийх болсон гэж тэнэгтдийн. Би уурлаж орилж хашгираад тэндээс гарсан. Найз гэж бодож явсан хүмүүс ийм зан гаргасанд үнэхээр гомдсон. Дээрээс нь тэрмүү залуугаас өвчин авснаа мэдээд үхмээр л санагдсан. Ингээд тэр 2-с харьцаагаа тасалж эмчилгээ хийлгэж хэсэг явсан. Тэгээд нэг залуутай танилцсан. Үнэхээр сайн залуу. Би тэр хүнийг их ч зовоосон доо. Бас л найзууд маань дуудаад л шоудна. Ер нь найз нөхөд хүнд их нөлөөлдөг юм шүү. Хүнээ зөв олж нөхөрлө гэдэг үнэн үг. Шоучин найзууд цагийн найзууд л байдаг юм байна лээ. Нөгөө залуу маань намайг шоудаж дуустал хүлээнэ. Тэгээд гэрт маань хүргэж өгөөд буцдаг байлаа. Би нэг удаа бас л шоудаж яваад бороотой өдөр нэвт норлоо. Нөгөө залуу маань ирж авсан юм. Тэгэхэд би шалбаган дунд зогсчихоод үсэрч тоглоод хамаг хувцасаа муухай болголоо. Тэгээд найз залуугаа хувцасаа өг гэж уурлаж билээ. Би үнэхээр юмтай байжээ гэж одоо боддог юм. Хөөрхий минь дээгүүрх хувцасаа надад өмсгөчихөөд цээж нүцгэн явж байхад нь өмдийг нь өмсөнө гэж сандаргаж билээ. Тэгээд бид 2 буудалд орсон. Тэр миний бүх хувцасыг угааж намайг хөнжилд ороож унтуулчихаад өөрөө шөнөжин зурагт үзээд хоносон. Намайг оролдоочгүй. Тэгээд би тэр хүнд сайн болж эхэлсэн. Тэгтэл нэг найз охин маань танай найз залуу чинь шалиг юм байна лээ. Чиний төрсөн өдрөөр согтоод унасны чинь дараа намайг оролдсон гэж хэлдийн. Тэгээд л би тэр хүнд юу ч хэлэлгүй шууд харьцаагаа тасалсан. Олон ч шөнө гэрийн гадаа машинтайгаа хоносон доо. Сүүлд нь л найз охиноо худлаа хэлснийг мэдсэн. Хэн нэгнээс уучлалт гуй гэвэл тэр залуугаас л уучлалт гуйх юмсан. Энэ мэтчилэн би архи гэдэг зүйлээс болж маш их алдсан. Би архи байнга уудаггүй. Сардаа хэд л шоуддаг байсан. Гэтэл би хэмжээгээ хэзээ ч тааруулж чаддаггүй байж. Ер нь эмэгтэй хүн архи уугаад сайн юманд хэзээ ч хүрэхгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Одоо бол би архи уудаггүй. Хааяа ханьтайгаа 100 гр вино л ууна. Одоо бол би хүүхдийн ээж айл гэрийн эзэгтэй. Надад дахин алдаа гаргах эрх байхгүй. Дүү нар минь, охидууд минь битгий архи, пиво уугаачээ. Өөрийгөө хайрла. Ирээдүйн ээжүүд минь биеэ бод. Эгч нь та бүхнийг сургамж аваасай гэсэндээ алдаж явсан амьдралаа бичлээ. Эрүүл санаанаас зөв бодол төрдөг юм шүү…
Зочин · 2013/12/20
Thank you! Itgel beleglelee nadad ...
Зочин · 2013/12/20
Eniig bichsend yunii omno tanid bayarlalaa oorsdoo hezee ch bichej chadahgui bol hunii bichseniig shuumjleh ch hereggui bizdee ***ltgaan ni oilgomjtoi ... Minii amidrald mon iim zuil bolsnoos bolj odoog hurtel bi ooriigoo uuchilj chadalgui uitgaar gunigaar duuren amidarch bna da MINII HAMGIIN TOM ALDAA NZ gdg hunee taniaguigees l mon magad nz gdg ugee ch oilgodoggui bj l gl boddog dooodoo bol....
Зочин · 2013/12/14
arhiig umuuruh gesengui ene olon aldaa bol huwi hunii uhamsariin asuudal yum bishuu? naiz nuhudiig ch hun uuruu l songodog gedegiig helmeer bna
Зочин · 2013/12/12
erchuud ch yalgaagui dee. ugaad sogtood taaraldsan huuhnee panaaldah gej shivshigee delgene, tanidag humuustei taarna, belgevchgui untana, belgevchtei ch urj ta***na estoi demii zuil bgaa um. gevch uusaar l ....
Ishdavaa bandi · 2013/12/10
arhi shilen dotoroosoo busdiig deeldeg gej unen yumaa ohiduuuda ta nar hemjeendee baigaachee hetruulj baigaad ****lguuchhiimaa
Зочин · 2013/12/10
gehdee haaya hamgiin sain nz arhi boldogiin shu. tolind harj bgaad gantsaara chi ter busguigees s**** yostoi shu, ter chamd hani bolohgui shu gedegiig zurh setgeleese hezee ch s****guigeer oilguulj uurteigee yariltsaj bgaad gants yum uuj bsan shu. uurteiguu yarih zuv arga bh. harin buuj ugvul bayartai.
Зочин · 2013/12/10
uuna gdg uhamsriin l asuudal ok humuuse!
