Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг буцаав
2017/08/28
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Санал буцаах тухай албан бичиг илгээлээ
Уг бичигт “Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.
Тус албан бичигт Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан байна.
Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.
Таны ирүүлсэн албан бичигт Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна.
Иймд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье.
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.
ARD · 2017/08/29
HVRELSVH SHUDARGA . SHUDARGA YM HIIJ BAIGAA HVNEE AWCH VLDWEL MONGOLCHUUD BID NART HEREGTEI ENBOLD SHIG 62 TER BUM EWLVVLEG GEED MELIIGEED SUUGAAD BAIWAL ENE TOR ZASAG AHIJ SERGEHGVI TOR ZASAGT AJILLAJ BAIGAA HVMVVSIIN HUULIIIG CHAGATAGMAAR BAINA
Зочин · 2017/08/28
Бүх юм Эрдэнэбатын саналаар болно гэж юу байхавдээ. Төрийн албыг наймаалцсан лаларуудыг унагаах хэрэгтэй
ТӨРӨӨ · 2017/08/28
ЭРДЭНЭБАТ ХӨӨРХИЙДӨӨ САНДРААД ГҮЙГЭЭД БАЙНА ДАА
ЗОЧИН · 2017/08/28
МОНОЛ ГЭДГИЙГ МОНГОЛ ГЭЖ, МӨРДӨЖ ГЭДГИЙГ МӨРГӨЖ ГЭЖ ЗАЛРУУЛНА УУ
ЗОЧИН · 2017/08/28
ХҮРЭЛСҮХ УГИЙН ХЭРҮҮЛЧ ОЙВОРГУЙ НЭГЭН. ХҮМҮҮЖИЛ НЬ ЭНЭ. ОДОО БҮҮР ТУСГАЙ АЛБААР ОРОЛДСОН. ЭНЭ ТУСГАЙ АЛБАНД ЧИНЬ ҮЕ ҮЕИЙН ОЛОН САЙХАН ШУДАРГА ААВЫН ХҮҮ, ЭЭЖИЙН ОХИН АЖИЛЛАЖ МОНОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ГЭЖ ТУГАНДАА МӨРДӨЖ ТАНГАРАГ ӨРГӨХДӨӨ НҮДЭНДЭЭ НУЛИМСТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ.