Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хэсэг хуралдлаа
2018/01/16
2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Тус ажлын хэсэг хуралдаж хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж:
Эрүүл мэндийн үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах
Иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшүүлэх
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр уриалга гаргах
Эмнэлгийн эмч ажилчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, мэргэшүүлэх
Эмнэлгийн ээлтэй орчныг сайжруулах чиглэлээр ажиллах бөгөөд төлөвлөгөөг дэлгэрүүлэн хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ажиллах ажлын төлөвлөгөө болон Эрүүл мэндийг жилийн ажлын хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
шаабар · 2018/01/17
Эрүүл мэндийн салбарт бодлогын томоохон шинэчлэлт хийхгүй бол дэмжээд дэмжээд урагшлахаа больсон шүү. Эмнэлэгц ганц аппарат хандивлах, нэг палат тохижуулах, түргэний ганц 69 бэлэглэх төдийхнөөр дэмжих нь зүгээр л шоу. Энэ салбар зах зээлд орж чадалгүй хоцорчихлоо гэдэг шал худлаа. Харин ч яамнаас эхлээд эмнэлгийн удирдлагуудаа хүртэл харин ч их эртнээс зах зээлд шилжчихсэн. Тэдний амьдрал ахуй хэрхэн дээшилсэн болохыг магадлаад үзээрэй. Харин жирийн эмч, сувилагч асрагч нар л хөөрхий цалингаас цалин өрнөөс өрний хооронд дөнгөн данган амьдарч байгаа нь үнэн. Шинэчлэл гэдэг байшин барилгаа олшруулах, эм тариа шахах, аппарат багаж өндөр үнээр худалдаж авах биш л дээ. Аль ч эмнэлэгийн гадаа очоод тааралдсан хүнээсээ сэтгэл ханамжийг нь асуугаад үзээрэй. Мөнгөтэй бол эмчлүүл мөнгөгүй бол үх гэх шахам л болчихсон байгаа. Мэдээж сайн зүйл сайн эмч судилагч нар байлгүй яахав. Хөдөө сумын эмнэлэгүүд л иргэддээ сайн үйлчилсэн хэвээр боловч хамгийн бага цалин авдаг нь хэвээрээ л байгаа. Хийх ажил ч их байна даа. Харамсалтай нь сайд болсон болгон нь зөвхөн мөнгө саах аргаа хайхаас хэтрэхгүй юм. Арай өөрөөр сэтгэдэг болсоосой.
Зочин · 2018/01/17
юу вэ хаанах юм вэ 2017 оныг яамнаас нийгмийн эрүүл мэндийн дэмжих жил болгосон штээ хаанах дэмжих жил болгоо вэ