Арго: Би жүжигчин Г.Эрхэмбаяраас болж амиа хорлох гэж 2 удаа оролдсон
2017/11/01

Дэлхийн 25 орны хэлээр ярьж бичих чадвартай хэмээдэг Арго багш Монголд анхлан гадаад хэлний сургалтын төв байгуулан, олон төрлийн ном товхимол гаргаж, шавь нарынх нь тоо хэдийнэ чамгүй олон болсон. 2015 онд Арго сахрын өвчний хүндрэлээс болж хоёр хөлөө тайруулсан. Хоёр жил гаруй хэвтэрт байхад нь Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаяр түүнийг дуурайж элэглэж байсан нь түүнд амиа хорлох хүртэл бодлыг төрүүлэм хүнд хэцүү байсан гэж ярьлаа.
Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр таныг өвчтэй хүнд хэцүү байхад таны тухай шоундаа оруулахад танд их хэцүү байсан гэж та ярьсан. Ахин ийм зүйл давтагдвал та ямар арга хэмжээ авах вэ?
Энэ их удаж байгаа. Би 2014 онд хөлөө тайруулсан. Үүний дараа хоёр жил хэвтэрт байсан. 2015 онд мөрөөдлийн театрын хошин шог гарсан. Ганцхан намайг биш Бат-Отгон гээд зөндөө хүмүүсийг шоолж, шоглосон. Шоолж бололгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь би хөлөө тайруулаад хүнд өвчтэй хэвтэрт байхад миний сэтгэл зүйд маш их хүндээр туссан. Би амиа хорлох гэж хоёр удаа оролдсон. Хүн цагаа тулахаар үхэж чаддаггүй юм байна, хүүхдүүдээ хараад үнэхээр чадаагүй. Би Эрхэмбаярт миний дүү одоо энийгээ болиул гэж хэлсэн. Гэвч миний үгийг хүлээж аваагүй. Телевизээр реклам нь гараад хүмүүс үзэж инээлдээд хэцүү байсан. Хүний зовлонгоор жаргал хийж олсон мөнгө нь хоол болдог юм байх даа гээд орхисон. Урьд нь ч орхидог байсан. Дараа нь саяхан ахиад л телевизээр нөгөө хошин шогууд нь гараад эхэлсэн. Би Эрхэмбаярт ядахдаа уучлалт гуйж сур. Би мөнгө нэхэгүй зүгээр л надаас уучлалт гуй гэж хэлсэн. Хүн хүнтэй хүн ёсоор хандаж байхад нэгнийгээ зовж байхад шоолж, дооглоод байх тийм таатай биш байх. Энэ хүмүүсийг энийгээ болихыг шаардаж байна. Хүмүүст намайг залилагч, харь гарагийн хэлний ном бичдэг гэж ойлгуулж байна. Харь гарагт очоод харь гарагийн хэлээр ярьдаг гэж хошин шог дээр нь гардаг. Миний бичсэн номны үнэ, цэнэ байхгүй болж байна.
Магадгүй СУИС-д жүжигчний ёс зүйн хичээл их дутмаг ордог юм болов уу?
Тийм. Зовлонд унасан нэгийгээ шоолж дооголдог байвал бид нэг үндэстэн Монголчууд гэж явах хэрэг байхгүй. Улс үндэстэн гэдэг ийм байдаггүй. Нэг нь нэгийгээ хайрладаг, буруу хэрэг хийсэн хүнийг хайр найргүй шийтгэдэг, зөв зүйл хийсэн хүнийг хөхүүлэн дэмждэг байх хэрэгтэй. Ингэж байж л нэг улс орон болно. Энэ бол СУИС-н нэг үзэгдэл юм. СУИС-ийг жүжигчний ангийг төгсөж байгаа оюутнуудад ёс зүй гэдэг зүйлийг маш сайн заах хэрэгтэй. Жүжигчний ур чадвар байгаа боловч ёс зүйгүй байна. Алтан үеийн жүжигчид ямар их ёс зүйтэй, гоё байлаа. Тэр хүмүүсийг дуурайх хэрэгтэй. Ялангуя хошин шогийн жүжигчид их ёс суртахуунгүй, хүүхэд залуучуудыг буруу тийш нь уруу татсан, хүнийг дооглож шоглосон тоглолт их хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг доромжилж шоглоно гэдэг аль ч улсад байдаггүй зүйл гэж бодож байна. Би Германд, Солонгост байсан.
Та одоо юу хийж байгаа вэ? Ямар нэг ном бичиж байгаа юу?
Би их сайхан бүтээл хийсэн. Саяхан ес дэх орос хэлний номоо бичээд дэлхийн дээд амжилт тогтоосон. Ирландын алдартай эрдэмтэн 1980-иад онд найман хэлний ном л бичиж чадсан. Харин би энийг нь ес болгож өөрчилсөн. Би Орос хэлний ном бичсэн. Пулькина.И.М, Захава Некрасова гээд хоёр том эрдэмтний 1950-иад онд бичсэн ном байдаг. Орос хэл сурч байсан бүх хүмүүс үзэж байсан. Их хүнд ном, ерөөсөө сурдаггүй. Энэ номыг үзээгүй хүн байхгүй, дүрмийг нь ойлгосон хүн байдаггүй. Бидний үеийнхэн бүгд мэднэ. Тэр номноос дутахгүй, өөрийн гаргасан аргачлалаар дүрмийг нь ангилж бичсэн. Пулькиний номон дээр үйл үгийг хувирлаар нь тав хуваасан. Би төгсгөлөөр нь үйл үгийг арав хуваасан. Их гоё ном болсон. Хэвлэгдээд гарахаараа монголын хэл шинжлэл дэлхийн томчуудын дээр нь мордлоо л гэсэн үг. Оросын эрдэмтэний дээр гарч чадвал бид цаашаа хол явна.
Ярилцсан Г.Цэнд-Аюуш
Эх сурвалж: Niislel.mn
-
1
-
2
Зочин · 2017/11/08
Хошин урлагийнхан зарим тоглолт үг хэллэг марзагнаж бгаа нь арай л хэтэрхий байдаг ёс суртахуун хүн чанаргүй залуучуудын хүмүүжилд муугаар нөлөөлөх үг хэллэг маш их хэрэглэдэг ядмагхан хүмүүс ш дээ Арго багшаа та сэтгэлээр битгий унаарай таныг хүндэлж хайрлаж явдаг шүү
СУИС бол University биш · 2017/11/08
Үнэндээ СУИС бол University биш. Их сургууль гэж институци ийм байдаггүй юм. Зүгээр боловсон шорон. Нэгийгээ дээрэлхдэг, ямар ч боловсрол эзэмшүүлдэггүй, хөдөөний сурлага муутай хүүхдүүд цугладаг, хоосон шоу, дүр эсгэхэд сургадаг газар.
СУИС бол University биш · 2017/11/08
Үнэндээ СУИС бол University биш. Их сургууль гэж институци ийм байдаггүй юм. Зүгээр боловсон шорон. Нэгийгээ дээрэлхдэг, ямар ч боловсрол эзэмшүүлдэггүй, хөдөөний сурлаг муутай хүүхдүүд цугладаг, хоосон шоу, дүр эсгэхэд сургадаг газар
СУИС бол University биш · 2017/11/08
Үнэндээ СУИС бол University биш. Их сургууль гэж институци ийм байдаггүй юм. Зүгээр боловсон шорон. Нэгийгээ дээрэлхдэг, ямар ч боловсрол эзэмшүүлдэггүй, хөдөөний сурлаг муутай хүүхдүүд цугладаг, хоосон шоу, дүр эсгэхэд сургадаг газар.
