Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-тай хийх “дайнаа” Элчин сайдуудаар эхлүүлэв үү
2017/07/21
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх болгоомжлол өдгөө биелэлээ олж, улс төрийн тавцан дахь цусгүй тулаан эхэлснийг дуулиантайгаар мэдэгдчихлээ. Сонгуулийн үеэр М.Энхболдыг дэмжигсэд нэгэн зүйлийн талаар дуу нэгтэй дуугарч байсан нь эв нэгдэл байв. Өнгөрсөн 20 жилийн турш бие, биетэйгээ тэрсэлдэж буйг харж залхсан ард түмэн ядаж ирэх дөрвөн жил дэм дэмэндээ, дээс эрчиндээ хүрч ажиллахыг харахыг хүссэн. Тиймдээ ч М.Энхболдыг дэмжиж, Ерөнхийлөгчөөр ажиллах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Хэрэв Х.Баттулгыг сонговол УИХ, ЗГ-тай “дайтсаар” бүрэн эрхийн хугацаагаа дуусгах болно гэцгээж байв. Үнэндээ ч тэдний болгоомжлол өнөөдөр биелэлээ олж байгааг харагсад “Өс хонзонгийн дайралт” гэх нэршилийг хүртэл хайрлажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг хөндсөн.
З.Энхболд "Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох эрхгүй. Сонгуулийн хуульд хэн нэгнийг дэмжиж болохгүй гэж заасан бий. Хуулийг ярихгүй юм гэхэд тухайн орон дахь Монголчуудынхаа итгэлийг дааж чадахгүй байгаа хүн яаж Элчин сайдаар ажиллах билээ. Ингэж улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм. Өнөөдөр УИХ-д асуудлыг хүргүүлсэн байгаа. УИХ-аас шийдвэр гарвал шууд эргүүлэн татна" гэх тайлбарыг ч зүүхээ мартаагүй.
Харин Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу өчигдөр илгээв.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан. Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.
Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тамгын газрын дарга З.Энхболд нарыг хууль зөрчиж буйг дуулгаад ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр УИХ-тай харилцаж байхыг нөхөрсөгөөр хүсэв. Хамгийн сонирхолтой нь хуулийг өөрийнхөө тайлбарлах гэдэг хуулийнхны зовлон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг тойрсонгүй бололтой. Элчин сайдуудыг эргүүлэн дуудах талаар шинэ хуучин Ерөнхийлөгчийн “шадрууд” өөрөөр тайлбарласан нь асуудлыг улам ч ээдрээтэй болгох мэт.
Л.Пүрэвсүрэн: Ерөнхийлөгч бие даагаад УИХ-д оруулах биш, Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг зүйл Ерөнхийлөгч, Засгийн газрын тухай хуульд бий
Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн энэ талаар тайлбар хийж байжээ. Тэрбээр “Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай хууль зэрэгт сүүлд оруулсан өөрчлөлтөөр Элчин сайд нарыг Ерөнхийлөгч томилохоос гадна УИХ-тай зөвшилцөж томилно гэсэн зүйл орсон. Зөвшилцөж томилно гэдэг нь Ерөнхийлөгч Элчин сайдаар томилуулах саналтай хүнийхээ нэрийг УИХ-д оруулаад тэндээс дэмжлэг авсан тохиолдолд томилдог. Дэмжлэг аваагүй бол томилж болдоггүй. Нөгөө талаас зөвхөн Ерөнхийлөгч бие даагаад УИХ-д оруулах биш, Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг зүйл Ерөнхийлөгч, Засгийн газрын тухай хуульд бий. Тиймээс Элчинг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүгд оролцож томилж байгаа гэж үзэж болно” гэсэн байх юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн бодлого хуулиар биш хуулийн хэрхэн тайлбарлахаас шалтгаалах бололтой.
Б.Өрнөх
24tsag.mn
админ · 2017/07/24
МАН гэж 1 хүн байдаггүй Монгол хүмүүс байдаг
иргэн · 2017/07/24
МАН сөнтүүгэй Ялангуяа Энхболд
иргэн · 2017/07/24
Баярыг МАН ягаад хамгаалад байдаг Аргагүй шүү Авилгаач авилгачдыг дэмждэг байлгүй
бадам · 2017/07/24
өшөө авахаас ажлаа эхэлсэн ерөнхийлөгч, өөр хийх юм байхгүй юу
зочин · 2017/07/23
Маш зөв. Эх орныхоо газар дор байсан нийт ард түмний баялгийг, Эзэн Чингисээс эхлээд Цэдэнбал хүртэл амиа зольж байж өнөө үеийн бидэнд өвлүүлсэн их баялгийг ганцхан Санжийн Баяр өмчлөхгүй. Энэ новш хэдэн жил тэр их мөнгөөр тарвалзлаа. Одоо ханаж цадсан тул шоронд хийж шонд дүүжлээд бүх хөрөнгийг нь хурааж өрөндөө өгөх цаг болж болсон.
