Бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиждулгамдсан зарим асуудлаар хамтран ажиллаж төрийн бодлого, шийдвэрт тусгуулах, улмаар бизнес эрхлэгчдээ хамгаалалтад авах зорилгоор МАН-ын бүлгийн нээлттэй хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

УИХ-ын бүтцийн байгууллага намын бүлгийн хурал анх удаа Төрийн ордноос гарч, иргэдийнхээ дунд орж, баялаг бүтээгчдийн оролцоотойгоор болж буй нь урьд өмнө байгаагүй өвөрмөц содон, чухал ач холбогдолтой үйл явдал юм. Эрх баригчдын дур зоргын үйлдэл, буруу бодлогын уршигт нэрвэгдэж буй бизнес эрхлэгчдийн өмнө түм буман бэрхшээл саад тулгарч,хаана хэнд хандахаа мэдэхгүй байгаа энэ эгзэгтэй үед болж буй МАН-ын бүлгийн нээлттэй хуралд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон үндэсний томоохон аж ахуйн нэгжийн 800 орчим төлөөлөл оролцлоо. Нээлттэй хуралд “Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хамтран шийдвэрлэх арга зам” сэдвээр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд илтгэл тавилаа. Мөн эдийн засаг, бизнесийн тулгамдсан зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж, баялаг бүтээгчдийнхээ үгийг сонссон юм.

Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс саяхан хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь буюу 24,2 хувь нь одоогийн эрхэлж буй бизнесээ зогсоох, орхих эсвэл өөр чиглэлийн бизнес рүү орно гэж үзжээ. Энэ нь олон компани, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих, улмаар ажилгүйдэл, ядуурал өсөх аюултай нөхцөл байдал үүсэж болохыг харуулсан дохио юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, улмаар олон тооны тусгай зөвшөөрөл, лицензийг цөөлж, давхардсан олон хяналт шалгалтыг цэгцлэх явдал хамгийн чухал гэдгийг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид онцолжээ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл саадын хамгийн эхэнд валютын ханшийн өсөлтийг дурдсан байна. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүү өндөр, түрээсийн дарамт их, элдэв тусгай зөвшөөрөл, Засгийн газрын бизнесийг дэмжсэн бодлого сул, татварын буруу тогтолцоо, авилга, хувь тооцдог буруу жишиг зэрэг нь бизнест дарамт болсоор байна. Бизнес эрхлэгчид нэн тэргүүнд төрийн дарамт, шахалтаас ангид байхыг хүсэж байна. Түүнчлэн гадаад валютын ханшийг тогтворжуулах нь бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ Монгол дахь ядуурал, ажилгүйдлийн хэмжээг бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нэг хүчин зүйл болно гэж үзжээ.

Бизнес эрхлэх таатай орчин улам бүр хумигдсаар байгаа нөхцөлд МАН эрх ашиг нь зөрчигдсөн бизнес эрхлэгчидтэйгээ хамтран ажиллаж, үндэсний эв эе, зөвшилцөл , ойлголцолд суурилсан баялаг бүтээх таатай орчныг бүх талаар бүрдүүлэх зорилгоор бизнес эрхлэгчидтэйгээ хамтран бүлгийн хурлаа нээлттэй хийлээ.

Хурлаас УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, бизнес эрхлэгчдийн хамтарсан ажпын хэсэг байгуулж, зөвлөмж гаргасан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Цаг үеэ олсон асуудлыг өнөөдөр  МАН-ын бүлгийнхээ хурлыг анх удаа нээлттэй хийж байна. Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү гэж хэлсэн мөн хамгийн их дарлагдсан ард түмэн бол бизнес эрхлэгчид гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2 жилийн хугацаанд бизнес эрхлэгчид хамгийн том дарамт шахалтанд үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад энэ хүмүүс хүндрэлтэй тулгараад байна юу саад болоод буйг ярилцаж хууль эрх зүйн орчныг боловсруулах шаардлагатай бол боловсруулья. Бизнесийн орчинг гацааж байгаа ажил санаачилж хийхгүй байгаа холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно гэх асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр монгол улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрах гэж байгаа. Тасрах болсон гол шалтгаан нь төсвийн орлого татвар төлөгч нарын мөнгөнөөс бүрддэг. Татвар төлж чадахгүй байна гэдэг чинь бизнес эрхэлж ашиг олох боломж тэр хэмжээгээрээ буурсан байна гэсэн үг. Яагаад гэвэл урьд нь ашиг олоод татвараа төлдөг байсан байгууллагаа өнөөдөр яагаад татвараа төлж чадахгүй, ашиг орлогоо олж чадахгүй байна вэ. Энэ нь эрх баригчдын алдаатай бодлогын хар гай. Тийм учраас энэ асуудал хамгийн нэгдүгээрт хөндөгдөх асуудал. Бизнес эрхлэгчид ялгавартай хандаж байна. Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээл гэж 3 их наяд төгрөгийн зээл олгож байгаа. Үүнд хамрагдаж буй хүмүүс нь ямар нэгэн байдлаар эрх баригчдын танил тал, тодорхой нөлөөлөл орсон асуудал байна. Шатахууны үнийг аваад үзэхэд бөөний үнэ нь жижиглэнгийн үнээс өндөр болсон. Энэ бол зах зээл дээр хэзээ ч байдаггүй гаж асуудал. Тухайлбал, нэг ширхэг бараа авахад арай өндөр үнэтэй. Олон бараа авахад хямдардаг бөөний үнэ гэж. Гэтэл яагаад шатахууны бөөний үнэ өндөр жижиглэнгийн үнэ хямд байгаад байна вэ.  Энэ нь ерөөсөө төр хэт их бизнест оролцож байгаагийн илэрхийлэл. Ийм учраас өнөөдөр бид энэ асуудлыг ярьж засах хэрэгтэй. Бодит байдал дээр юмны үнэ өсчихөөд байдаг. Харин нөгөө хэсэг нь үнэ өсөөгүй гэж яриад байж болохгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