Зочин · 2017/11/08
Арго багшаа та битгиб сэтгэлээр уна. Та зүгээр номоо лбич. Бидэнд залуучуудад маш их буян болно. тэр шог энэ тэрийг битгий тоо. Их хурал гэсэн дээ. бөөн хор хуйвалдаан та тэнд орж хэрэггүй та бол асар өндөр хүн шүү дээ
Ганаа · 2017/11/08
Арго бол агуу хүн шүү дээ. Бичсэн номнуудыг нь хараагүй байж энэ хүнийг муулах юм. Бид ганц хуудас статья бичиж чадахгүй шүү дээ. Гэтэл энэ хүни бичсэн номууд хэдэн дэвтэр билээ. 10,20,30, бүр 50 жилийн дараа Аргагийн номнууд байж л байна. Харин хүүхдүүд нь хэвлэх эрхийг нь өвлөх эрхтэй байх хэрэгтэй. энэ хэдэн хошинцорууд бүгд байхгүй дурсагдах ч үгүй болсон байна
Зочин · 2017/11/07
Хошин урлагынхан манай СУИСургууль курсын ялгаатай доод курсынхээ оюутнуудыг дээрлэхэж дарамталдаг ч гэх шиг нэг их гавьяа байгуулчихсан юм шиг гайхуулж яриад байдаг бас л сайхан хөлдүү гарууд шүү... Их сургууль гэхэд арай бишээ
Зочин · 2017/11/07
Хошин урлагийнхан гэсэн сайхан нэртэй хүнийг нас, хүйс,шашин шүтлэг, үндэс угсаагаар нь доромжлон маазардаг хэдэн хөлдүү гарууд л байдаг биз дээ.Нийгэм тэр тусмаа залуусын оюун ухааныг бохирдуулагч соёл урлагын хаягдалууд.
zochin · 2017/11/07
mundag buteelch zaluu ,ingej hudulmurch,ajillaj chaddag hun hobor shuu
хөдөөний хүүхдүүд · 2017/11/06
юм уншдаггүй гарууд шүү дээ үзэж байгаа улс нь ч өрөвдмөөр
Хошин урлагийнхан гэж · 2017/11/06
Хошин урлагийнхан гэж мөнгө олох гэж алиа алдаж байдаг хэдэн хүмүүс байдаг юм. Хөдөөнийхөн хотод бөөгнөрсөн өнөө үед эд нарыг үзэгчид багасахгүй л дээ.
Хошин урлагийнхан гэж · 2017/11/06
Хошин урлагийнхан гэж мөнгө олох гэж алиа алдаж байдаг хэдэн хүмүүс байдаг юм. Хөдөөнийхөн хотод бөөгнөрсөн өнөө үед эд нарыг үзэгчид багасахгүй л дээ.
mongol bysgyi · 2017/11/04
Oros xelnii deed surguulid surch baixad Pulkinii nomiig unshij oros xelnii dyrmiig oilgox gej ix zovdog baij bilee Argo bas tednii neg baisan baina
Зочин · 2017/11/04
Энэ жилийн сонгуулиар Хошин шогийнхоныг үнэхээр гайхсан шүү иймч байх гэж сүүлийн үед жүжигчид нэг л их орилж чарласан алсан талсан юм гаргадаг болж зурагтаар гарангуут нь сувгаа солидог шүү дургүй хүрмээр монголчууд тэгж аймаар орилж чарладаггүй шдээ АРГО гийн хөдөлмөр сэтгэлийг хүндлэх л хэрэгтэй жоохон ухаан байдаг бол
Урлаг гэж үү? · 2017/11/03
Хошин шог урлаг гэж үү? Хөдөөнөөс орж ирэгсэд л үздэг марзагнал шүү дээ. Юун дуурь, сонгодог хөгжим, бүжгэн мжүжиг
Урлаг гэж үү? · 2017/11/03
Хошин шог урлаг гэж үү? Хөдөөнөөс орж ирэгсэд л үздэг марзагнал шүү дээ.
umuurnu · 2017/11/03
Hund gemgui muruuruu l neg hun shuu dee. Yamar gem hiisiin? Hun alaa yu? Ulsaa hudaldaa yu? uul uurhain license zaraa yu? Huuhed huchindee yu? Ene huniig muulaad shoolood baidag humuus odoo bolino baigaa
mongol · 2017/11/02
zovson negiigee shoolood baih hereggui l bolvuu....hoshin shog gej neeg l ih hereldsen orilson hashgiraldsan nohduud ...mundag ym bol ideechin uugaachinguudaa shoglooch hariy...hogshin tsarait Erhemee argogoos uuchilalt gui...nugel ni irne shuu
Наа · 2017/11/02
Хошин шог би нэгийг боддог. Мөнгөтэй хүмүүст сонгууль болхоор явж өгнө өөдгүй улс ш дээ! Сүүлд талийгаач болсон нөхдөө их дурсана, бүү март гэж байх шиг! Энэ хүмүүсээс өмнө нь хошин урлаг,алиалагч гээд байгаагүй юм л их ярьдаг улс даа! Цэвээнжав, Данзан, Содном, Цэеэ,Латиф Батсүх гээд олон олон алдартай жүжигчдийг үгүйсгэдэг, одоо цагийн новшнууд ш дээ! Энэ СУИСургууль биш! Энэ зүгээр анхан шатны дамжаа! Энд ямарч ёс суртахуун,мэдлэг,боловсрол заадаггүй,наад захын харьцааны СОЁЛ заадаггүй. Хэдэн багш нар цалин авах л гэж байдаг төдий!

