Найз залуугийнхаа ачаар амьдралд дахин хөл тавьсан Туриа Питт удахгүй "Ээж" болно /Фото/
2017/11/28
Австралийн экс модель, марафон гүйгч Туриа Питт 2011 онд ойн түймэрт нэрвэгдэж биеийнх нь 65 хувь түлэгдэн, гарын хуруугаа алджээ. Туриа Питт бүтэн таван сар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бөгөөд түүний найз залуу хайртай бүсгүйгээ асрахаар ажлаасаа гарсан байна.
CNN-ий сэтгүүлч Майкл Хоскиноос “Түүнийг асрах хэн нэгнийг хөлсөлж, өөрийн амьдралын мөрийг хөөх тухай бодол таньд төрж байв уу” хэмээн асуухад “Би түүний сэтгэл зүрх, зан чанартай нь гэрлэсэн. Тэр бол миний цор ганц, мөрөөдлийн эмэгтэй” гэж хариулжээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу