Талх барьж буй хэсгийг санваартны ичимдэг эрхтэнтэй төстэй харагдаж байна хэмээн гомдол гаргажээ
2017/11/28
Австралийн Аделайд хотын хөвгүүдийн католик сургууль өвдөглөн сууж, өглөг гуйж буй хүүд талх өгч байгаа гэгээнтний хөшөөг захиалжээ. Хөшөөний нээлт болсны дараа сурагчид болон иргэд хөшөө "Огт өөр утгыг" илэрхийлж байна хэмээн гомдол гаргасны дараа хөшөөг сургуулийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь талх барьж буй хэсгийг санваартны ичимдэг эрхтэнтэй төстэй харагдаж байна гэж үзэн иргэд эсэргүүцсэн гэнэ. Католик шашинд ялангуяа хөвгүүдийн сургуульд багш санваартнууд нь сурагч, хөвгүүдээ олон жил нуун дарагдуулж, хүчирхийлж, эрэмдэглэх явдал их байдаг тул хөшөөний энэ байдал олон нийтэд эмзэг туссан хэмээн олон нийт үзжээ.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй