АУЗ Б. Лхагвасүрэн гуайн бие чилээрхүү байгаа тухай мэдээлсэн билээ. Тэгвэл их зохиолч маань долоон цагийн турш хагалгаанд орж хагалгаа амжилттай болсон сайхан мэдээг дуулгаж байна. Монгол түмнийхээ оюуны мэлмийг нээх их үйлсийн ажилдаа шамдан орж урт насалж удаан жаргаарай.