“НАСА” анх удаа дэлхийн сүйрлийн тухай бодит таамаглал дэвшүүлж байгаа нь одон орон судлаачдыг эмзэглүүлж орхилоо. “НАСА”-гийн эрдэмтэд 2040 он гэхэд дэлхийн төгсгөл ирнэ хэмээн таамаглав. Тэр үед дэлхий дээр сая сая хүн амиа алдаж, бөмбөрцгийн тал хувь нь сүйрнэ гэжээ.
 
 Учир нь сарны дэргэдүүр дайран өнгөрөх хар тугалга бүхий солир манай гарагтай мөргөлдөх магадлал 98 хувь аж.
Өнгөрсөн 2011 онд 150 орчим метр овор бүхий “AG5” сансрын биет дэлхийтэй ойрхон зөрсөн бөгөөд үүнээс 30 жилийн дараа энэхүү солиртой тун төстэй биет дэлхийг мөргөх аж.
 
Энэ талаар “UNN EuroSMI” агентлагт дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Эрдэмтэд гамшиг тохиох өдрийг 2040 оны хоёрдугаар сарын 5-н хэмээн тооцоолж, өнөөдрөөс  цаг явж эхэлснийг анхааруулжээ.
 
Хэдийгээр энэхүү солир манай гарагт үлэмж хэмжээний хохирол учруулах боловч хүн төрөлхтөн бүхэлдээ сүйрнэ хэмээн таамаглахгүй байна. Хэрэв дэлхийн нийт талбайн 4/1 нь солирын дайралтад өртвөл ойролцоогоор 100 сая хүний аминд шууд хүрэх аюултай.
 
Солирын цохилтоос үүдсэн гамшиг хүн төрөлхтнийг аажмаар туйлдуулан үгүй хийх магадлал илүү өндөр гэнэ. Юутай ч солир манай гарагтай мөргөлдсөн даруйд хүн төрөлхтөн ор мөргүй алга болохгүй аж. Учир нь үлэг гүрвэлүүд солирын борооны цохилтод өртсөнөөс хойш олон жилийн дараа хоол хүнсний хомсдолд орж бүрэн устсан гэж таамагладаг юм.
 
 Эрдэмтэд 2013-2016 оны хооронд энэхүү солирын тухай илүү бодитой судалгаа хийж үнэн мөнийг мэдээлэх аж. Тодруулбал, дэлхий рүү ойртон ирж буй солир манай гарагт ямар хор хохирол учруулах талаар эрдэмтэд 2017 оны эхээр үнэн зөв мэдээлэл өгөх юм байна.