ШТС-ууд Нано92 бензинээ 1890 төгрөг болгожээ
2018/01/13
Өчигдөрөөс эхлэн ШТС-д бензин дууссан эсвэл засвартай гэх шалтгаанаа үйл ажиллагаагаа түр зогсоон мөн Петровис зэрэг компаниуд АИ92 бензин тасарсан АИ95 1900 төгрөгөөр борлуулж байна гэх мэдээлэл тарсан билээ.
Тэгвэл өнгөрсөн оройноос эхлэн Петровис зэрэг компаниуд Нано92 бензиний үнээ 1890 төгрөг болгосон байна. Харин МТ компанийн зарим ШТС-ууд бензин борлуулахгүй байв. Сод Монгол компани болон Тэс петролиум компаниуд хөнгөлөлтийн картаа олгож байгаа аж. Энэ мэтээр газар бүр өөр өөр үнийн дүнтэйгээс гадна зарим нь борлуулалт хийхгүй байна.
Амралтын өдрөөр энэ мэтээр үнэ нэмж байгаа нь өнгөрсөн жилийн 100 төгрөгийн нэмэгдсэн үйл явдалтай адилхан өрнөл тохиож байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард мөн л амралтын өдрөөр АИ92 бензиний үнийг литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдүүлэн 1610 болгож байсан билээ. Үүний дараа холбогдох албаныхан шалгалт хяналт тавьж байгаа, шалгалтын дүнг удахгүй танилцуулна гэж ярисаар жилийн нүүр үзэж, өнөөх шатахуун импортлогч компаниуд нь ч үнээ буулгалгүй өдийг хүрч 1610 төгрөгөөр дараа нь 1630 төгрөгөөр шатахуун борлуулсаар ирсэн.
Энэ удаад мөн л амралтын өдрөөр үнэ нэмсэн нь хардлага төрүүлэх явдал. Ажлын өдөр эхлээд холбогдох албанаас мөн л шалгана гэсэн тайлбараа өгөөд үнийн өсөлтийн шуугианыг намжаах болов уу.
Зочин · 2018/01/13
Өмхий шуналтай новшнуудыг сонгоод гаргахлаар ингэж байгаа юм хохь чинь.Би л лавдаг сонгууль өгдөггүй мэдэж байгаа учраас.Одоо яаая гэхэв.ядраад л зүдрээд л өлсөөд л хомсдоод л амьдраад байдаа та нар.Хохь чинь...
zochin · 2018/01/13
ТӨР ӨӨРӨӨ НЕФЬТЭЭ МЭДЭЛДЭЭ АВ,ЧАДАХГҮЙ БОЛ УИХ ЗГ ОГЦОРЦГОО
MONGOL · 2018/01/13
NIK-iig huvchilj avahdaa aguulagt ni baisan shathuunaar avsan gesen hereg huuchirahgui shalgaad ulsad butsaaj av ezdiig ni shorond hii
Үнэн шүү хохьчинээ · 2018/01/13
Хохь чинь
Зочин · 2018/01/13
даварсан петровис компаний хувьчлалын асуудлийг шалгаж лицензийг хураа
Хохино · 2018/01/13
Өмхийрсөн монгол олигархуудийн хармайнд орсон өрөвдөлтэй арчаагүй ард түмэн босох цаг нь болсон л баймаар хувь заяатайгаа эвлэрээд 76 мал нь хүртэл маллаад сурцан улс орныг нь зараад луйвардаад идцэн байхад ард түмэн дүлий дүмб оргиод эргүүтсэн бөөн малаар л дүүрчдээ хохино

яана даа · 2018/01/13
ТӨР нефть бүтээгдэхүүн импортлох эрхээ гартаа аваач. Өөр зам алга.