Эгчийнхээ амийг авраад харамсалтайгаар амиа алдсан Орос улсын хамгийн жижигхэн "Баатар"
2017/11/27
Женя Табаков энэ хүү Оросын хамгийн жижигхэн "Баатар" юм. Түүнийг Эр зоригийн одонгоор нэхэн шагнасан билээ.
Хэрвээ тэр өсч том болсон бол эр зоригтой мундаг хүн болох байсан хэмээн ээж нь дурсдаг. Цэргийн эмчийн хүү Женя аав ээж эгчийн хамтаар Цэргийн хот Ногинскд амьдардаг байв. 2007 онд тэрээр долоон настай байсан юм. Өөрийн 12 настай эгчийн хамт гэртээ тоглож суух мөчид хаалга нүдэн үл таних хүн том хүн байгааэсэхийг асуув.
Охин "ээж гэртээ байхгүй" гэхэд хэсэг чимээгүй болсон хүн дахин "ээжээс чинь захидал ирснийг хүргэж ирлээ , шуудангийн хүн байна" хэмээн хаалгыг нь онгойлгуулан орж иржээ. Хутга барьсан том эрэгтэй хүн охиныг барин авч "Гэртээ буй мөнгө ээжийнхээ ээмэг бөгжийг хаана байгааг зааж өг" гэсэн байдаг.
Дээрэмдээд зогсолгүй айсандаа уйлан буй охиныг угаалгын өрөө рүү чирэн орохыг харсан дүү нь "манайхаас гар, эгчийг минь тавь" хэмээн орилон гал зуухнаасаа жижигхэн хутга барин гүйж ирэн үл таних хүний нуруунд дүрж орхив. Өчүүхэн гэлгүй эгчийгээ хамгаалан буйг хүүг орлуу шидэх хооронд гадагш гүйн гарч туслаарай гэж орилох охины дууг 4 давхрын хүн сонсон гарч ирэх үед алуурчин охины хойноос гүйхээр завдсан ба Женя хүү хөлнөөс нь зууран чирэгдсээр байв. Хүүг 8 хутгалсан байдаг ба түүний шарх амин тус газар нь хүрсэн байдаг.
Тэр хүнийг тагтаар зугатахаар оролдох үед баривчлан авахад 32 настай 1975 онд төрсөн Астраханаас ирсэн эрүүгийн давтан хэрэгтэн Сергей Кияшко гэгч байв. Баатар хүү "Цагдаа болно" хэмээн мөрөөдөн тоглодог байжээ.
Тэр эгчийнхээ төлөө зузаан битүү захтай ноосон цамц өмссөн алуурчны нуруунд 3 см шарх үүсгэж чадсан байдаг. Хүүгийн сурдаг байсан 82-р сургуулийг эр зоригт хүүгийн нэрэмжит болгон алдаршуулж олон газар хөшөөг нь босгосон юм. Гэмт этгээд ганцаар хорих камерт хоригдож байхдаа амиа хоролсон гэдэг. 2009 онд ОХУ-ын ерөнхийлөгч Д.А Медведев Женя Табаков хүүг эр зоригийн одонгоор нэхэн шагнасан байна.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй
Зочин · 2017/11/28
Ум сайн амгалан болтугай
Hursh · 2017/11/28
Erni sanaa suuchihsan tom hvmvvsees ilvv horwoog gerel gegeetegeer hardag hvvhed gdeg mash tom aguaa gegeehen baytshan ertunts shvv dee. tvvnii ner aldar veiin ved duursagdah boltugai
Hursh · 2017/11/28
Erni sanaa suuchihsan tom hvmvvsees ilvv horwoog gerel gegeetegeer hardag hvvhed gdeg mash tom aguaa gegeehen baytshan ertunts shvv dee. tvvnii ner aldar veiin ved duursagdah boltugai
Tj · 2017/11/27
2008 geh bhad
Tj · 2017/11/27
2008 geh bhad
mongolchuudada · 2017/11/27
yamarch ner hundgui heden bie hyalaij tsehiiseeeer uhej baihad boginohon ch gesen ner tortoi negnee hamgaalaad uheh negen baihiimdaa. Ideh omsoh edleh heregleh huuhen bodoj samuurah ni duussashgui hanaj tsadashgui berd mayagiin toriin tusheed mini daraa toroldoo u bolj toroh bol doo um maani badmi hum