Кэтонс Жонс хүүгийн бичлэг олон сая хүнд хүрч Холливудын одод хүүд урам зориг өгөхөөр нэгдэж эхэлжээ
2017/12/12
Кноксвилл хотод амьдардаг Кэтон Жонс хүүгийн бичлэг интернет орчинд тархсанаар олон сая хүнд хүрчээ.
Машин дотор ээжтэйгээ ярилцах хүүгийн бичлэгийг ээж нь фэйсбүүк хуудсандаа анх оруулсан байна. Кэтон Жонс хүүгийн хамар болоод хэл яриа нь төрөлхийн гажигтай учир сургуулийх нь хүүхдүүд түүнийг ихээр дээрэлхэж доромжилдог байна. Тэрээр хэлэхдээ: "Би сургуулийнхаа үдийн цайнд орохоос айдаг. Учир нь тэд миний хамрыг хөгжилдөх шалтгаанаа болгож миний дээрээс сүү асгаж, хувцсыг минь тайлуулж, царай муут" хэмээн дээрлэхдэг... Яагаад тэд баяр хөөртэй байхын тулд гэм буруугүй хэн нэгнийг ашигладаг юм бэ? Энэ чинь шударга зүйл биш шүү дээ" хэмээн хүү уйлж байжээ. Түүний энэхүү бичлэгийг Justin Bieber, Hailee Steinfeld, Chris Evans зэрэг маш олон Hollywood-ын одод үзэж өөр өөрсдийн байр суурийг сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байгаа бөгөөд зарим нь хүүтэй уулзаж урам зориг өгсөөр байна.
Эх сурвалж: Seen.mn