БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орж байна.
Солонгос улсад хөдөлмөр эрхлэх виз болох E-9 мэргэшлийн бус гэрээт ажилчин, Е-10 далайд хөдөлмөр эрхлэх ангилалд удаан хугацаагаар ажиллаж байгааг гадаад ажилчин нь таван жилээс дээш оршин суусан нь тогтоогдвол тухайн ангилалдаа визийг олгохгүй байхаар бүрэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний визээр хоёр удаа буюу таван жилээс дээш ажилласан бол дахин ажиллах боломжгүй болсон байна. Энэхүү хуулийг 2017 оны арваннэгдүгээр сарын 30-аас мөрдөж эхэлсэн гэнэ.

Өншөрөгч оны байдлаар БНСУ-д манай улсын 42754 иргэн байгаагаас Хөдөлмөрийн гэрээгээр 6516 иргэн ажиллаж байгаа гэнэ.