Бидэнд хэр хэмжээний шатахуун байгаа вэ?
2018/01/27
Засгийн газраас шатахуунтай холбоотой асуудлаар сүүлийн үеийн мэдээлэл хүргэлээ. 2018 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байна.
Үүнээс А-80-60 хоног, АИ-92 болон АИ-95 – 41 хоног, дизель түлш 38 хоног, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Монгол Улс 2014 онд-1,3 сая тонн, 2015 онд – 1,2 сая тонн, 2016 онд – 1,2 сая тонн, 2017 онд – 1,5 сая тонн шатахуун импортоор авсан байна. Цаашид түлш жижиглэн худалдааг зах зээлийн үнэтэй уялдуулах, евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр барих ажлыг эрчимжүүлнэ гэж Засгийн газар мэдэгдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn
Хүннү · 2018/01/27
Засгийн газрын сайхан амлалт чинь худлаа тэр болтол яах ёстой юм бэ? ШТС- одоо ихэнх нь хаалттай байна тэхэд энэ засгийн газраас шатхуун түгээлт хэвийн боллоо гээд сууж байна шүү дээ. Энэ байдлаас хархад шатхуун импортлогчид маш өндөр ашигтай ажилдаг юм шиг байна. Ямарч байсан 10-30 хоног аиллахгүй байхад тэдэнд орлогоо алдаж байгаа шинж алга.