Монголын нэрийг хугалах амьтад мундахгүй юм даа
2018/01/16
Гадныхан Монгол Улс гэж сонсохоороо Хятад, Оросын тэр хавьцаа өргөн уудам газар нутагтай ч иргэд нь малын арьсан дээл өмсч өвөл, зунгүй мориор давхидаг, хот гэгддэг Улаанбаатартаа ч морьтойгоо явж байдаг нэг тийм бүдүүлэг, соёл иргэншлээс хоцорчихсон хүмүүс байдаг гэж төсөөлдөг.
Төсөөлөх ч юу байх вэ, ерөөсөө тэгж ойлгодог. “Танай хотод тэгээд морьтой хүмүүс чинь ч бас машин шиг гэрлэн дохиогоор явдаг уу” гэж асууж байна гээд бод доо. Улаанбаатарт онгоцноос буухад л дээл гэдэг азичуудын дээр үед нийтлэг өмсдөг байсан хувцастай, борлож сайртсан царай, өргөн шанаатай хүмүүс тоос татуулаад л морьтойгоо давхилдаж байдаг гэдэг ойлголттойгоор бидэн рүү зүглэдэг юм. Онгоцноос буугаад л “Хамгийн ойрын хөдөө рүү чинь явъя. Жинхэнэ монголчууд дээр чинь очъё” гэж хөтчөө шалдаг нь тийм учиртай. Маугли, Робинзон Крузо мэтийн соёл иргэншлээс тасарчихсан нөхөд л байдаг гэж бодоцгоодог.
Гадаадад сурч амьдарч байгаа монгол охидоос “Чи бүргэдээр хэр ан хийдэг вэ. Дажгүй хийчих үү” гэж асуудаг болж. Хэзээ байтлаа монголчууд бүргэдээр ан хийдэг байлаа. Хэзээ байтлаа манай хасаг эрчүүл арван хэдтэй охидоороо ан хийлгэж гэр орноо тэжээлгэдэг болчихов. Эрчүүл дуусчихсан биш. Баян-Өлгийд төрж өссөн хүний хувьд хасгуудын зан заншил, амьдрал ахуйг гадарлана. Монголчууд мал муулахдаа охин үрдээ улай үзүүлэхгүй гэж цээрлэдэгтэй адил хасаг эмэгтэйчүүд ч тэр тал дээр цээртэй ханддаг. Аав, нөхөр, эрчүүлийнхээ урдуур ороод буу шийдэм барьж, бүргэдийг нь шүүрч аваад л гүйж гараад анд явдаггүй юм. 13, 14 настай Н.Айшолпан мэтийн охид нь ээж, эмээ, эгч нараа дагаж үйл урлан цагаан идээгээ бэлтгэж гэр орныхоо ажилд туслаад л тоглож байгаа харагддаг. Гадны хэн нэгэн зурагчин Монголд тэр дундаа Баян-Өлгийд очоод гоё зураг авъя, уран сайхны, өгүүлэмжтэй бүтээл хийчихье гэж зохиол бичиж, түүнийхээ дагуу авсан гэрэл зураг нь олон улсын хэмжээнд хүмүүсийн хараанд өртчихсөн л тэр шүү дээ. Түүнээс биш монголчуудын, Монголын казахуудын үнэн бодит төрх нь тэр биш ш дээ. Зохиомол, зориудаар авсан зураг. Ямар ч үндэстэн дордлоо дордлоо гэхэд охин үрээрээ ан хийлгээд аав, ээж нь гэртээ хүлээж сууж байв гэж. 13 настай Н.Айшолпан охиныг алдаршуулаад ам уралдан магтаад бахархаад байх тусмаа бид Монгол Улсыг дэлхийд доромжлуулж байна гэсэн үг шүү. Энэ үйл явдлыг дэвэргэж сайшаан магтаж туйлширч байгаа нь цаагуураа монгол охид, бүсгүйчүүдийг гутаан доромжилж байгаа хэрэг. Монгол охидыг гар дээрээ бүргэд суулгаад л уул руу гүйж гараад амьтны халуун амь тасалдаг харгис амьтад байдаг юм байна гэсэн ойлголтыг бий болгочихлоо.
