Хууль бус автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоолоо
2018/01/12
Нийслэл хотод автомат мөрийтэй тоглоомын газрууд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг. Далд хэлбэрт шилжсэн мөрийтэй тогтоомын газруудыг Эрүүгийн цагдаагийн газраас гэнэтийн шалгалт хийж, илрүүлж үйл ажиллагааг нь зогсоолоо.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудыг илрүүлсэн. Олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг шалгалтын үеэр хураан авсан байна. Тухайн үед тоглоомын газруудад 21-50 насны 100 иргэн тоглож байжээ. Мөрийтэй тоглоомын газар ажлуулж байсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцсон. Зөрлийн тухай хуулинд мөрийтэй тоглоомын газар ажлуулсан иргэнийг 2 сая төгрөгөөр торгодог бол аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгодог.
Харин үйлчлүүлж байсан иргэдэд хариуцлага тооцоогүй. Автомат тоглоомын газарт тоглож байсан этгээдүүдэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг одоогоор шалгаж байгаа юм.
Тухайн автомат тоглоомууд нь өнгөцхөн харахад энгийн нэг видео тоглоом шиг харагддаг. Гэхдээ мөнгө төлж оноо бүхий карт худалдаж авна. Картаар дамжуулан цахим бооцоо тавьдаг. Зарим тоглоомийн бооцоо тавих зарчим нь жек пот буюу казино тоглоомийн төрөлтэй ижил дүрмээр ажилладаг. Одоогоос 2 жилийн өмнө улаанбаатар хотод энэ төрлийн автомат тоглоомын газрууд олноор байгуулагдсан. Харин цагдаагийн байгууллага үйл ажиллагаануудыг ээлж дараалан зогсоосны эцэст үйл ажиллагаа нь далд хэлбэрт шилжсэн. Энэ тоглоомыг тоглож байгаа хүмүүсийн дийлэнх нь 35 хүртэлх насны залуучууд байдаг.
Автомат тоглоомын газрыг гол төлөв танил та ихтэй, “шинэ цагийн цээж баян том толгойтнууд” ажилуулдаг. Тухайлбал цэнгээний газарт сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогт хууль бусаар тоглоомын газар ажилуулж байсан. Харин танхай, хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаанд хууль бус тоглоомын газар ажилуулдаг болох нь тогтоогдож өдгөө мөн шалгагдаж байгаа.
Тиймээс иргэд автомат тоглоомын газар тоглохгүй байх, тоглуулж байгаа газрыг хуулийн байгууллагад мэдээлж болзошгүй эрсдлээс сэргийлэх шаардлагатай байна.
irgen · 2018/01/13
huulia changa bolgoj hyanaltaa saijiruul pc bol bugd muriitei togloom bolson suuts umchilugchdiin holboo gej utagui gazar bna shuuh tsagdaa shalgah erhgui genee iim baihad yu hiih n tednii duriin hereg bolj bna huulia ergej harj podwaliig oron suutsnii haryand awah heregtei bna
Иргэн · 2018/01/12
Зөрчлийн хууль нэртэй 2сая-р торгоод байвал хэзээ ч хаагдахгүй. Сард хэдэн зуун саяар олж байгаа газар 2сая төгрөгөөр өдөр болгон торгуулсанч тоохгүй шүү дээ.
Иргэн · 2018/01/12
Иймэрхүү газрууд хотод зөндөө байгаа. Хятадуудын гар хөл болсон юмнууд ажиллуулдаг. Алдсан хүн арван тамтай гэдгээр амьдралаа тэр чигээр нь л алдаж байгаа юм даа. Үүний цаана хичнээн гэр бүл салж сарниж, төлж баршгүй өрөнд орж байгаа бол. Хаагдаад л цагийн дараа нээгддэг. Хариуцлага тооцох цаг нь аль эрт болсон. Ард иргэдийг шулж баяжиж байгаа тэр хүмүүст ял өг, хууль бусаар олж авсан хөрөнгийг нь улсын орлого болго.