БЗД-ийн 27-р хорооны хуучин эцэст байрлах дэлгүүр ажиллуулдаг иргэн Л.Пүрэвням: “Би өөрөө сэтгүүлч хүн. Өнгөрсөн жилээс хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө гутлын лангуу ажиллуулж эхэлсэн. Бас дээр нь нэг компани байгуулсан. Ордоноос мэдээ бэлтгэж байх үедээ бизнес эрхлэгчдийн болж байгаа юм шиг ярьдаг байсан хүмүүсийн ярианд үнэхээр хууртаж явжээ. Одоо хардаа сардаа 2 удаа татварын шалгалт орж ирэх гээд байх шиг. БЗД-ийн татварын хэлтэсийнхэн Бат-Үүл даргын захирамж гарсан орлого олж байгаа учраас та нарыг бүртгэх ёстой гэж хэлээд 10, 11 дүгээр саруудад 2 удаа 4 байцаагч орж ирсэн. Яахаараа бүртгэгддэг юм бэ гэж асуухаар 1996 онд батлагдсан ажил үйлчилгээний авах хураамж нь 6000 төгрөг болж багассан гэж хэлэхэд одоо он гараад хуулийн төсөл батлагдаад  өөр хуультай болж байгаа. Төсвийн орлого тасарч байгаа учраас орлого тодорхойлох боломжгүй, орлого олж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүртгэлд хамруулж татварын нэмнэ гэж байгаа юм. Тэгээд бүртгүүлэхгүй гэсэн чинь хорооны цагдаа дагуулж орж ирсэн. Танайх гурван өрөө түрээслэж байгаа нэгдсэн хаягтай бол гэж хорооны цагдаа маань улсын мэргэжлийн хяналт, хот тохижолтынхны хийх ажлыг хийгээд явж байх жишээтэй. Тодорхой хугацаа өгье тэр хооронд хаягтай бол тэгэхгүй бол торгуулийн арга хэмжээ авна гэж байгаа юм. Гааль дээр гэхэд ачаа ачаад орж ирсэн бүх гахайг задлаад нэг бүрчлэн тоолоод үздэг. Монголын гааль дээр жишиг үнэ тогтоож үнэ авна гэсэн мөртлөө нэг гахайд 50 юань төлөөд орж ирж байхад 100 юань, 200 юань төл гэдэг. Бизнес хийхэд хүү бага болсон гээд байдаг. Гэтэл амьдрал 2,5 хувьтай зээл анх удаа бизнес хийж байна гэж өгдөг. Ийм байхад яаж бичил бизнес босох юм бэ. Бизнесийн орчнын сайжруулж  элдэв дарамтыг багасгана гэсэн хаа байна. Юу ч алга" гэлээ.

"Сэтгэшгүй" эмнэлгийн захирал эмч С.Хүрэлбаатар: "Монголчуудын хувьд хэдийгээр ардчилал гэж яриад эрх чөлөөтэй байгаа боловч яг биенес хийдэг гэдэг утгаараа бол ерөөсөө орчин нөхцөл муутай байдаг. Сая гэхэд Эрүүл мэндийн яамнаас батламж өгдөг шалгалт ирсэн. Төө хэрийн зузаан бичиг баримтанд нойлын цаас чинь хэд вэ гэдэг асуулт хүртэл байсан. Бид нар хүнээ эмчлэх гээд явж байх уу тэр нойлын цаасны араас хөөцөлдөөд явж байх шаардлагатай юу гэсэн асууль гарч ирж байгаа юм. Энэ бол өнөөдөр эмч хүн хүнээ эмчлэхэд анхаардаг болохоос бичиг заасанд анхаарлаа төвлөрүүлдэггүй юм аа. Хуулийн хүрээнд бичиг цаасаа багасгаасай. Хоёрдугаарт хувийн хэвшлийн эмнэлэгүүдэд энэ тэндээс дарамтууд их ирдэг. Тухайлбал, татвар, жижиг аж ахуйн нэгжүүдэд асар их мэдрэгддэг. Мөн хорооноос их шахалт бий. Ялангуяа хувийн хэвшлийн эмнэлэгүүд их дарамтанд байгаа. Улсын эмнэлэгт 500 сая долларын хөрөнгө оруулалт хийчихээд яаж биднийг тэд нартай өрсөлд гэх юм. Энэ бол асар өөр хоёр байдлыг бий болгож байгаа. Төр засаг монголын ард түмнийг хоёр хуваагаад хаячихсан. Нэгдүгээрт нь Улсын хэвшлийн үүн дээр цалингын нэмнэ, нөгөөдүүл нь хувийн хэвшлийнх гээд ад үзэгддэг. Мөнгө авах гэж л энд зогсч байгаа гэх жишээтэй. Тэгэхээр улсын том хэмжээний эмнэлэгүүдийг хувьчлах хэрэгтэй. Ингэж байж монголын эрүүл мэндийн орчин сайжирна. Эрүүл мэндийн бизнесийг хийе гэвэл хүнийг эмчилж байж мөнгө авна эну утгаараа бизнест орж байгаа юм. Төрийн оролцоотой гадны орны том эмнэлэгүүдийн нууцад нэвтэрч болж өгвөл оруулж ирж нэвтрүүлмээр байна. Хэдийгээр бид хэвийн хэвшлийнхэн ч гэсэн ард түмнээ эх орноо гэсэн цохилох зүрхтэй улс" хэмээн үзэл бодлоо хуваалцлаа.












































Х.Даваа