“Нүүдэлчдийн өрхийн эмч” гэж кино бас л Монгол гэсэн нэрийг дэлхийд гутааж байна. Тэмээ унасан нэгэн эмч айлуудаар явж эмчилгээ, үзлэг хийж байгаа тухай уг баримтат кинонд гардаг. Энэ кино Холливудын Олон улсын баримтат кино наадмын Шилдэг оюутны кино гэдэг төрөлд түрүүлсэн юм байх.
Одоо ингэж ойр, холын дуудлагад тэмээгээр жонжуулж явдаг эмч гэж юу байдаг юм. Тэмээ, мориор давхиж очоод мэс засал хийчихдэг гэж юу байх вэ. Бүхэл бүтэн хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байгаа үед эмч, эмнэлгийн ажилтнуудаа тэмээгээр тэшүүлж очоод мэс засал хийлгэчихээд ир гэж хэлдэг нэг ч сайд, дарга байхгүй шүү. Өнөөдөр чинь 2018 он. Социализмын үед ч манай эмч нар морь, тэмээгээр дуудлагад явж байгаагүй. Тэртээ 1930, 1940-өөд оны үед л юу юм гэхээс. 1950-иад оноос хойшхи түүхэнд манай эмч нар эрүүл мэндийн манаанд машин тэрэг, өнөө муу УАЗ 469 машинаараа л гишгүүлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн дэг. Ингэж түүхийг гажуудуулж, бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарыг дэлхий нийтэд 1800-гаад оны байдлаар харуулж байгаа нь Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол төрийг, Монголын эмч нар, эмнэлгийн байгууллагыг бүхэлд нь гутаасан бүтээл болжээ гэж хэлье. Шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг амьдралд хэрэгжүүлээд эхэлж байхад ард түмэн нь гэж тэмээтэй эмчээ хүлээн гэрийнхээ мухарт ёолон хэвтдэг хүмүүс байдаг юм гэсэн ойлголтыг дэлхий нийтэд цацаж, монголчуудаа гутаачихлаа. Энэ мэт Монголыг, монголчуудыг бүдүүлэг, мунхаг, соёл иргэншил, хөгжлөөс алслагдсан, уулын мухарт, талд хаягдсан хээрийн амьтад байдаг гэдэг ойлголтыг хүн төрөлхтөнд төрүүлдэг дэлгэцийн бүтээлүүд их. “Шар нохойн там”, “Ингэн нулимс” гээд хар бараан, сэтгэл сэрдхийлгэм, монголчууд гэж иймэрхүү зовсон, орчин ахуй нь гэж болхи, хир дагтай, дунд зууны хэв маягаараа л өдөр шөнийг өнгөрөөдөг улс бий гэдэг ойлголтыг гадны соёлтой хүмүүст өгдөг.
Уран бүтээлч, кино хийдэг гэх хэн нь мэдэгдэхгүй хүн ирээд доллар өгчихөөр манайхан мөнгө хараад нүд нь сэргээд бодож байснаас нь илүү бодитоор жүжиглэж гарна. Өгснөөс нь илүү давуулж жүжиглэсэн тэр кино, баримтат кинонуудынх нь үнэмшилтэйг яана. Үүн дээр монголчуудын шуналтай зан нь харагдаж байгаа юм. Мөнгө харвал улсынхаа нэр нүүрийг юман чинээ ч санахгүй. Гадны зураглаач, найруулагч, кино бүтээлч ирэхээр хогийн цэг дээрх хүүхдүүд, траншейны нүхээр толгойгоо гаргаж байгаа хүмүүс, гудамжинд архи хэтрүүлж хэрэглээд ухаанаа алдчихсан согтуу эрийн дүрсийг авч, зургийг нь дардаг. Уг нь энэ чинь дэлхийн аль ч оронд, томоохон хотод байдаг л үзэгдэл. Гадныхан тэр бүхнээ гаргахыг хүсдэггүй болохоос цаана нь бүхэл бүтэн гудамжны архичин, гуйлгачин, хар тамхичдын “арми”-тай улсууд зөндөө байна даг. Гэсэн ч тэднийгээ манайхан шиг ил гаргадаггүй, харуулдаг ч үгүй.
Монгол Улсыг дэлхийд энэ мэтээр буруугаар, муухайгаар сурталчилж харуулж байгаа уран бүтээл нэртэй зүйлүүдэд анхаарал хандуулж, тодорхой хэмжээгээр хянаж байх эрх уг нь төрд баймаар. Эх орны нэр хүнд, ард түмний нийтлэг ашиг сонирхлын асуудал энэ бүхэнд хамаатай. Гадны элдэв наадам, уралдаанд оролцох гэж байгаа уран бүтээл нэртэй юмнуудад шаардлага тавьж, болохгүй бол хориглоод хаячих хэрэгтэй.
Лондон руу тэмээгээр явж байгаа нэг бүсгүй байна. Туул голын хөвөөнөөс аяллаа эхлүүлсэн тэрээр 12 мянган км замыг гурван жилийн турш туулна гэж хэвлэл мэдээллээр ярьж, олон хүний анхаарлыг өөртөө татах гэж хичээж байна. Баянхонгор өнгөрөөд Говь-Алтай руу дөхөж яваа энэ бүсгүйг хилээр гарахаас нь өмнө барьж авч, аялал гэгчийг нь зогсоох хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүд өдөр тутамдаа, ажил төрөлдөө, хичээл номдоо, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа ч тэмээгээр явдаг. Ерөөсөө монголчуудын өдөр тутмын хөсөг нь тэмээ юм гэдэг ойлголтыг олон улсад, Европт ойлгуулах гээд байгаа юм уу даа. Үнэндээ Монголд Н.Байгалмаа гэдэг тэр бүсгүйгээс өөр байнга тэмээ унаж явдаг эмэгтэй байхгүй шүү. Ихэнх нь байтугай бараг бүгдээрээ тэмээний нуруун дээр ч гарч үзээгүй. Говийн хүүхнүүд маань сүүлийн үед тэмээгээ биш том жийп машин хөлөглөөд л явдаг болсон тухай өмнөговийнхон өөрсдөө ярьсан шүү. Тийм байтал монголчуудыг одоо ч тэмээ унадаг, тэмээгээр л амьжиргаагаа залгуулдаг гэдэг бодлыг Европчууд төдийгүй дэлхийд гаргахаар явж буй энэ бүсгүйн аялал нь гурван сая монголчуудыг доромжилж байна. Бид сайн, муу ч “Приус” машинаа хөлөглөж, хөдөөнийхөн маань өвөлдөө “Портер”-оо, зундаа мотоциклио эр эмгүй л унаж мал аж ахуйгаа болгож яваа. Тэгтэл Н.Байгалмаа гэдэг бүсгүйг л тэмээ унадаг гэж гадныхан харахгүй. Монголын нийт хүн ам нь ердөөсөө ийм, ердийн хөсөгтэй. Тийм болохоор тэд машин тэрэг байтугай, галт тэрэг, онгоц, метро гэж мэдэхгүй. Цаашилбал хиймэл дагуул, сансар огторгуй, шинжлэх ухааныг гадарлах ч үгүй, хоёр бөхтэй тэмээтэйгээ л зууралдаж яваа ард түмэн гэж харна.
Монгол Улс Азийн цээжинд оршдог ч Ази, Европын хосолмол соёлтой, бараг европжсон орон. Гэтэл тэмээ, малтай хүчээр ойртуулж, дундад зууны төгсгөл дэх нүүдэлчдийн хэв маягаараа одоо ч байдаг гэж ойлгуулахаар улайрах нь ямар учиртай вэ. Олонд алдарших, нэр төр горилохдоо хувь хүн юу ч хийж болох ч цаана нь эх орон, улсын нэр хүнд, ард түмний ажил амьдрал, бодит үнэн бий гэдгийг яав ч мартаж боломгүй.
