Н.Энхбаяр эвслээ тараалгахгүй
2013/12/16
УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг улс төрчдийн олонхийн таамаглаж байснаас өөр болгосон хамгийн чухал хүчин зүйл бол "Н.Энхбаярын эвсэл" байсан билээ.
МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл гэх энэ субьект УИХ-д нийт 11 суудалтай болсноор МАН- АН засаглал эцэс болсон юм. Тэгвэл сүүлийн үед "Шударга ёс" эвсэл тарсан нь дээр гэх яриаг эвслийг бүрдүүлэгч МҮАН-ын Г.Уянга, Д.Батцогт нарын УИХ-ын гишүүд гаргах боллоо. Тэдний үзэж байгаагаар "Шударга ёс" эвсэл УИХ-ын 2012 оны сонгуульд амлаж байсан нийгмийн өөрчлөлтийн шинжтэй зүйлүүдээ хийхгүй, хамгийн гол нь хийхийг хүсэхгүй мэт огт ажиллахгүй байгаа тул ирэх сонгуулийг хүлээлгүй тарсан нь дээр аж.
Харин улс төрийн ашигтай байрлалд аваачиж, "гол тоглогч" болоход нь нөлөөлж буй "Шударга ёс" эвслийг зүгээр нэг тараагаад явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүсэхгүй байгаа гэнэ.
Иймээс ч Г.Уянга, Д.Батцогт нар иргэний хөдөлгөөн гээд салаад явбал явна биз, МАХН, МҮАН хоёр салж болохгүй гэсэн чиглэлийг эвслийнхээ удирдлагуудад өгсөн байна.
Хэрэв "Шударга ёс" эвсэл албан ёсоор тарвал Г.Уянга, Д.Батцогт, Д.Тэрбишдагва, Л.Цог нараас бусад тус эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд автоматаар татагдах юм.
Тэдний орыг МАН, АН-ын гишүүдэд хуваан өгч, жагсаалтаар МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Б.Гарамжав, Ц.Сүхбаатар, АН-ын Б.Мэдрээ, Б.Ургамалцэцэг, А.Гансүх, Л.Гансүх нар УИХ-ын гишүүн болох учиртай.
Г.Эрдэнэгэрэл
Зочин · 2013/12/27
Enh bayar aa naad uyangaa huuguuch ee
Зочин · 2013/12/27
Irgenii ner barisan *** ****r bolson uyangiig hen haanaas uhaj gargaj irsen yum bee