Зочин · 2017/07/23
setgvvlchid bol alivaa erunhiilugchiin amigvi albat bdg um bishvv ,huuchin tsagaa ergen dursmaar bhiimaa manai mongold vnendee ardchilal garsnaas hoish bvh um buruugaar ergesen dee odoo turiig naimaanii heregsel bolgoson elbegee shnbileg bayrtsogt bayr geed bvgd l huvia bodood idchiheed zuv zvgeer yvchihlaa ingej boldgiig mongoliin ardchjilal delhii niited gargaj vzvvlev
тах · 2017/07/22
зөв ямар тэнэг гарчиг өгөөд ард түмний хооронд яс хаяад байнаа ядаж сэтгүүлч нар эвийг эрхэмлээч та нар бас ард түмний хооронд багагүй дайн зарласан шүү
Зочин · 2017/07/22
МАНАЙХААС НҮҮРС АВСАН ХЯТАДУУД АШИГТАЙ АЖИЛСАНАА ГАЙХААД ХАРИН ТЭГТЭЛ МАНАЙХ УЛАМ ӨР ЗЭЭЛ ТАВИАД ЭНЭ БҮТЭХГҮЙ ЭЭ. БАТТУЛГА ӨӨРЧИЛӨЛТ ХИЙГЭЭСЭЭ БИЛЭЭ ТЭГЭХГҮЙ БОЛ УЛС ОРОН АРД ЭРГЭД ХЭЦҮҮДЭЭД БАЙНА ШҮҮ ЖИНХЭН АРДЫН ХҮҮ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШҮҮ
Zochin · 2017/07/22
Mongol Ulsad khuuli juram durem baikh yostoi. Erunkhiilugchiin shiidver bol etssiinkh.
иргэн · 2017/07/22
Асуудлыг ингэж сүржигнэн улстөржүүлэж,МАН-тай хийх ДАЙН энэ тэр гэж нэрлэн олон түмний сэтгэл санааг үймүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ?
иргэн · 2017/07/22
Амлаад байсан ажлаа эхлүүлэх нь энэ биз,хуулийг хамгийн томоор зөрчсөн хүнээс нь эхлэж байгаа нь зөв байх
админ · 2017/07/22
эхлээд өөрийнхөө оффшорыг нэг тийш болгочихоод дараагийн ажилдаа орох нь зүйтэй. Энхболд гэдэг хүнийг тамгын газрын даргаараа тавьсан нь ерөнхийлөгчийн маш том алдаа, нэр хүндийг нь унагана хэзээ ч эв нэгдлийн билэг тэмдэг байж чадахгүй, яс угсаагаар нь доромжилдог хүн үндэсний эв нэгдлийг хангах уу?
Зочин · 2017/07/21
uuriihuu luivarchdiig l tavih gej bhgui yu uur naad chini yadiin gansuh batzaya ni yu odoo tsagaadah bhdaa
зочин · 2017/07/21
Гадаадад амьдардаг Монгол эмэгтэйчүүд хүртэл С.Баярыг эргүүлэн татаххүртнл тэмцлээ үргэлжлүүлж байхад юу нь буруу байхав. газрын доори ард түмний баялагыг хятатуудад ашиггүй өгөн, өгөхөөр улайрсан 2-г татах нь зөвөө
Зочин · 2017/07/21
Зөв цаг нь болжээ.
mongol · 2017/07/21
Dain bishee hulgaichuudiig barij horih estoi
ж · 2017/07/21
Шал ,,,м. Ажлаа арай өөр юмнаас эхлүүлж болсонгүй юу. Элчингийн асуудлыг ядаж сарын дараа ярьж болсонгүй юу. Шууд өш хонзонгоор ажлаа эхлүүлнэ гэдэг чинь муу ёр дуудаж байгаа нь тэр дээ хө
зочин · 2017/07/21
элчинг эргүүлэн татах чинь тйим нэн тэргүүний асуудал мөнүү биш байхаа эхлээд нөгөө амлаад байсан ажлуудаасаа хийж эхэлбэл сайнсан
Зочин · 2017/07/21
Eronhiilogchiin sanaliig MANiihan demjih heregtei ulsaas idej uusan nohdoos yl asuuj shorond n hiij baij l ene hulgaichuud chin idej uudgaa bagasgah bailgui ih idsen hulgaichuud n shagnal abch baigaa yum shig elchingeer ybaad baihdaa ch yahab arai l dabartsgaaj ard tumnee doromjilj baigaam bishuu
Зочин · 2017/07/21
ӨРНӨХӨӨ ЭХ ОРНОО ЗАРЖ БАЯЖСАН ЛУЙВАРЧДЫГ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД БАЙХ УУ .ЯДАЖ НЭГ ХАРИУЦЛАА ГЭЖ ЮМ ХУМСЫН ЧИНЭЭ ГЭСЭН БАЙХ ЁСТОЙ . ТЭГЖ БАЙЖ ЭНЭ ЗАМБАРААГҮЙ ИДЭЖ УУЛТЫН ХУРД СААРАХ БАЙЛГҮЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧЭЭ