Бага насны хүүхэд хөнөөх захиалга өгсөн З.Сэлэнгийн ялыг хөнгөрүүлээ
2017/08/19
Дорнод аймгийн харъяат З.Сэлэнгэ нь Л.М-ийн нөхөр Ц.Ц-той эр эмийн харьцаа тогтоосны улмаас Л.М-тай маргалдан утас руу нь мессеж бичин өсөрхөж, өс хонзонгийн сэдэлтээр 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг .... тоотод оршин суух 7 настай Ц.Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Барсболдод захиалж 200 000 төгрөгөөр хөнөөлгөсөн хэрэг гарч байсан талаар бид мэдээлж байсан. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2017-06-22-ны өдөр болж З.Сэлэнгэд 23 жилийн ял, П.Барсболдод 15 жилийн ял оноосон.
Шүүх хуралдааны дараа ялтан Сэлэнгийн аав Зориг “Миний охин бүү санаа зов. Аав нь энэ хүмүүсийг бүгдий нь зүйл дуусгана” заналхийлсэн бөгөөд энэ талаар талийгаачийн ээж шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.
Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017.07.26-ны өдөр Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийлээ.
Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс З.Сэлэнгэд оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан П.Барсболдод оногдуулсан 15 жилийн хорих ялыг 2-5 жилээр ялыг хөнгөрүүлсэн байна. Ингэхдээ ялтан З.Сэлэнгэд оногдуулсан ялыг 17 жил 3 сар 10 хоног хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, шүүгдэгч П.Барсболдод оногдуулсан ялыг 13 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
zochin · 2017/08/21
yanadaa ene uls oron
enh · 2017/08/20
barsbold alna gej hezeech bodoogvi baih.muu egchees ne bolson.joohon hvvhdiin tolgoig ergvvlsenees iim yum hiichihleel dee.
MUnk · 2017/08/20
bodvol Ebi uuruu hun nuhchihsan tegeed araa ys hiizh avsan ym bailgui dee
MUnk · 2017/08/20
ystoi gaihamshig tegvel zahialga uguud ylgui daaltand garchihaar bna duu. tegeed hunii ami iim hymdhan alsan zahialsan ni amid arzaizh mend meltiigeed l baizh bna. adgalzh ar gert ni hohirlyn mungu tuluuleh heregtei ym daa.
арайчдээ · 2017/08/19
цаазын ялгүй болсноор авлигдаад гарна гээд дуртай хүнээ нухдаг болжээ. аав нь заналхийлэхээр айгаад жилий нь хасаад л ийм шүүх байх гэждээ
Зочин · 2017/08/19
Эх орон газар нутаг баялгаа шунхайн сэдлээр санаатайгаар худалдаад байгаа эрх мэдэлтэн нарт дээд хэмжээ буудан арах ял өгөч байх хэрэгтэй байна
Зочин · 2017/08/19
selengiin aab ni tegj syrdyylsenii toloo jiliig xongoloo uy
зочин · 2017/08/19
Ерөнхийлөгч Элбэгдорж санаатайгаар хүн алсан этгээдийг өөхшүүлэж,цаазын ялгүй болгож алуурчныг хэдэн жил төрийн хамгаалалтанд-татвар төлөгчдийн мөнгөөр тансаглуулдаг хуультай болгосон нь газар авч хүний нялх хүүхдийг алуулсан алсан нөхдийн ялыг хөнгөрүүлэж,хохирогчыг хохь чинь гэсэнтэй адил бодлого хэрэгжиж байгаа юм байна гэж бодож байна.