Зочин · 2013/12/10
arai ch ugui bha. huuhnuud l uuj bga gdg chin yu gsn ugiin. batlaad gargaad irsen yum chamd bgamu? hamgiin gol n er ch bai em ch bai taarulj uuh n hamgiin zov bogood ts****id ***ltig gargaj uuhaa bolih heregtei..
Зочин · 2013/12/10
Би архи байнга уудаггүй. Сардаа хэд л шоуддаг байсан whaha ystoi hiidelgui amiran bjde chaawaas gj
Зочин · 2013/12/10
sanal niilj bn bi ch bas arhi uudag gehdee haaya l uudag ter uyd l arhi hetruulj uugaad ooriin uhaanaa aldchihdag yer n setgetsid ih nolooldog ooriigoo haayaa l uudag gej zovtgodog ene buruu zuil yumaa bayrlalaa boduushtai zuil l bichsen bn bi eregtei lde
Зочин · 2013/12/10
unen unen daraa n l haramsana ohiduud min tsetseg tsevruu shig nasaa hairlaj haramlaj gamnaj yvah heregtei bn hojim n l haram***g ym emegteichuud bid.
Зочин · 2013/12/10
chi yamar so yum bichdiin bu***d surgamj boloosoi gesn ****or l iim ih zorig gargaj bichij bga biz dee tegd ch chi ooroo yumuu chinii ergen toirnii hen negend iim baidal garsan l bga sh tee
Зочин · 2013/12/10
gehdee hen ch bi tasarna gej bodoj udgui shuu dee minii huvid itgesen heden nztaigaa uuhdaa yund ch sanaa zovdgui gehdee tasrad bgui ch jhn davrah tohioldol gardag
Зочин · 2013/12/10
saihan surgamj bn shuu.ene er n yag unen yum bicsen bnshuu
Зочин · 2013/12/10
tm shvv bi ch gesen uuhaaraa dawardag zarimdaa bvr gantsaaraa uudag gol setgeld min sew suusan bolohoor teriigee martah gj l uumaar bdg gehdee zarimdaa bolie gj bodood ch yagaad ch ym uuchihna neeree erchvvdeese ilvv emegtei hvn neg arhind orwol hetsvvddeg gesen vnen bh shvv odoo harin bolie gj bodson eor n emegtei hvn eregtei hvneesee ilvv muu muuhai zurshild amarhan ordog n ter tusmaa mongold haragdaad bgaa ***hi ihewchlen emegtichvvd l tataj bn shde ohid ariun bol tor ariun ohidoo odoo muu zurshilaa haytsgaae
Зочин · 2013/12/10
Архи уух шалтгаан ч их юм дөө. Ажлынхан, ангийнхэн энэ тэр гээд л. Гэхдээ тааруулж уухгүй бол үнэхээр болохгүй ээ. Сүүлийн үед их зугтдаг болоод байгаа шүү. Нэг удаа архи уугаад үнэн юм уу бүү мэд, ********ан юм ярьчихсан байсан. Хүн бодсоноо ************даа хэлдэг гэж худлаа байхаа, сонсоод үнэхээр ичсэн. Бас хүмүүс ч гомдоогоод, ер нь архи дэмий зүйл дээ.
Зочин · 2013/12/10
Мэдэхгүй юм даа. Би бол пиво уудаг аа хааяа. Гэхдээ хэзээ ч тасарч унатлаа уудаггүй. Би чинь харина шүү дээ. Тасарч л онигоонд орохгүй гэх мэтчилэнгээр дараа нь гарах уршгуудыг дандаа боддог. Ухамсартай бол тасраад л хүнд хүчиндүүлэд байхгүй шүү дээ. Гайхчихлаа.
Зочин · 2013/12/10
тийм ээ би ч гэсэн уудаг уухаараа дандаа даваран уухгүй байх юмсан гэж боддог заримдаа жаахан л уун гэж бодоод л нэг мэдэхэд л тасарцан байдаг гарах болгондоо нэг юм аа гээн, унаж тусаж явсаар байгаад бие минь ****** няц болцон гэртээ ирдэг өөрөөсөө ичдэг ч энэ байдал минь байнга давтагддаг заримдаа үхмээр ч санагдах юм доо
Зочин · 2013/12/10
Oxid er ni zambraagvi bolson shdee jaaxan wm bj ***xi tatna taalagdasan zaluutaigaa shuud untchina arxi yriad bx wmgvi 10jiliin jaaxan oxid tasraad l nvdend vzegdej bna shdee ene niigmiig gants neg xvn awsan surgamjaasaa xuwaaltsaj bxad shuumj xelex sonin wm bishuu
Зочин · 2013/12/10
сардаа хэд л шоуддаг уух болгондоо тасардаг чи ч ёстой ууна гэдгийг үзүүлж өгдөг архины донтон байсан юм бишүү, тэгээд алдаагаа хүмүүст хэлж байгаа нь зүйтэй ч арай ч ийм баларсан шоучин манайхаар дүүрчихээгүй байх гэдэгт итгэж байна. тэгээд бас дураараа аймаар шоучин байсаныгаа нэх гайхуулаад байх хэрэг ч байдаг юм уу, манай сүүлийн үеийн охид бүгд ийм болчихоогүй биздээ үгүй биздээ
Зочин · 2013/12/10
Цоогий · 2013/12/10
Одоо анзаараад байхад энд тэндгүй хүүхнүүд л ууж байгаа, агсам тавьж байгаа, арчаагаа алдаж байгаа харагдах юм