Нөгөө хүүхэн залгаад миний нойр хүрэхээ байлаа…
2013/12/17
Сайн байна уу намай Х гэдэг. Би одоо 27 настай нөхөртэй хүүхэдгүй одоо гадаадад амьдардаг гадаад нөхөртэй надад. Яг одоо та нарын тусламж маш хэргтэй байна аа.
миний амьдрал ер нь их хэцүү намайг бага байхад аав ээж хоёр минь хаяж яваад би гэдэг хүн энэ орчлон дээр гав ганцаарааа үлдэсэн. Тэгж байж том болоод 13 настай байхдаа буруу хүмүүстэй нөхөрлөж дагаж явж байгаад хүнд хүчиндүүлж охин насаа үдсэн. Аав ээж байхгүй хамаатан садан ч байхгүй би гэдэг хүн энэ орчлонд ганцаараа. Орцонд хонож айлаас хоол гуйж ер нь гудамжны амьдаралтай нэгэн болсон юм. Тэгж байгаад нэгэн охинтой танилтцлаа тэр үед би дөнгөж 16 настай байлаа. Тэр охиныг С гэдэг нас нь надаас хоёр эгч тийм охин намайг харчаад ийм хөөрхөн охин ингэж явах гэж гээл надад хоол унд хувцас хунар гээл би гэдэг хүн өнгө ороод явлаа. Тэгсэн тэр охин биеэ үнэлэгч байжээ. За тэгээд миний амьдарлын хамгийн муухай хар дарсан өдрүүд эхлэв. Тэр намайг хоол унд орон байр гээл бүх зүйлээр хангаж би гэдэг хүн тэрийг дагаад буруу замаар орлоо. Архи ууж тамхи татдаг болов. Тэр өөрөө их уудаг би гэж хүн тэрийг дагаад ууссаар байгаад архи гэдэг зүйлэнд их дуртай болжээ. Өөрийнхөө муу муухайг мартах гэж архи уусаар байгаад хариуд нь архинд дуртай болж ер нь надад эрүүл өнждөг нэг ч өдөр байхааа байлаа. С намайг хүмүүстэй уулзуулна би хүнтэй уулзахдаа заавал согтуу уулзана. Учир нь би гэдэг хүн хүнд хүчиндүүлснээсээ хойш эрэгтэй хүнийг үзэн ядаж амьдарлыг үзэн яддаг болсон. Би мөнгө олно миний олсон мөнгөөр архи ууна байрны мөнгө өгнө. Тэгээл ер нь өдөр хоног иймэрхүү энэ амьдарлаас залхаж эм ууж гараа зүсэж үхэх гэж зөндөө үзлээ байшингаас үсрэх л дутуу байсан байх даа. Бага багаар ингэж явсаар би зүгээр л архичин янхан болж хувирлаа. Би хүнтэй унтахгүй гэвэл уурлана чи ямар сүртэй юм шартаж үхэх гээд байна чамаас өөр хэн мөнгө олохын гээл намайг. Би энэ амьдарлаас залхаж тэр охиноос хэд хэдэн удаа зугтсан боловч намайг олоол гараад ирнэ. Тэр ашгүй тэр хүнтэй сууж бид хоёр мөр мөрийн замаа хөөсөн. Би тэр хүүхнээс салснаасаа хойш нөхөртэйгөө танилцаж энд ирээд амьдраад хэдэн жил болжийно. Энэ хугацаанд би архинаас гарч тамхиа хаяж шал өөр хүн болон хувирсан. Нөхөр маань баян хүн биш багш хүн. Бид бие биеэ ойлгоод сайхан л амьдардаг тэгсэн чинь ойрын хэд хоногоос нөгөө хүүхэн монголоос над луу залгаад удахгүй зугаалгаар энд ирнэ тосч аваарай энэ тэр гээд дарамтлаад хэцүү байна аа. Би одоо яахуу өдөржин утсаа унтараагаад л суужийна. Би одоо шал өөр хүн болж дөнгөж амьдралын сайн сайхныг мэдэрч тайван амьдарч байхад нөгөө хүүхэн залгаад миний нойр хүрэхээ байлаа…