Сэм Смит: "Би ч гэсэн өөрийнхөөрөө амьдармаар байна"
2018/01/08
Оскар”-ын шагналт дуучин Сэм Смит “V” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр саяхан ижил хүйстэн гэдгээ зарласан нь олон бүсгүйн сэтгэлийг гонсойлгосон билээ. Харин дуучин өөрөө бэлгийн чиг хандлагаасаа хэзээ ч ичихгүй гэдгээ хэлсэн байна. Сэм өнгөрсөн жил амьдралдаа бас нэгэн өөрчлөлт хийсэн нь танигдахгүй шахам болтлоо турсан юм. Тэрбээр турах гэж их хичээснээ ярьжээ. Сэм бэлтгэлийн зааланд хэзээ ч очиж байгаагүй бол заал руу гүйж, хоолоо сойжээ. Харин тэрбээр бэлгийн чиг хандлагынхаа талаар нэг их яримааргүй байгаагаа хэлсэн байна. “Таны сонголтод олон бүсгүй сэтгэл дундуур байна” гэсэн асуултад тэрбээр “Би ч гэсэн өөрийнхөөрөө амьдармаар байна” гэж хариулжээ.
Энэ жил 25 настай Сэм 23 настай жүжигчин Брэндон Флиннтэй үерхэж байгаа билээ. Сэм “Би энэ залууд үнэхээр хайртай. Намайг байгаагаар минь хайрладаг цорын ганц хүн бол тэр. Би ижил хүйстэн. Брэндон намайг ойлгож, хайрласан. Би ч түүнийг хайрласаар байх болно” гэжээ. Ижил хүйстэн гэдгээ зарласан нь “Оскар”-ын шагнал автлаа нэрд гарсан түүний амжилтад нөлөөлнө гэсэн яриаг Сэм үгүйсгэж, ижил хүйстэн гэдгээ хэзээ ч нуухгүйгээ хэлсэн байна.
Эх сурвалж: Tv5.mn
Dund huruu · 2018/01/09
Odoo yaay gehev hundelj yavdag duuchin mine bailaa gj hudlaa shaagaad ch yahav 2huu d az jargal hvsyedaa hezee huuhedtei bolno do
Зочин · 2018/01/08
baliarsan zavaarsiimaa