2000 онд Энэтхэгийн Гималай уулын бэлийн нэгэн тосгоны 7 настай хүү хөршийн 8 настай охины гар ихээр түлэгдэхэд хуруу тайрах хагалгаа хийж өгснөөр түүний онцгой авьяас олны сонорт хүрэв. Охины эцэг эх ядуу тул эмчилгээний мөнгөгүй байж.

Мэс засалч эмч докторууд энэ тухай сонсон хүүгийн хийсэн эмчилгээг харсан ч итгэж чадалгүй гайхаж байв. 12 настай хүү Chandigarh College их сургуулийн оюутан болов.17 настай Анагаахын их сургууль төгсөж шинэ эм гаргаж авахаар эрдмийн ажилд шамдаж буй. Extraordinary People баримтат кинонд гарснаар түүнийг дэлхийн олон эрдэмтэн докторууд сонирхож эхэлсэн аж. 


Тэрээр сонинд өгсөн ярилцлагандаа:

"Дөрвөн настай байхдаа хими, хүний биеийн анатоми сонирхон, физикийн тухай олон зүйлийг мэдэж авсан. Надад хорт хавдраар хүмүүс яагаад өвдөөд байдаг нь хачирхалтай санагдаж түүнээс аврах эм байх естой гэсэн бодол орж ирдэг байсан. Нэгэнт эртлэн энэ тухай бодсон болохоор хавдрын нууцад нэвтрэн ялахыг л зорино" гэжээ. Долоон настай хүү Ясвалын IQ 145 байсан нь гоц авьяаслаг 10 индиго хүүхдийн нэг хэмээгддэг байсан бөгөөд тэрээр 1993 онд төрсөн одоо 24 настай аж.