Шатахууныг барьцаалагсдад хатуу хариуцлага тооцооч, шатахууны 38 хоногийн нөөцтэй байна
2018/01/15
Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв. Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна.
Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан. Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.
м · 2018/01/15
хөгшөөн онцгой татвараа тэглэчхэвэл нөгөө хүүхдийн 20-ио өгч чадхаа больчихно шүү дээ хүүхдийн 20-ио больчихиймуу хөгшөөн.
ЗОЧИН · 2018/01/15
ХУЦАЛГҮЙ ОНЦГОЙ ТАТВАРАА ТЭГЛЭЭЧ
novsh · 2018/01/15
Hvrelsvhiig ih demjsen um jinehene hog um daa ogchorson ni deeer
novsh · 2018/01/15
Hvrelsvhiig ih demjsen um jinehene hog um daa ogchorson ni deeer
Зочин · 2018/01/15
Роснефтыг оруул засгийн газар ингэхгvйл бол ганхах нь ойлгомжтой
Зочин · 2018/01/15
Роснефтыг оруул засгийн газар ингэхгvйл бол ганхах нь ойлгомжтой
Зочин · 2018/01/15
Роснефтыг оруул засгийн газар ингэхгvйл бол ганхах нь ойлгомжтой
Зочин · 2018/01/15
Роснефтыг оруул засгийн газар ингэхгvйл бол ганхах нь ойлгомжтой
Зочин · 2018/01/15
Роснефтыг оруул засгийн газар ингэхгvйл бол ганхах нь ойлгомжтой
Хүннү · 2018/01/15
Шатхуун импорлогчид биш ЗГ өөрөө хариуцлага хүлээх байх шүү. Энэ Хүрэлсүхч дэмий хог байна даа уул нь дэмжиж байсан юмсан.
Хүннү · 2018/01/15
Шатхуун импорлогчид биш ЗГ өөрөө хариуцлага хүлээх байх шүү. Энэ Хүрэлсүхч дэмий хог байна даа уул нь дэмжиж байсан юмсан.
Хүннү · 2018/01/15
Шатхуун импорлогчид биш ЗГ өөрөө хариуцлага хүлээх байх шүү. Энэ Хүрэлсүхч дэмий хог байна даа уул нь дэмжиж байсан юмсан.
zochin · 2018/01/15
ene nefti importlogch nar davarch bna arai denduu bna herev tiim ashiggui yum bol erguuleed ulsd ni erhee bid bolie diilehgui nee geed ugchih heregtei shuu dee uls orni ediin zasag hund hetsuu ued tur tumur nuuree uzuuleh heregtei ard tumen erh ashigaa hamgaalah geed jagsahleer tur yadag bilee dee tur arga hemjee avaachee
зочин · 2018/01/15
Тийм шүү. Ерөнхий сайд нэг удаа нэмэх нь зүйтэй гээд хэлсэн маргааш нь ийм тогтворгүй байдал бий болсон.
зочин · 2018/01/15
Хүрэлсүх л шатахууны үнэ нэмэгдэхийг эхлээд хөөрөгдсөн. арай дэндүү юмаа. өнөө өглөө петровисоос бензин авах гээд очиход 92 байхгүй, 95 л байна авбал ав боливол боль гээд зогсож байхийн. түгээгчийн буруу юу билээ. энэ дээд албан тушаалтнууд ард иргэд биднийг үнэхээр сүйрүүлж байна даа. яанаа даа