20 жил хоолноос татгалзсан ихрүүд: "Цаг хугацааг буцаамаар байна маш их зүйл алдлаа"
2017/10/05
20 жил хоолноос татгалзсан Английн 2ихэрийн яриа уншигчдын сэтгэлийг эмзэглүүлж байна. 11настай байхад нь аавынхаа зүгээр нэг чулуудсан үгнээс болж хоолны дуршилгүйдэл туссан байна.
Англи Лондонд амьдардаг Мария Кэмбл, Кэйти Кэмбл нар нь энэ өвчин бидний амьдарлыг бүрмөсөн сүйтгэсэн гэж халаглажээ. Тэд 164см өндөртэй бөгөөд биеийн жин тус бүр 37кг, 31кг. Маш бага жинтэйн улмаас нэг ч удаа албан байгууллагад ажиллаж үзээгүй, найз залуутай байж ч үзээгүй гэнэ.
Хоолны дуршгүйдэл өвчин нь тэднийг яг өсөлтийн эмзэг үед тусчээ. Аавынхаа хэлсэн үгнээс эмзэглэн хоол идэхээ больж турахаар шийдсэн гэнэ.
Мария "Аавын тоглоомоор хэлсэн үг тухайн үед маш их хүндээр туссан бөгөөд бие өсч том болох таргалахыг ичгүүртэй хэрэг гэсэн буруу бодолтой болсон. Түүнээс хойш хоолоо идэхгүй нууцаар дасгал хийдэг байсан." гэж ярив.
20жилийн турш хоолноос татгалзсан нь маш том үр дагавар авч иржээ. Тэд хэвийн өсч бойжиж чадаагүй ба хүүхэд шиг бие, хоолойтой хэвээр үлджээ. Түүгээр ч зогсохгүй анхны сарын тэмдэг ч ирээгүй учир жирэмсэн болох чадваргүй гэнэ. 5кг хөнгөн Кэйтигийн хувьд бүсэлхий нуруугаар нь өвдөж алхахад хүртэл хэцүү байдаг гэнэ.
Эгч дүүс олон удаа эмчилгээнд явсан боловч урьдын адил дуршгүйтэл арилаагүй, цаг өнгөрөх тусам амь насанд нь ч аюул учраад байна гэж эмч нэр ярьж байна. Одоо эцэг эхийнхээ асрамжинд амьдарч байна. Тэд "Цаг хугацааг буцааж болдог бол буцаамаар байна. Маш их зүйл алдлаа” хэмээн цөхрөнгөө барж сууна. "Мөн хүүхэдтэй болохыг туйлын их хүсэж байна" гэжээ. Дараа сараас дахин эмчилгээнд орох юм байна.
Англид 15~30насны эмэгтэйчүүдийн 100хүний 1 нь энэхүү өвчнөөр өвчилж үзсэн гэсэн судалгаа байдаг юм байна. Ихэнх нь 15-19насны хооронд туссан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар тус өвчин нь удамших хэвтэй байдаг. Мөн сэтгэл санааны байдал маш их нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг гаргаад байна.