Дарваан · 2017/11/01
Хошин шогийн гарууд гэж нэг нэгэнтэйгээ суусан,явалдсан, идэж ууж ,рекламдсан гарууд бдаг юм бнлээ
Дарваан · 2017/11/01
Хошин шогийн гарууд гэж нэг нэгэнтэйгээ суусан,явалдсан, идэж ууж ,рекламдсан гарууд бдаг юм бнлээ
Ариунаа · 2017/11/01
СУИС-ын талаар ч бас зөв яриж байна,хүүхнүүд нь эр эргүүлсэн хормойн донтой,ялангуяа хөдөөнөөс ирж суралцаж байгаанууд нь тийм л юм илүү сурдаг юм билээ
hohino-d · 2017/11/01
huniig eruul mend, hugjliin berhsheeleer n hohino gej doromjilj bga chini chamd bolon ur huuhded chini mash ih gai zovlon avchirna da, eniig chamd amidral chin haruulna da, chi neg l udur yah gej bi yegj bva gej uuriigu haraan zuheh bolno, harj l bgarai,
IRGEN · 2017/11/01
UVDSUN GEDGIIG NI MEDSIIN BOLOVUUDAA TSAADAH NI
Гэрэл · 2017/11/01
Хүний зовлонгоор жаргал хийж, дооглож тохуурхахыг биeээрээ үзэж байж л мэдэрдэг, харамсдаг халгалдаг. Үйлийн үр гэж байдаг юм шүү!!! Танд биш гэхэд үр хүүхдэд чинь очдог жамтай

Зочин · 2017/11/01
Хошин шог ч нэг л онцгүй санагдаад бдаг шүү.ТВ гээр гарч бвал сувгаа шууд л сольдог.Бөөн хэрүүл хашигарсан хүмүүс.инээх юу ч бхгүй.өрөвдмөөр хэдэн сарма...юм шиг харагдаад бдаг болсон

зочин · 2017/11/01
Эрхэмбаяр ч өөрөө жүжигчнийхээ хувьд сайн биш яахав бусаддах хөтлөгдөөд нэг юм явдаг. Эв хавгүй муухай хөдөлгөөнтэй. Ер нь хошин шог арай л ихдээд байна
зочин · 2017/11/01
Эрхэмбаяр ч өөрөө жүжигчнийхээ хувьд сайн биш яахав бусаддах хөтлөгдөөд нэг юм явдаг. Эв хавгүй муухай хөдөлгөөнтэй. Ер нь хошин шог арай л ихдээд байна
Зочин · 2017/11/01
chi l suraagui bhgui yu kkk karma yarichihaj evgui dee hunii zovlongoor jargal hiih
Хохино · 2017/11/01
Хүртэх ёстойгоо л хүртэж дээ... Англи хэл сургана, туг тахина гэж олон ч хүнийг залилсандаа хөөрхий КАРМА гэж
Амина · 2017/11/01
Г.Эрхэмбаярийн өөрийнхөд нь гай зовлон ирэхгүй юм шиг их тэнэг аашилсан байгаа юм. Нэг л өдөр тас хийдэг юм шүү дээ. Хөөрхий мунхаг эр ойлгохгүй хайрайлгаж яваа. Арго дажгүй нөхөр. Арго жаахан өвөрмөц хүн болохоос тийм өвчтэй амьтан биш шүү дээ. Г.Эрхэмбаяр гуай хэдэн хэлээр ярьдаг, за больё, хэл гадарладаг юм бол гэж асууя.