УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 1992 онд алт олборлолтын “Монполимэт” компанийг байгуулж барилга, ашигт малтмалын хайгуул, газрын нөхөн сэргээлт зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоог хүртэл тус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  Ц.Гарамжав  “Хөгжлийн банк”-наас 110 тэрбум төгрөгийн зээл  авсан байдаг.  Гэвч энэ зээлээ төлж барагдуулахгүй дэндүү удаад байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Монполимэт” компанийн жилийн орлого нь 60 сая доллар бөгөөд Тосон алтны орд, Сэнжит худгийн шохойн чулууны орд зэргийг эзэмшдэг аж.

Ийм байхад  Ц.Гарамжав зээлээ хоёр ч удаа хойшлуулсан. Хойшлуулсан тухайд мөн л өөрсдийгөө өмөөрсөн шалтаг тоочдог.  

Аль ч Засгийн үед өрөө хойшлуулж дөнгөдөг  Ц.Гарамжав та өрөө төлөх болоогүй юу?