Монголын нэрийг гутаах, дорд харагдуулах гэсэн амьтад үгүй ээ мөн олон юм аа, мундахгүй их юм. Монгол гэхээр бүгд морь, тэмээ унана. Хийдэг ажил нь тэмээ нь ботгоо голчихоор морин хуурч гэдэг хүнийг олж авчрахаар өнөө ардын язгуур урлагийн хачин хачин дуу чимээ гаргадаг хөгжмийн зэмсгээ дуугаргаж, дуу хоолойгоо янз бүрээр цангинуулна. Тэр хооронд бяцхан охин нь бүргэдээ мөрөн дээрээ суулгаж аваад уул руу гараад ан хийж туулай, үнэг мэтийн амьтад олж ирж гэр орныхноо тэжээнэ. Тэгж байтал тэмээ, морь унасан эмч орж ирээд өвчтэй байгаа хэн нэгэнд нь мэс засал хийчихнэ. Монголын нэрийг гутааж байгаа хүмүүс яг л ийм байдлаар улсаа дэлхийд таниулж, зураг хөргөө авахуулж, кино хийцгээж, аялал зохион байгуулж байна. Өөрсдийнхөө аль л гажигтай, согогтой талыг дэлхийд харуулах гэж зорих юм. Хувийн нэр төр, ашиг сонирхлын үүднээс Монголыг гутаан доромжилж, дорд үзэгдүүлэх эрх хэнд ч байхгүй. Бид хайрлах нэртэй, хамгаалах эх оронтой баймаар байна. Кино хийж мөнгө, нэр сүр олох гэж байгаа өөрийн болон өрөөлийн улсууд Монголыг, бүдүүлэгчүүдийн туйл, соёл иргэншлээс хол, хүн төрөлхтний боловсон бүхнээс тусгаарлагдсан, уулын жалга, мухарт шигдсэн мутацид орчихсон хүн амтай орон шиг харагдуулж гутааж байна. “Буруу эргэлт” гэж аймшгийн киноны айхавтар зүстэй, хүн аймаар юмнууд шиг л харагдуулж, дэлхий дахинаа биднийг доромжлоод, дорд үзэгдүүлээд байна шүү. Бид тийм биш биз дээ?
tulga · 2018/01/17
yg unen ene burged barisan ulaan hazartai ohiniig ohiniig heden jil yrilaa .barag l ene ohin mongoliig surtchilaad bgaa geh geed bgaa yumuu.
Зочин · 2018/01/17

temee · 2018/01/17
en odoo yu gd xutsaad bga noxoi wee
Хүннү · 2018/01/17
Бүх юмыг чам шиг боддог юм гэж хаа байхав дээ. Харинч монгол эмэгтэйчүүдийг эрэмгий зоригтой байна гэж магтах байлгүй дээ. Чи таарсан зүйлээсээ ичиж дээ. Монгол улсыг дэлхийд муухай харагдуулдаг зүйл бол манай "дарга" нар шүү дээ.
Zorigt · 2018/01/17
Ter heden temee yamar buruutai my be" Amitang tcelj tarchlaaj ménge Olson’s eeriigee hudald
Зочин · 2018/01/16
Ядуу буурай харанхуй бүдүүлэг гэж харагдаж байвал гадаадынхан мөнгө төгрөгөөр их тусалдаг гэсэн. Итгэхгүй бол Харанга хамтлагынханаас асуугаарай. Тэд Японд очоод яг энгэж мөнгө олсон гээд олон жилийн өмнө ТВ ээр ярьж байсныг санаж байна.

иргэн · 2018/01/16
Нэг их гэгээрсэн гадныханаас ичсэн тэнэг бичээд л түүнийг харанхуй юу ч мэдэхгүй мангарууд нь дэмжээд л хөөрхийлөлтэй амьтад_Монгол улсыг ямар гэдгийг дэлхий мэддэг болсон оюуны хомсдолтонгуудаа
Овгон · 2018/01/16
Туухэнд монголчууд ямар амьдарч байсан,одоо яаж амьдарч байгаа ялгааг ямарч орны иргэд ойлгох мэдэх болсон уе,эр зориг хатуужил гэдгийг монгол хун харуулж байна.Партай байшинд суух,палантай жорлонгоос салаагуй нусгай амьтад бичих зуйлээ олохгуй юм.Улсболгонд хогжиж ирсэн туух бий.

Ммм · 2018/01/16
За ёстой бага хуцаарай одооны энэ сэтгүүлч нар бичих юм аа ч аятайхан юм олоод бчиж ч чадахгүй бж данаа хүний бөгс ухна үнэхээр бичих юм олдохгүй байгаа бол өөр ажил хий мэдүү яг үнэндээ монголын нэр төрийг гутааж байгаа хүмүүс та нар бас улс төрчид л байгаа байх шүү улс үндэстэн болгонд өв соёл гэж байдаг юм тэгж их соёлжих гээд байгаа юм бол монгол гэдэш улс юунаас тогнож байгааг бодоод үз !!!

Эргүү төлөгнүүд · 2018/01/16
1 талыг баримталсан эргүү гөлөгнүүд байнашд.Ямар хүнтэй таараад яаж бодогдуулах чинь хамаагүй.Адилхан тэнэг л таарч.Бид хужаа нарыг тэрэг түрсэн дануаад хэлбэрээр арчаагүй.хогийн.атигар.зэтгэрээр нь л яриад байдаг.Яг үнэндээ тэд монголчуудаас илүү хөгжиж.сэтгэж.ажиллаж байна.Чиний толгойд яаж бодогдоно.Чи тийм л сэтгэхүйтэй байна.Энд тэмээнээс салдаггүй монголчууд биш хатуу хахир цагаар тэсвэр тэвчээрээ харуулж байгаа хүний тухай яригдаж байна.Гадаа гараад 5минутад нусаа хацартаа наагаад дулаан паар боддог.тураалтай нускаануудыг бодвол бодсон санасантай.хийж яваа юмтай хүн

er ni yu uzuuleh yah yostoig medej zaaj hyanaj bgaa gazar bhguigees hen durtai ni l ulsiin neriig yanz bureer gargah yum daa mongol erchuud l temeen jin hiij dun ovloor yavj bsan bolohoos neg nusaa tatsan ohin temeen deer osgoj uheh geed yavaad bgaa ni zovuu esreg surtalchilgaa bolchood bna
хуцваа · 2018/01/16
оооооо ёоёооё нэг л их машин унадаг учиргүй соёлжчихсон айхтар хүн болох гээд мэрийж энэ тэр. Урлагт чинь бас үндэсний агуулга, уран сайхны хэтрүүлэг гэж юм байна шт яадгийн тэмээтэй хүн яваа л биз кино хийгээ л биз наадамд түрүүлсэн бол би л лав бахархана.
Зөв · 2018/01/16
Яг үнэншдээ. Манайханыг ядуугийн туйл мунхагын туйл гэж ойлгуулна
Зөв · 2018/01/16
Яг үнэншдээ. Манайханыг ядуугийн туйл мунхагын туйл гэж ойлгуулна
Зөв · 2018/01/16
Яг үнэншдээ. Манайханыг ядуугийн туйл мунхагын туйл гэж ойлгуулна
иргэн · 2018/01/16
Тэр тэмээтэй яваа охиныг эртхэн буцаасан нь дээрдээ.Лондон очих гээд байгаа юм бол онгоцоор яваад ирэхгүй юу
Teneguuded · 2018/01/16
13r zuund Ih torgonii zamaar jin teej ywsaar uhsen temeenuuded zoriulj hushuu bosgoy eh nutgaasaa heden myngan km als hol ami uregdsen morid temeenuudiin dursgaliig hundetgej hushuu bosgoydoo Deerees n amitnii erh zurchisun hergeer Chingis haaniig shuuhed ughuus. Iim l ym yrhiimda erguunuud turihan biyndee bagtamgui ih zorig tewcheer gargasan busguid sanaa zowhiin orond heden temee l nudend haragdaastai. Neg l ih amitnii erh yrisan sain hun bolj haragdah gsn malnuud.

13r zuund Ih torgonii zamaar jin teej ywsaar uhsen temeenuuded zoriulj hushuu bosgoy eh nutgaasaa heden myngan km als hol ami uregdsen morid temeenuudiin dursgaliig hundetgej hushuu bosgoydoo Deerees n amitnii erh zurchisun hergeer Chingis haaniig shuuhed ughuus
Шаабар · 2018/01/16
За яахав хөндсөн сэдэв нь байж болох ч арай хэтрүүлэгтэй, сэтгэлийн хөөрлөөр хандаа юу даа. Бүхнийг сөрөг талаас нь харж бичиж. Үндэслэл, утга авцалдаа , судалгаа үгүй юм гэхэд баримт нотолгоо түшилгүй зүгээр л өөлөх гоочлох тал руугаа илүү хазайчихсан байна. Жишээ нь 13 настай казак охин яагаад бүргэдээр ан хийж болохгүй гэж. Ямар ч эр хүнээс дутахгүй охид бүсгүйчүүд Монголд байдаг гэдгийг харуулсан нь буруу гэж үү. Олимп дэлхийн аварга болсон охидуудаас ялгаа юу байна. Тэр тэмээгээр аялах гэж зүрхэлсэн бүсгүй ч гэсэн. Ингээд тайлбарлаад байвал зөндөө л юм байна. Мэдээж эх орноо муухай харагдуулахгүй гэсэн санааг нь дэмжилгүй яахав. Хөндөх сэдэв мундахгүй. Гадаадад хулгай хийж буй Монголчууд, биеэ үнэлж яваа бүсгүйчүүд, архидан согтуурч буй нөхөд, хар тамхи зөөх болсон залуус гээд харин ч эх орныхоо нэрийг гутаагсад мундахгүй. Тэр талаар асуудал хөндөж бичвэл зүгээр дээ.
mongolia gej hailaa · 2018/01/16
google ruu orood mongoia geed haigaad uz!! tgd zurgiig n hardaa yag ene setguulchiin bichsen shig burged barisan heden kazak. mori, sarlag, temee unasan heden haltaisan huuhed l garch bn. gadaadiihan haihad iim zuil garch irne. bid iim gej uu??
ЭБО · 2018/01/16
Маш зөв талаас нь бичижээ.Африкийн ширэнгэн ойд амьдардаг бүдүүлэг овог аймгийн хэмжээнд Монголоо сурталчлаад байх юм да. Бусад орон гадагш цацаж байгаа сурталчилгаандаа маш их ач холбогдол өгдөг шүү дэ.Тэмээгээр Англи улс хүрнэ гэж яаж мөрөөдөж чадаж байнаа. Монголоос гараад дундад Ази хүрвэл их юм.Тэгээд хэдэн тэмээ нь туйлдаад улдаад үхнэ ш дэ.Өөрийгөө улсаа хайрлахгүй юм гэхэд гэмгүй хэдэн тэмээг хайрла да тэд хүний нутагт очиж үхэх ямар гэм хийсэн юм.Сэтгэцийн өвчтөй зарим улсуудыг энд авчирч эмнэлэгт нь хэвтүүл.
yaayaa daa ene erguu setguulchiig · 2018/01/16
Udriin sonind iim erguu zaaval ajillah ystoi bdg bhdaa...medeelliin erin zuund Mongolia gsn hailt hgd l bidniig hen be gdgiig 2hon minutand meddeg boltson tsag.../90 ond l zuragt uzeed iim bdg gj gantshan suvgaar oilgodog bsn uye bsn/ Ter temee chin, ter burged chin ene hailtiig l iluu olon hun hiigeesei ghdee hiij bgaa ym. Medeelliin salbart ajilj bj 13tai ohinoos door setgehuitei setguulch chamaig yaaya daa baiz...
xotiin irgen · 2018/01/16
Er ni bol ortoi l zuil bichsen baina. Gadagshaa xuuxduud yavaxad angiin oyutnuud ni tegj l asuux ni xolgui baidag gedeg shuu!!! juulchid ireed dandaa l muu muxaig ni avch tuuniigee ochij uzeeleed baaxan kaife avzgaadag.......